Home Дотоод мэдээ Төв шуудангийн гадаа бүх сүлжээнд үнэгүй ярих бүхээг байршуулжээ. Ингэхдээ…

Төв шуудангийн гадаа бүх сүлжээнд үнэгүй ярих бүхээг байршуулжээ. Ингэхдээ…

4 second read
0
0
873

Монголын Цахилгаан Холбоо ХК-аас үүрэн телефоны бүх дугаар руу үнэгүй дуудлага хийх боломжтой утасны бүхээгийг төв салбарынхаа гадна талбайд байршуулжээ.

Энэ талаар Монголын цахилгаан холбоо ХК-иас тодруулахад “Энэхүү утасны бүхээгээс үүрэн телефоны бүх оператор компанийн дугаар руу 204 угтвар тоог хийгээд хоёр минут үнэгүй ярих боломжтой.

Харин эмнэлэг, цагдаа, онцгой байдлын 101, 102, 103 дугаарт угтвар тоо хийлгүй шууд залгана.

Мөн албан байгууллага, мэдээллийн лавлах зэрэг тусгай дугааруудад холбогдох боломжгүй” гэв.

Энэхүү утасны бүхээг нь Монголын цахилгаан холбоо ХК буюу Төв шуудангийн хажууд байнга байрших аж.

Монголын цахилгаан холбоо ХК нь 1995 онд гадаадын хөрөнгө оруулалттай хувьцаат компани болон зохион байгуулагджээ.

2018 оны 4 дүгээр сарын 19 ний өдрөөс МЦХ ХК-ийн БНСУ-ын эзэмшилийн хувьцааг Монгол Улсын Засгийн Газар худалдан авснаар МЦХ ХК-ийн хувьцааны 94.7 хувийг Монгол Улсын Засгийн Газар эзэмшдэг аж.

Монголын цахилгаан холбоо ХК нь одоогоор Улаанбаатар хот түүний алслагдсан 2 дүүрэг, 21 аймаг, 280 гаруй сум сууринд үйлчилгээгээ хүргэн ажиллаж байгаа бөгөөд нийт 800 гаруй ажилтан, албан хаагчидтай.

– GOGO

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…