Home Дэлхий Ирээдүйн эхнэрээ гэж мэдэлгүй 18 жилийн бэлэг өгсөн нь хyвь тaвилангийн хаалгаа нээжээ…

Ирээдүйн эхнэрээ гэж мэдэлгүй 18 жилийн бэлэг өгсөн нь хyвь тaвилангийн хаалгаа нээжээ…

3 second read
0
0
1,707

18 жилийн өмнө Тирел Вольф гэх бяцхан хүү “Зул сарын баярын бэлэг” хэмээх сайн үйлсийн ажилд оролцохыг маш их хүсчээ. Тирел хүү  энэ сайн үйлсэд маш ач холбогдол өгч, бэлгээ чин сэтгэлээсээ бэлдсэн байна.

Тэрбээр хичээлийн хэрэгсэл, жижиг тоглоом, бэлэг дурсгалын зүйл, амтат шоколадын хамт, өөрийн гараар амжилт хүсэж урам зориг хайрласан утгатай захидал бичээд завсар нь ковбойн хувцастай өөрийнхөө гэрэл зургийг ч бас хавчуулаад цаасан хайрцагт хийн нааж бэлджээ.

Эцэг эх нь хүүгийнхээ бэлдсэн бэлэгтэй хайрцгийг сайн үйлсийн аяныханд аваачиж өгчээ. Ингээд хүүгийн бэлэг бусад бэлгүүдийн хамт Филиппиний амжиргаа тааруу хүмүүст илгээгдсэн байна. Нэлээд хэдэн жил өнгөрч хүү энэ талаар бараг л мартсан байлаа.

Харин 2009 онд Жоан Мартан гэдэг охины Фэйсбүүк хуудастай санамсаргүй таарч үзжээ. Учир нь Жоана охин Тирелийн зургийг нийтэлж, хэн болохыг, хэрхэн холбогдож болохыг мэдэж өгөхийг найз нөхдөөсөө хүссэн байсан бөгөөд, олон жилийн өмнө АНУ-аас авсан бэлгийн тухай тодорхой бичиж нийтэлсэн байжээ.

Тэр охин хөвгүүний хаягийг мэдэж аваад, түүнд гүн талархлын захиа илгээх хүсэлтэй явдгаа илэрхийлсэн байв. Тэр бэлгийг илгээх үед бяцхан байсан Тирел, олон жил өнгөрсөн учраасс бэлэгтэй хайрцагныхаа талаар сайн санахгүй байсан тул ээжээсээ асуув. Ээж нь тэр бэлгийг нь маш сайн санаж байсан бөгөөд хүүдээ хэрхэн сайн үйлсийн аянд нэгдэж, бэлэг явуулах гэж хөөрч догдолж байсныг нь ярьж өгчээ.

Тирел ч өөрийнхээ зургийг тэр охины хаягнаас харсанаар интернетээр холбогдож, тэд биесээ мэдэлцэж, халуун дотноор харилцаж эхлэжээ. Тирел оюутан ч гэлээ тэр үеэс эхлэн хичээлийнхээ хажуугаар барилгын ажил хийн, Филлипин хүрэх хангалттай мөнгө хуримтлуулж чадлаа.

Ингээд залуу хүү гадаадад хийхээр төлөвлөсөн анхны аялалдаа явжээ. Түүнийг Жоана охин нисэх онгоцны буудал дээр угтан авч, гэртээ зочлохыг хүссэн байна.

Тун ч бяцхан  байшинд гэр бүлийн насанд хүрсэн 8-н том хүн шахцалдан амьдарч, шөнө нь шалан дээр эгнээд хамт унтах нь, гав ганцаараа нэг том өрөө эзэгнээд, тансаг хэрэглээтэй өсчихсөн Америк залууд маш хачин, гайхшралыг нь төрүүлсэн ч бүтэн 10 хоногийг огт цэрвэж, цээрлэлгүй тэдэнтэй хамт өнгөрөөж, сонирхолтой сайхан аялал хийлээ гэж баярласан байна.

Энэ нь түүний гэр бүлийн халуун дулаан харилцаа, эцэг эхээсээ авсан зөв сайхан хүмүүжилтэй холбоотой юм. Мөн энэ хугацаанд охины эелдэг зөөлөн зан, ажилсаг сайхан чанар нь Тирелд таалагдаж, хөөрхөн эгдүүтэй харагдах болжээ.

Тирел буцах цаг болж, Жоанад заавал эргэж ирнэ гэж амласан бөгөөд, хэлсэн ёсоороо хоёр дахь айлчлалаараа Филиппинд бүр бүтэн  сар амьдарч охинд ихэд дасчээ.

Ингээд хайр сэтгэлдээ бат итгэлтэй болсон Тирел охины ааваас: – Жоантай хуримлахыг минь та зөвшөөрөх үү хэмээн гүн хүндэтгэлтэй асуужээ. Охины аав холын Америк руу, огтын танихгүй  гэр бүл рүү охиноо явуулахаас эмээж тоймтой хариу өгч чадахгүй байлаа.

Гэвч Тирел өөрийн эцэг эхтэй холбоо барьж, чин сэтгэлээсээ гэрлэх хүсэлтэй байгаагаа ойлгуулжээ. Ингээд Тирелийн аав Филиппин  рүү нисч Жоаныхантай халуун дотно танилцаж, мөн хоёр хүүхдээ хуримлуулах талаар нэлээд олон хоног ярилцаж байж охины ааваас зөвшөөрөл авч чаджээ.

Тэгээд хос залуусын хүсэн хүлээсэн хуримын ёслолд оролцохоор сүйт бүсгүйн эцэг эх нь Филиппинээс Америк  явах гэтэл визний бэрхшээл тулгарсаны улмаас, охиныхоо хуриманд оролцож чадаагүй байна. Гэсэн ч хосууд Филиппинд очиж Филиппин эцэг эхдээ зориулж, хуримын  ёслолыг  дахин давтан хийжээ.

Олон орны ядуу зутруухан гэр бүлүүдэд зориулсан Христийн Мэндэлсний Баярын бэлэг илгээх уг буяны төсөл 1993 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд 130 улс руу цаасан хайрцаг бүхий бэлэг илгээгддэг ба, манай Монгол улсад ч бас уг бэлэг ирдэг.

Тэр бэлгүүд ямагт чанартай байдаг бөгөөд, хамгийн гол нь  сэтгэл шингэсэн бэлэг гэдэг нь илт харагддаг. Ийнхүү сайн үйлсийн аяны ачаар, сайхан хосууд учирчээ. Тирел Жоана хоёрын анхны үр саяхан мэндэлж, бяцхан үрээ тосч авсан залуу хос туйлын аз жаргалтай байгаа гэнэ.

Харин энэ гэр бүлийн аз жаргалыг бэлэглэсэн тэр нэгэн сайн үйлсийн аянд талархаад баршгүй тул одоо тэд өөрсдөө, жил бүр яг тийм цаасан хайрцагтай бэлэг бэлтгэж  сайн үйлсийнхэнд илгээдэг уламжлалтай болсон гэнэ.

Эх сурвалж: Brightside /Орчуулан бэлтгэсэн – Yummy media/

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…