Home Дэлхий Hэгэн оюутны төгсөлтийн баяраараа гаргасан үйлдэл дэлхий нийтийг эмзэглvvлжээ…

Hэгэн оюутны төгсөлтийн баяраараа гаргасан үйлдэл дэлхий нийтийг эмзэглvvлжээ…

8 second read
0
0
1,073

Их сургуулийн төгсөлтийн баяр дээр хүн бүр л ээж аавыгаа дагуулан ирж амьдралд тохиолдох чухал энэ өдрөө  тэмдэглэн,  хайртай хүмүүстэйгээ зургаа татуулан хадгалдаг.

Гэвч Филиппиний “Lyceum” их сургуулийн оюутан Паула Жон Алинсод дагуулж ирэх ээж нь байсангүй. Түүний хамгаас хайртай ээж хүүгээ төгсөхөөс хэдэн жилийн өмнө ө.ө.д болсон байжээ.

Хүү их сургуулиа бизнесийн удирдлагын чиглэлээр маш амжилттай төгссөн юм. Түүний хайртай ээжийн мөрөөдөл нь хүүгээ их сургууль төгсгөж, боловсролтой болгох байсан гэнэ. Хүү ч ээжийнхээ итгэлийг алдалгүй хичээж олон саад бэрхшээл тулгарсан ч шүд зуун даван туулж, их сургуулиа төгссөн юм.

Гэсэн ч мөрөөдөл биелэх тэр өдрөө үзэж чадалгүй хорвоог oрхисон хайртай ээжийгээ бодохоос л хvvгийн зvрх шимширнэ. Удаан ш.a.н.a.л.c.a.ны эцэст төгсөлтийн баяраас 2 долоо хоногийн өмнө хvv нэгэн хэвлэлийн компанид 29 ам доллар төлж, 1,57 м өндөртэй ээжийнхээ зогсож буй зургийг хэвлүүлэх захиалга өгсөн байна.

Эвий дээ…Хүний үр л юм болохоор хэдийгээр ээж нь байхгүй ч ээжийгээ зургаар ч болов орлуулаад хамтдаа төгсөлтийн баярт очихыг туйлаас их хүсчээ. Пауло энэ тухайгаа:

-Хэвлэлийн компаниас ээжийн минь зургийг гэрт хүргэж ирэх тэр мөч….би хараад л тэсэлгvй yйлсан. Ээж минь үнэхээр бодитоор гэртээ ороод ирж байгаа юм юм шиг л мэдрэмж төрсөн.

Ийм санаа надад төрсөнд өөртөө анх удаа их баярласан. Тэгээд төгсөлтийн баяр луугаа ээжийгээ аваад явсан даа. Би бусад төгсөгчдийн адил ээжтэйгээ хамт зyргаа авахуулж, хамтдаа байхыг, хамтдаа баярлахыг хичнээн ихээр хүсэж байсан гээч.

Гэвч өнгөрсөн өдрүүдэд ш.а.н.а.л.ж байсан сэтгэл тайвширч,  нээрээ л ээжтэйгээ хамт байгаа мэт сэтгэл нэг л амар амгалан байсаан. Баярынхаа өдөр би  аз жаргалтайгаар ээжтэйгээ цуг зогсож, хамтдаа байж,  зургаа авахуулсандаа баяртай байгаа гэж доголон нулимстай өгүүлсэн юм.

Түүний ээж Кармен бэлэвсэн бөгөөд хүүдүүддээ маш их хайртай, тэднийхээ төлөө бүхнээ зориулж,  бусдаас дутаахгүйн төлөө хамаг л хүчээрээ тэмцэж, хүүхдүүдийнхээ төлөө амьдарч ирсэн байна. Паула ийнхүү ээжийнхээ зогсож буй зурагтай, яг л ээжтэйгээ хамтдаа зогсож буй мэтээр ээжийнхээ 2 гарнаас барин дотноор зургаа авахуулж сэтгэлээ засжээ.

Эгч дүү хоёр нь мөн хамт ирсэн бөгөөд ээжтэйгээ хамтдаа зургаа авахуулж амьдралдаа нэгэн мартагдашгүй дурсамж үлдээжээ. Хүү төгсөлтийн баяр дуусангуут өөрийн Твиттер хуудсандаа:

– Би сайхан ээжийгээ алдсан. Ээж ээ! Таны хүү таныхаа мөрөөдлийг биелүүлж, их сургуулиа амжилттай төгслөө! Таныгаа бурханы ивээлд аз жаргалтай байгаа гэдэгт итгэлтэй байна. Тандаа хайртай шүү…хэмээн бичжээ.

Хүний үр ээ гэж.. .

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…