Home Дотоод мэдээ Амьжиргаа цагааныг 2-3 цаг орчим цэнэглээд 500 км замыг туулах цахилгаан хөдөлгүүртэй болгожээ…

Амьжиргаа цагааныг 2-3 цаг орчим цэнэглээд 500 км замыг туулах цахилгаан хөдөлгүүртэй болгожээ…

7 second read
0
2
4,708

Шатахуун олдохгүй энэ хэцүү цаг үед нэгэн залуу шатахуунаар явдаг амьжиргаа цагаан машинаа цахилгаанаар явдаг болгож янзалжээ.

Монгол Улс өнөөдөр шатахууны хэдхэн хоногийн нөөцтэй, төрөөс тогтоосон хязгаарлалтаар ард иргэд шатахуунаа авч, 1990-ээд онд картын бараанд дугаарладаг шигээ дугаарлаж зогсоно, 21-р зуунд…

Үндсэндээ бид улсаараа ОХУ, БНХАУ гэсэн хоёр том хөршийнхөө бойкотод оров. Цаашид хэрхэх вэ. БНХАУ-ын тал, ОХУ-ын талтай Засгийн газар бүх түвшинд хэлцэл хийж байгаа ч цаашдаа энэ асуудал гарсаар л байх уу? Хичнээн тусгаар тогтносон улс ч гэлээ бүх зүйл нь гаднаас хараат болчихсон нь энэ жишээн дээр маш тод харагдаж байна.

Тэгвэл яг энэ зовлонтой нүүр тулсан мөчид Б.Цэгмэд хэмээх хөдөлмөрч залуу амьжиргаа цагаан машинаа засан шинэчлэлт хийж, моторыг нь авч хаян бүрэн цахилгаанаар ажилладаг болгож туршилт хийжээ. Ингэхдээ уг машин нь нэг цэнэглэгдэхдээ 2-3 цаг орчим цэнэглэгдээд 500 км замыг туулна гэж тооцоологдоод байгаа юм.

Энэхүү бензин машиныг цахилгаан болгох туршилтын ажил нь маш амжилттай эхэлсэн бөгөөд цаашдаа үүн дээр нэмэлт шинэчлэлүүд хийж улам сайжруулна гэдгээ мэдэгджээ.

Дээрх амьжиргааг цахилгаан машин болгохдоо маш амархнаар шийдэж өгсөн ба приус 30-н иневертер, toyota estima РЕДУКТОР, Nissan Libby battery тавиад цахилгаан шийдлийг нь хийж бүтээжээ. Үүнийг иргэд болон олон нийт маш таатайгаар хүлээж авч байгаа бөгөөд өөрсдөө шинэ зүйлс туршиж үзээд бүтээж чадаж байгаад баярлаж, цаашдаа улам илүүг бүтээгээрэй хэмээн амжилт хүсжээ.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…