Home Дотоод мэдээ ЭНЭ УЛС АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХЫН ТУЛД ГАДНААС МӨНГӨ ЗЭЭЛЭЭД УЛАМ ЗОВООД БАЙГААГ ОЙЛГОДОГГҮЙ!!!

ЭНЭ УЛС АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХЫН ТУЛД ГАДНААС МӨНГӨ ЗЭЭЛЭЭД УЛАМ ЗОВООД БАЙГААГ ОЙЛГОДОГГҮЙ!!!

9 second read
0
0
257

Тайванийн EBC сувгаар сэтгүүлч Лю Баожигийн хөтлөн хүргэдэг “Эгзэгтэй мөч” хэлэлцүүлэг нэвтрүүлгээр Монголын тухай онцолсон байна. Үүнд Монгол Улс өрийн дарамтанд орсон тухай, мөн байгаль орчны асуудал, тэр дундаа шар шороон шуурганы талаар хөнджээ.

Нийт 3.6 сая дагагчтай youtube сувагт байршуулсан нэвтрүүлгийн сэтгэгдлүүдийн зарим нь “гол гогдож”, “шар хөдөлгөж” байна. Хөндлөнгөөс бид хэрхэн харагдаж байна вэ?

-Энэ улс аз жаргалтай байхын тулд гаднаас мөнгө зээлээд улам зовоод байгааг ойлгодоггүй.

-Цөөн хүн амтай Монгол Улсын хувьд аялал жуулчлал, мал аж ахуйд түшиглэж, чанартай эко бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хөгжүүлснээр ганц далайлтаар, богино хугацаанд хөгжингүй орны тоонд орох нь боломжгүй зүйл биш. Гэвч сүүлийн 20-30 жилд Монголын эрх баригчид, намууд улс орныхоо хөгжлийг хангах нөөц баялгаа завшсаар ирлээ.

-Монголд хөрөнгө оруулалтын ноёрхолыг Хятад бус Өмнөд Солонгос тэргүүлж эхэлж байгаа. Үүнд санаа зовдог юм болов уу?

-Нүүрсний салбар уналтад орж, Хятадын нүүрсний боссууд дампуураад энэ салбараас нэг нэгээрээ гарахад л Монгол дагаад хохирохоор харагддаг. Монголын төрөөс явуулж буй эдийн засаг, мөнгөний бодлогын ихэнх нь буруу.

-Би 2015 онд Улаанбаатарт очсон. Хотын төвөөр бүтээн байгуулалт өрнөж байсан ч зэрэгцээд ядуусын хороолол (гэр хороолол) нь байсан. Гудамжаар хаа холоос тээвэрлэж авчирдаг япон, солонгос, заримдаа орос машинууд хөлхөлдөнө. Гэтэл хөрш хятадын ямар ч машин байгаагүй. Энэ нь надад ангараг гариг дээр очсон мэт санагдсан.

-Хятад улс байгаль орчныг хамгаалах зөвлөмж, эдийн засгийн тусламжийг удаа дараа өгсөн. Гэвч нөлөөлөл нь маш бага байна. Монголчууд Чингис хааныхаа суу алдарт уусаж, дэмий хоосон зүйл ярьж xэpэлдэxээс өөрөөр бүтээсэн зүйлгүй байна. Мэдээж бусад орны хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх нь Хятадын бодлого. Ингээд Монгол өөр өөрийгөө ялан дийлж, байгаль орчноо хамгаалахаас өмнө бүх элс шороо нь Бээжин рүү хийсэх нь тодорхой болж байна.

MEDIABOSS.MN

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…