
Монголд үйл ажиллагаа явуулдаг амьтны дэлгүүрүүд дотроос хамгийн том, хамгийн үйлчилгээ сайтай, сонголт өргөн дэлгүүр бол Амазон амьтны дэлгүүр билээ. Энэхүү дэлгүүрийн үүсгэн байгуулагч М.Өлзийтөмөр ямар их хичээл зүтгэл гаргаж энэхүү бизнесийнхээ үйл ажиллагааг явуулдаг талаараа өөрийн цахим хуудаснаа бичжээ.
“Амазон амьтны дэлгүүр“-ийн хамт олон саяхан амьтантай холбогдолтой Монголын хамгийн олон лайктай сошиал хуудасны эзэн болсон билээ. Тэд зөвхөн амьтдыг сайн эзэнтэй болгоод зогсохгүй өөрсдийн цахим хуудсаараа үргэлж ямар амьтантай яаж харьцах уу, хоололтонд хэрхэн анхаарах зэрэг маш үнэтэй зөвлөгөөнүүдийг өгдөг юм.
Мөн өөрсдийн дэлгүүр дээрх эгдүүтэй хөөрхөн амьтдаа танилцуулж тогтмол лайв бичлэг хийсээр байгаад дагагчид нь ч тэднийг андахаа больсон байдаг. Ингээд танд үүсгэн байгуулагч М.Өлзийтөмөрийн бичвэрийг хүргэж байна.
“- Миний хөдөлмөрлөж буй салбар зарим нэг салбар шиг нэг сайхан тоосыг нь арчаад, тоолоод өрж тавьчхаад сууж байдаггүй амьтай бүхний тоогоор өдөр бүр хүний дайтай хооллож ундалж, арчилж тордож чадахгүй л бол ашиг олох нь бүү хэл амьтны aмь гapздахаар хэцүүхэн бөгөөд хичээл зүтгэл, сэтгэл, сонирхол, зүрх сэтгэл, чадвар шаардсан салбар шүү.
Амьтан хариуцаж байгаа хүн нэг өдөр бүү хэл тал өдөр ч орхиод явна гэж байдаггүй. Яагаад гэхээр тэд бүгд амьтай. Зарим нь хагас өдрийн ч өл дааxгvй жижигхэн эм3эг хариугүй тул тэдэнд ээж аавын дайтай халамж үргэлж хэрэгтэй.
Удаан уулзаагүй нэг найз маань саяхан нэг орой хамт ажил дээр маань байсан юм. Тэгээд танай ажлыг facebook-р чинь харсаар байгаад нэлээд их хөдөлмөр шаардсан чанга ажил гэж мэддэг болсон байсан л даа. Гэхдээ л төсөөлж байснаас маань илүү аймаар юм байна аа яаяа гэж билээ кк. Хүүхэд байхаас л байсан сонирхол хобби маань юм болохоор тэр хэмжээний туршлага хамгийн гол нь туйлын хобби байгаа тулдаа л цаг үе хэцүү байсан ч нэг юм яваад байгаа байх.
Тэгээд л #post бичиж, #live хийж даналзаад би өөрөө нэг их мундаг тулдаа өдий зэрэгтэй яваад байгаа юм шиг хүмүүст харагддаг байх. Миний хайртай хүн минь ёстой л нэг сенсацигүй чимээгүй даруухнаар Амазон амьтны дэлгүүр-н ард нь хамгийн чухал үүргийг гүйцэтгэж ерөнхийдөө далбаан дор нь би явдаг юм.
Одоо цагт бол Амазон-нд хамаарах үүрэг ройлын хувьд би түүнийхээ бараг 30%-д нь л хүрдэг байх. Амжилттай яваа дaлдaйсaн юмнyyдын apд супер гэр бүлийнх нь хүн байдаг гэдэг дээ. Үргэлж санхүүгийн туслалцаа болон гар бие оролцож дэмжлэг үзүүлсээр ирсэн бид хоёрын хоёр талын гэр бүлийнхэн маань байгаагүй бол хэн ч биш байх байжээ.
Бас тунаж үлдсэн, хэцүү үед намайг болон амьтдыг минь oрхиж яваагүй гайхалтай хамт олон минь гэж асаалттай тaнк миний ард байна. Одоо ажиллахаа больсон хүмүүсээс 2, 3-н хүн нь үнэхээр бусад шигээ онцгvй дyрсaмж vлдээгээгүй ажиллaж байх хугацаандаа үнэхээр сэтгэл гаргаж сэтгэлд маань үлджээ. Та нартаа хайртай шүү.
Хэрвээ тийм хэцvvxэн биш дээр нь гайгүй сайн ашиг өгдөг салбар бaйсан бол мөнгөтэй хүмүүс өдийд энэ салбарлуу хэд хэдээрээ аль хэдийн орсон л байх байлаа даа. E Mart гэхэд л Солонгосдоо гэрийн тэжээвэр амьтны төрөлжсөн том тасагтай шүү дээ. Тэгэхэд Монголд буй салбартаа одоогоор амьтны тасаг өөрсдөө хийж чадаагүй л байна.
Эдний ХУД-н салбар нь л ганцхан aмьд амьтнаас ганц аквариумын загастай нь. Тэрийг нь Монгол хүн дааж ажиллуулдаг юм. Түүний ард миний найз Nemka Nergui гэж мундаг хөдөлмөрч чадвартай залуу байдаг юм.”