
Олон жилийн турш төрсөн эхийгээ хайгаад олохгүй шaнaлж байсан эгч дүүс өөрсдийнхөө хүүхэд байх үеийн зургаа фэйсбүүкт нийтэлжээ. Тэдний бага нас ээжгүйгээр гyнигтайхaн өнгөpчээ. Ухаан орсон цагаасаа эхлээд ээжийгээ санасан сэтгэл, эрж хайсан бүтэлгүйтэл бүр нь зүрх cэтгэлийг нь шимшрvvлдэг байлаа.
Аав ээжийгээ салах үед Старла охин 2 настай, дүү Женни 1 настай байсан гэнэ. Хоёр бүсгүйн аав 18 настайдаа Цэргийн нисэх хүчинд ажилд орж улмаар Вьетнам руу явсан гэдэг. Тэндээ ээжтэй нь танилцаж Тайландад гэрлэлтээ батлуулж, удалгүй тэр хоёр Охайо руу нүүж удалгүй эгч Старлаг нь өлгийдөн авсан үе бол 1973 он байжээ.
Ингээд удалгүй ээж нь дахин бие давхар болж дүү Женни нь гэдсэнд байхад нь тэднийх Англи руу нүүж, тэнд дүү нь төрсөн байна. Харамсалтай нь дүүг нь дөнгөж нэг нас хүрэх үед эцэг эх нь салжээ.
Чухам ямар хүнд хэцүү бэрхшээл тохиолдсон болоод салсанаа аав нь ганц ч удаа хэлээгүй байна. Гэрлэлтээ цуцлуулсны дараа аав нь хоёр охиноо аваад АНУ руу буцаж, охидын ээж Англид үлдсэн гэнэ.
Охид ч жаахан байсан болохоор цаг үргэлжид ээжийгээ нэхэж уйлдаг байсан гэж аав нь сүүлд ярьжээ. Ямартай ч Женни, Старла хоёрын аав охидоо сайн өсгөсөн байна. Тэгээд саяхан буюу 6 жилийн өмнө тэнгэpт xaльcaн байна.
Тэдний амьдралд 3 өөр тал байлаа. Аав нь охидоо aлдaxаас айсан бол ээжид нь охидтойгоо уулзахгүй байх хэцүү шалтгаан байсан биз. Харин хоёр охины хувьд ээжтэйгээ л уулзахсан гэж туйлын ихээр хүсдэг байжээ. Охид ээжийгээ олох гэж цөхрөлтгүй хайж байв. Төрөлт бүртгэх товчооны мэдээлэл, өөр маш олон хэлбэрээр ээжийгээ хаана амьдарч байгааг хайсаар л байжээ.
Тэгээд эцэст нь нэг өдөр Фэйсбүүкт өөрсдийн багын зургийг нийтэлж, ээжийгээ маш олон жил хайж байна хэмээн бичсэн байна. Гэтэл нэг их удалгүй тэдний хаягаар Марк Цармак гэгч эрээс хоёр охины жаахны өөр нэг зураг, зурвастай хамт ирсэн байна.
Тэр зурваст: Сайн байна уу? Фэйсбүүкт нийтлүүлсэн зургийн талаар тодруулах зүйл байна. Миний явуулсан энэ зураг дээрх 2 охин, та хоёрын фэйсбүүкт нийтлүүлсэн зурагтай ихэд адилхан санагдлаа. Энэ зураг та 2 мөн үү? хэмээсэн байв.
Үнэхээр тэр зураг дээрх 2 охин Старла, Женни хоёр мөн байв. Ингээд Марк Цармак гэгч хүнтэй холбоо барин харилцахад ээжийнх нь нөхөр байж таарчээ. Тэр охидод ингэж ярив: Та хоёрын ээж Лани Цармак охидынхоо багын зургийг үргэлж л харж, заримдаа yйлж, үргэлж охидынхоо сургийг гаргах гэж хайж явдаг байсан. Анх надтай хамт амьдрахдаа ч энэ зургаа энгэртээ хийчихсэн ийм хөөрхөн охидтой гэдгээ хэлж байлаа.
Тиймээс л та хоёрын зураг дээрх дүр төрх миний сэтгэлд хоногшсон юм. Фэйсбүүк дэх та хоёрын зургийг хараад л маш адилхан байгааг анзаарч, мөн байх гэсэн итгэлээр та хоёр луу зурвас бичсэн юм. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ андуурал байвал ээжийг нь хямраах учраас би өөрөө тодруулж байгаа юм шүү гэжээ.
Ийнхүү тэд учраа олж хүүхэд байхаасаа хайж явсан ээжийгээ олох нь тэр. Марк Цармак ч ихэд баярлаж, охидын хайртай ээжтэй нь холбож өгчээ. Хичнээн олон жил ээжийгээ санасан бэтгэрэл, сэтгэлийн хоосролоо нөхөх боломж олгосон Марк Цармак ахад бид насан туршдаа баярлаж талархаж явах болно хэмээн Женни, Старла хоёр нyлимс унаган ярьжээ.
Охидын ээж Лани Цармак ч охидоосоо хагацсан цагаас хойш охидынхоо зургийг үргэлж харж, охидоо насан турш хайж байжээ. Харин нөхөр Марк нь маш няхуур анзааргатай байснаар фэйсбүүк дэх ээжийгээ хайж явна гэсэн бяцхан охидын зураг, эхнэрийнх нь охидын зурагтай төстэй болохыг мэдэрсэнээр эх үрсийг холбох гүүр болж өгсөн байна.
Хэрвээ хүн чухам юуг маш ихээр хүсч буйгаа мэдэж байхад, хорвоо дэлхий түүнийг чинь заавал биелүүлдэг. Гэхдээ зөвхөн сайн сайхныг хүссэн хүсэлд энэ нь хамаатай. Миний болон, охидын минь хүсэл ч гэсэн хайрын, үнэн сэтгэлийн гуйлт байсан учраас биелсэн гэж би итгэдэг хэмээн ээж Лани Цармак хэлжээ.