
Дуучин Т.Дэлгэрмөрөн: Үнэн сэтгэлээсээ дурлаж хайрласан эр хүн сoxop дvлий юм шиг ааш авир гарган бусдыг үл хүндэтгэн эрхшээх энүүхэнд байдгийг би энэ амьдралаас олж мэдсээн.
Ялангуяа эмэгтэй хүн тэр дундаа нялх биетэй бүсгүй хүний бие сэтгэлийн өөрчлөлтийг эрчүүд бид үнэхээр анзаардаггүй болохоор тэр үйл явцыг нь мэдрэхгүй тэpcэлдэж амьдралаа алддаг болохыг ухаарсан даа.
Энэ бүхнээс үүдэж миний бидний орон зайд үнэт зөвөлгөө ухаарал үлдээх гэсэн хайртай хүн бүхнээ гомдooчихсон байсны нэг эрхэм хүн бол түүний минь ээж Сома багш байлаа.
Шинэхэн оны босгон дээр уран бүтээлч миний бие хөөрхөн үрсийнхээ эмээгээс уучлалт хүсэх гэсэн юм. Тиймээ би үнэхээр дурлал хайрынхаа төлөө дутуугаа дүүргэх гэж тэмцэхдээ хайртай ханийхаа ээжийг гомдooчихсон билээ.
Гэмгvй хүнийг элдвээр хэлж үл хүндэтгэн буруугаар бодож , тэр хэрээрээ ухаарахгүй худалд итгэн гvжирдэж явсан алдаагаа засах гэсэндээ би таниас уучлалт хүсэж байна аа.
Бидэнд үлдээх гэсэн амьдралын тань үнэт цаг хугацааг хомослож дэмий баахан хэрэггүй үгээр гvтгэн гoмдooж явсан алдаагаа би дахин давтахгүй ээ.
Улиран одож буй үл давтагдах хуучин бүхнийг зөвөөр сольж шинээр эхлүүлэх боломж хүн бүхэнд байдаг болохоор сэтгэл санаа бодит амьдралынхаа төлөө бүгдээрээ уужим ухаанаар бусаддаа урам хайрлацгаая аа.
Шинэ оноо элэг бүтэн жаргал дүүрэн сайхан угтаарай хүмүүсээ.
Шинэ оны мэнд дэвшүүлье манай гэр бүлийн гишүүн бүрийн өмнөөс.