
ЯПОН УЛСЫН ТАРГАЛАЛТЫН ЭСРЭГ КОМПАНИТ АЖИЛ. АНУ гэх мэт улсуудад хүн амын 30% ба түүнээс дээш хувь нь таргалалттай байдаг.
Харин Япон улсын хүн амын 3,5% нь л таргалалттай байдаг ба энэ нь харьцангуй бага үзүүлэлт юм.
Таргалалтын хувь бага байгаа нь Япончуудын эрүүл хооллолт, амьдралын хэв маягтай нь холбоотой боловч үүгээр зогсохгүй иргэд засгийн газраас тогтоосон бүсэлхийн тойргийн хэмжээг дагаж мөрддөг байна.
40-74 насныхны бүсэлхийн тойргийн хэмжээ. – Эрэгтэйчүүд 85см-с дотогш – Эмэгтэйчүүд 89см-с дотогш барих ёстой байна.
“Метабогийн тухай хууль” 2008 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2015 он гэхэд тус улсын илүүдэл жинтэй хүн амыг 25% -иар бууруулах зорилт тавьжээ.
Засгийн газрын таргалалтын эсрэг кампанит ажил нь “бодисын солилцооны хам шинж” -ийг хадгалах зорилготой бөгөөд энэ нь хөгжлийн эрсдлийг нэмэгдүүлдэг таргалалт буюу цусны даралт ихсэх, глюкоз, холестерины түвшин зэрэг чихрийн шижин, судасны өвчлөлүүд шалгагдаж, улмаар Японы хөгшрөлт ихтэй хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг хамгийн бага түвшинд байлгах сайн үр дагавартай болно.
Мужаас тогтоосон бүсэлхийн хэмжээээс хэтэрсэн хүмүүст зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх хуралдаан зохион байгуулагддаг. Тодорхой зорилтыг хангаагүй орон нутгийн засаг захиргаа, компаниудад их хэмжээний тoргууль ноогдуулдаг.
Японы хувийн компьютер үйлдвэрлэгч NEC компани зорилгоо биелүүлээгүй тохиолдолд 19 сая долларын торгууль ногдуулах боломжтой гэж мэдэгджээ. Панасоник бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Мацушита нь нийт ажилчдынхаа дор хаяж 80% -ийг, тэдний гэр бүл, тэтгэвэр авагчдынхаа бэлхүүсийг хэмжиж хяналттай байдаг байна.