Home Дотоод мэдээ Хүүгийн нэр Бэхи насанд хүрсэн хүн шиг л ажиллаж байхыг хараад гайхах, өрөвдөх, бахархах зэрэг мэдрэмжүүд давхцах

Хүүгийн нэр Бэхи насанд хүрсэн хүн шиг л ажиллаж байхыг хараад гайхах, өрөвдөх, бахархах зэрэг мэдрэмжүүд давхцах

9 second read
0
0
1,011

Буруутгах ч хэцүү, Зөвтгөх ч хэцүү… Бүх л зүйлийг Монгол ахуй, хөдөөний нөхцөл байдал, малчны амьдрал руу чихээд баймааргүй. Монгол малчны гэрт төрсөн хүүхдүүдэд хvvхдийн э.р.х гэж бий юу? Эсвэл тэд хvvхэд биш үү?

…11- хэн настай бяцхан хүү гав ганцаараа гэрээсээ алс хол зэлүүд хөдөө 700 гаруй малтай оторт явж байх юм гэнэ. Хөдөө ажлаар явж байсан хүмүүс очиход өнгөрсөн шөнө хотыг нь ч.o.н.о эргээд нэг төлөг аваад явсан байна гээд бяцхан хүү Мануухай босгочихлоо гэчихсэн сууж байлаа.

–  Миний дүү айхгүй байна уу? –  Юунаас айхав дээ. – Чи өөрөө хоол цайгаа хийж байна уу? – хэхэ. Хэнээр хийлгэхэв дээ. Өөрөө л хийнштээ. – Нээрээ юу? – Чаднаштээ.. -Бид танайд хонохоор ирлээ. Бидэнд хоол хийж өгөх үү?

– Өгнө ш тээ… – Ямар хоол хийж өгөх юм? – Будаатай хуурга… – Нээрээ юу? – Харахгүй юу? – За хоолоо хийгээрэй. Бид харьяа. – За…

–  Босоод хийгээч.. Бид нар чиний хоол хийж байгааг чинь видеод бичиж авна. Болох уу? –  Болно … – За тэгвэл босоод хоолоо хий дээ…

– Танай энэ хүн чинь зураг аваад байна штээ. Хүн зураг аваад байхад би яаж босоод явчих юм… Ийм нэг хэвлүүхэн, эрдүүхэн, бас хөөрхөн хүүтэй таарч отрын гэрт нь хоноглосон гэнэ. Гаднаа 3 нохойтой. Хоёр морьтой. Хүүгийн нэр Бэхи. Хүү тэдэнд хоол цай хийж өгчээ. Ингээд орой орондоо ороод оньсого таалцаж жаахан тоглож. Бэхигийн таалгасан оньсогыг ирсэн гийчид таахгүй, алдаж хэлэх бүрт хүү цовоо дуугаар хөхөрнө. Тэгээд,

– За би ч нойронд хэцүүш тээ. Нам унтдаг юмаа.Одоо ингэж нүд аниад л өглөө болчихдог юм гэж ярих хүү хөөрхөн гэж.

– Үгүй тэгээд ч.о.н.о дахиад ирвэл яах юм. – Зүгээр ээ. Би мануухай босгочихсон. Манай 3 нохой хониноосоо нэгээс илүүг өгөхгүй.

Өглөө нь хүү 2 аравтаар ус зөөж цай чанаж, морьдоо авчирч, бас ухнасаад өтчихсөн нэг ямаагаа барьж өтийг нь хямсаагаар түүн цэвэрлэж, дүст, хэрлинээр угааж байх юм. Насанд хүрсэн хүн шиг л ажиллаж байхыг хараад гайхах, өрөвдөх, бахархах зэрэг мэдрэмжүүд давхцах…

Хүү 6р ангид сурдаг гэнэ. – Ямар сурдаг вэ гэхэд -Яахав дээ… Сайн ч биш, муу ч биш…Тэгэсгээд л сурчихдаг гэв.  Хоёр үлгэрийн ном өгсөнд  харц нь гэрэлтэн ихэд баярлаж – Дахиад байна уу гэж нэхсэн гэж байгаа.Би том болоод бөх болно. Сайн бөх болж чадахгүй бол уяач болно оо гээд цээжээ хаяна. Хэдэн сум дамнаж  морь унаж үзсэн гэнэ.

