Home Дотоод мэдээ Ахмад О.Цэлмэг удилдлагуудынхаа хyyль бус үйлдлүүдийг дэлгэж шүгэл үлээлээ.

Ахмад О.Цэлмэг удилдлагуудынхаа хyyль бус үйлдлүүдийг дэлгэж шүгэл үлээлээ.

4 second read
0
1
53,211

Алба хаагч, Цагдаагийн ахмад О.Цэлмэг Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, удирдлагуудын хууль бyсаар алба хаагч нараас нэг өдрийн цалин хурааж, үндэслэлгүй цалин хассан талаарх дараагийн баримтыг дэлгэлээ. 1. 2023 оны эхний хагас жилийн байдлаар буюу 2023.06.23-ны өдрийн цалин хасах тухай тушаалаар нэр бүхий 42 алба хаагчдын цалинг 10-20 хувь хассан боловч хассан тушаалаа 2023 оны 07 сард өглөөний яриан дээр танилцуулсан.

Энэ үед нөгөө хэдэн алба хаагч нар нь цалингаа хасуулснаа мэдэж байгаа юм. Энэ бол хөдөлмөрийн тухай хууль зөрчиж байгаа бүдүүлэг үйлдэл шүү. Ажил олгогч ажилтанд урьдчилж цахимаар болон бичгээр мэдэгдэх үүрэгтэй байдаг шүү хуулиа уншина уу.
Хассан үндэслэл нь инээдтэй : 1. Санд алдаатай мэдээлэл оруулсан 2. Үндсэн үүрэгт ажлаа хангалтгүй хэрэгжүүлсэн г.м
Би бол эхний хагас жилээр бараг цалингаа нэмүүлэх байх, хэдэн хэрэг шийдсэн дээ ухааны юм л бодоод явж байж дээ хөөрхий. Тэгээд энийг газрын дарга хурандаа Л.Ганбаатараас асуухлээр “эрүүгийн тасгийн гэмт хэргийн илрүүлэлт муу байна” гэж хэлж байгаа юм даа.

2.2023.04.15-ны өдөр Булганы цагдаагийн даргаар ажиллаж байсан хурандаа Л.Ганбаатар гэдэг хүн байгууллагын гаднах шат довжоо янзлах нэрийдлээр 140 гаран алба хаагчдын цалинг авах шийдвэр гаргаж, хүн бүрээс нэг өдрийн цалин авсан. Би гэхэд нэг өдрийн цалин 93,600 төгрөг хураалгасан. Энийг тасаг тасаг дотооддоо хураалгасан.

За яахав зарим нэг дотор нь ажиллаж байгаа алба хаагч нараас “юун сүртэй юм, цагдаагийн газраа хандивлаал биз” гэж хэлэх байх өө. Энд сүртэй юм яриагүй энэ асуудал таслан зогсоогдох ёстой гэдгийг үүгээр мэдэгдье!

 

 

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…