Home Дотоод мэдээ УИХ-н гишүүдээ! Ажлын байрны гол aлyypчин бол нийгмийн даатгал, НӨАТ хоёр юмаа. Ийм нөхцөлд…

УИХ-н гишүүдээ! Ажлын байрны гол aлyypчин бол нийгмийн даатгал, НӨАТ хоёр юмаа. Ийм нөхцөлд…

20 second read
0
1
9,861

Комедиан Б.Идэр-од Монголын нөхцөлд тулгамсан асуудал болох луйврын шинжтэй болоод удаж байгаа нийгмийн даатгалын системийн талаарх маш чухал гаргалгааг цахим орчинд уриалаад байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа:

Б.Идэр-од: УИХ-Н ГИШҮҮДЭД: Хүмүүсийнхээ цалинг өсгөмөөр байнаа. Хамгийн том садаа нь Нийгмийн Даатгал байна. Компани талаас нь 12.5% , Ажилтан талаас нь 11.5% —- Нийт 24%

Нэмээд НӨАТ 10% гэж уг нь 100% буцааж өгч байх ёстой, олон улсад зөвхөн далд эдийн засгийн гүйлгээг ил болгон бүртгэх гэж хэрэглэдэг аргыг манайд шууд иргэдээ нэмж шулах татвар болгосон байгаа.

Жижигхэн зах зээл дээр ядаж яваа ЖДҮнүүд чинь яаж цалин өсгөж дийлэх юм бэ?! Иргэд бидэнд цалин сайтай ажил л хэрэгтэй байгаа шүү дээ. Энийг хурдан засмаар байна УИХ-н гишүүдээ!

НИЙГМИЙН ДААТГАЛЫГ ИНГЭМЭЭР БАЙНА – УИХ ГИШҮҮДЭД

Нийгмийн даатгалын шимтгэл 24%-ийн 17% нь Тэтгэврийн даатгалын шимтгэл байдаг. Нэн тэргүүнд Тэтгэврийн шинэчлэлийг хийх хэрэгтэй.

17% нь шимтгэл биш харин өөрийн нэрийн дансанд орж байгаа орлого байх хэрэгтэй. Хуримтлал нь хүү, өгөөжөөр өсөж, мэргэжлийн санхүүгийн баг энэ санг арвижуулж байх хэрэгтэй.

Манайх шиг жижигхэн зах зээлтэй, нийт ажлын байрны бараг 80% ийг ЖДҮнүүд бүрдүүлж байгаа нөхцөлд 24% нийгмийн даатгалд хураалгана. Дээрээс нь бүрэн буцааж өгдөггүй буруу явж байгаа НӨАТ ын даpамтыг ЖДҮнүүд үнэхээр дийлэхгүй туйлдаж байна.

Нийгмийн даатгалаа эрс багасгах ёстой. НӨАТ олон улсын жишгээр 100% буцааж өгөх ёстой. Тэгэхгүй бол ажлын байр нэмэгдэхгүй. Олон жил дарааллан судалгаагаар залуусын но.1 асуудал бол ажлын байр гэж гарсаар байна.

Ажлын байрны гол aлyypчин бол нийгмийн даатгал, НӨАТ хоёр юмаа. Ийм нөхцөлд хэн нэмж ажлын байр гаргахыг зориглох билээдээ!

Хүн нь тэтгэврийн наснаас өмнө нac бapcан тохиолдолд тэтгэвэр нь 100% өвлөгдөж үлддэг байх хэрэгтэй. Эрчүүд маань насаараа ажиллаад эмэгтэйчүүдээсээ 10 жилийн өмнө нac бapж байна. Эxнэp нь нacaapaa гэр бүлийнхээ төлөө явсан хэрнээ хоосон хоцорч байна.

Мөн ажиллаж, цалин авч байгаа иргэдэд сонголтыг бий болгож хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгэхийг татварын хөнгөлөлтөөр дэмжиж өгөх хэрэгтэй.

Мөн хувийн тэтгэврийн сангуудыг зохицуулалттай байгууллага болгож, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй явуулдаг болгох хэрэгтэй. Олон нийтэд нээлттэй компаниуд, даатгалын сангууд явж болоод л байгаа. Энэнд болохгүй юм байхгүй.

Халамжыг хамаа замбараагүй тараадгаа болих хэрэгтэй. Нийгмийн даатгалын 24% аас багагүй хэсэг нь хyдлаагаасаа групп бичүүлж, ажил хийх хүсэлгүй хоолны толоноороо архи уудаг нийгмээ шимэгчилж амьдарч буй хүмүүст очиж байгаа. Үүнээс өчнөөн өөр аргаар халамж авч сурсан маш том нийгмийн бүлэг бий болсон.

Ta бүхэн бас тодорхой саналуудаа бичээрэй. Хамгийн гол асуудал бол ажлын байр нэмэх боломжгүй байна. Ажилгүйдлыг дагаад гэр бүлийн хvчиpхийлэл, хyлгaй гээд бүх мyy зvйлс xөвөрч байгаа юм шүү.

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХАЛТУУР БОДЛОГО

2017 онд Олон Улсын Валютын сан манайд тусгай хөтөлбөрийн дагуу санхүүжилт өгөхийн өмнө, тэтгэврийн тогтолцоондоо шинэчлэл хийхгүй бол Монгол улсыг дампууруулах тогтолцоо байна гэдгийг анхааруулж, шаардсан.

Харамсалтай нь манай улс төрчид реформ, шинэчлэл хийгээгүй. Зүгээр л Нийгмийн даатгалын шимтгэл 21% байсныг нэмэгдүүлж 26% болгож орлогын хэмжээгээ нэмэгдүүлээд, тэтгэвэрт гарах насыг 55-60 байсныг 60-65 болгож тэтгэвэр авах боломжит хүний тоог багасгаж зардлаа бууруулан алдагдлаа бууруулах шийдвэр гаргасан. Маш алсын хараагүй зүгээр хэдэн тоо өөрчилсөн л ажил болсон.

Нэрийн данс гэж 1999 онд хийж байсан гэхдээ тогтолцооны хувьд хуримтлалын тогтолцооруу шилжээгүй болохоор өсдөггүй, үрждэггүй мөнгөтэй нэрийн данс хэнд ч хэрэггүй зүйл болсон.

1999 онд 10’000 төгрөгийн цалинтай хүн 20% хувь төллөө гэхэд 2000 төгрөг. 2000 төгрөг өсөж үржихгүйгээр 2022 онд хүрээд ирж байгаа юм. Цагтаа сарын орлогын 20% байсан мөнгө өнөөдөр нэг өдөр ч амьдарч хүрэхгүй мөнгө болчихсон байгаа юм. Инфляцаас болж жил бүр мөнгө өөрөө үнэгүйддэг.

Нэрийн дансыг утгаар нь ажлуулъя гэвэл Тэтгэврийн хуримтлалын тогтолцоотой болох ёстой.

/Зарим шийдлүүдэд санал ирүүлсэн Gantulga Bulgan-д баярлалаа./

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…