–  Хот очиж үзье гэж боддог уу? – Яахын… – Ганцаараа уйдахгүй бна уу? – Яасан гэж уйдах юм. Завгүй.

Ийм нэг хэвлүүхэн хөөрхөн хүүтэй Захуйн говьд таарлаа хэмээн нэгэн эрхэм цахим хуудсандаа бичжээ. Өглөө нь тэдэнд цай чанаж өгчихөөд, ямааныхаа өтийг түүчихээд, хонио туугаад нэг морио хөтөлж, нөгөөг нь мордоод бэлчээр хөөгөөд гарч. Хотоос яваа хоёрын нэг  сэтгэл нь хөдлөөд шинэхэн гар чийдэнгээ хайрцагтай нь бэлэглэсэн гэнэ.

Их говийн зэрэглээнд жаахан бяцхан хүү торолзсоор далд ортол нь тэд харж зогсжээ. Монголын маань хөдөө нутаг сайхаан. Гэвч Бэхи хүү шиг хичнээн бяцхан үрс ийм хvнд хэцүү нөхцөлд хүүхэд насаа үдэж буй бол?

Хэдийгээр ухаан орсон цагаасаа ийм ахуй амьдралд дассан боловч, хэдий ингэж өсцгөөдөг боловч, хүүхдийн хувьд энэ нь зөв дадал хэвшил мөн үү? Хvvхдийн эрх гэгч чухам юу юм бэ? Хаана хэрэгждэг юм? Хэнд? Хэний хvvхдvvдэд зориулсан ЭРХ юм? гэх мэт бодлууд төрж байна.

Малчин айлын амьдралын хэв маяг мэдээж ингэж л бага наснаасаа эхлэх л байх. Гэвч 11 настай бяцхан хүү эзгүй хээр малаа оторлон хэдэн сараар амьдрахад олон а.ю.у.л о.с.о.л тохиолдох э.р.с.д.э.л.т.э.й нь ойлгомжтой.

Мөн малын х.у.л.г.а.й.ч, бусад г.э.м.т э.т.г.э.э.д.ү.ү.д халдахгүй гэх баталгаагүй!! Хүүгээ ингээд явуулчихдаг амгалан ээж аав юмаа гэх бодол төрөх авч, эцэг эх нь мөн л хүүхэд насаа энэ мэтээр өнгөрүүлсэн болохоор, тоохгүйдээ биш багцаа байдаг биз гэхээр….Гэвч малдаа явж байгаад т.ө.ө.р.ч о.с.г.о.с.о.н, а.м.ь н.а.с.а.а алдсан, мориноос у.н.а.ж г.э.м.т.э.э.д насаараа т.а.х.и.р д.у.т.у.у болсон, мөн л а.м.ь н.а.с.а.а алдсан хөдөөх бяцхан vрсийн э.н.д.э.г.д.э.л ихэссэн үү гэхээс цөөрөөгүй!

Хүүхэд л бол хүүхэд!!! Тэд ч бас хvvхэд насаа тоглож наадаж, хайрлуулж, хамгаалуулж өсөх бүрэн ЭРХТЭЙ. Малчин хүний амьдрал ийм байх ёстой гэсэн ойлголтоо орхимоор байна. Өөрсдийн өссөн э.р.с.д.э.л.т нөхцөлд хvvхдvvдээ давтан өсгөх буруу. Энэхүү дадал зуршлыг өөрчилж чадахгүй бол бид урагшлах биш хойш алхаж,  хайрлах х.а.р.г.и.с.л.а.х хоёроо ялгахгүй мэт…

Хөгжил дэвшил гэдэг дан ганц хот суурин газар орших ёстой юм биш. Хөгжил дэвшил гэдэг хот хөдөөгүй үйлчилж, иргэн бүр оюун санаагаараа хувьсан өөрчлөгдөж,  боловсорч ирээдүйн иргэдээ зөв чиглүүлэхэд оршино

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…