Home Дотоод мэдээ Жүжигчин Мишээлийн нөхөр Ихбаяр иргэдээсээ чин сэтгэлийн уучлалт хүсчээ. Тэрээр…

Жүжигчин Мишээлийн нөхөр Ихбаяр иргэдээсээ чин сэтгэлийн уучлалт хүсчээ. Тэрээр…

6 second read
0
0
1,339

Жүжигчин Мишээлийн нөхөр Д.Ихбаяр: “Сайжруулсан түлшний үнэ хямд байгаа учраас иргэд илүү ихээр түлж байна.” гэж хэлэн олон нийтийн дургүйцлийг хүргэж сенсацийн эзэн болоод байгаа билээ.

Тэгвэл тэрээр өөрийн өөрийн цахим хуудсаараа дамжуулан хэлэх гэсэн санаагаа дахин тайлбарлаж нийт иргэдээсээ чин сэтгэлийн уучлалт хүсчээ… Тэрээр:

– Олон нийтийг бyxимдуулсандаа УУЧЛAЛ гуйж байна

Миний хувьд Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогчоор томилогдоод 20 гаруй хоног өнгөрсөн байна. Нийслэлийн зүгээс сайжруулсан түлшийг түгээлтийн цэгүүдэд хүргэх, улмаар нийслэл Улаанбаатар хотын иргэд түүхий нүүрс түлж, агаар, орчныг бохирдуулж буй эсэхэд хяналт тавих үүргийг хэрэгжүүлж ажилладаг.

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, агаарын бохирдол ихээр нэмэгдсэн тул утаа ихэссэн шалтгаан нөхцлийг тогтоох, хяналт шалгалт хийх чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллагын хамтарсан баг шалгалтаар ажилласан. Утаа нэмэгдээд байгаа шалтгаан нь сайжруулсан түлш чийглэг их, утаа их ялгаруулж байгаагаас гадна түлшний хэрэглээ ихэссэнтэй холбоотой болж таарсан.

Миний хэлэх гэсэн санаа бол ердөө л энэ. Сэтгүүлчид өгсөн ярилцлагыг маань бүтнээр уншвал энэ санаа ойлгогдох байх. Харин нэг өгүүлбэрийг бусад ярьсан мэдээллээс салгачихаар буруу ойлгогдож, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн байна. Чин сэтгэлээс УУЧЛАЛ хүсье.

Түлшний үнийн зохицуулалтад нийслэл оролцдоггүй болохыг үүгээр хэлэх нь зөв байх. Түүнчлэн цар тахлын хүнд нөхцөл байдалд эдийн засаг, ард иргэдийн маань амьдрал амаргүй байгаа учраас Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа сайжруулсан түлшийг хямд байлгах бодлогыг дэмждэг гэдгээ ч илэрхийлэх нь зүйтэй байх. Цаашид энэ мэт олон нийтийг бyxимдyyлaх алдаа гаргахгүй байхыг хичээж ажиллана.

ЖИЧ: цахим сүлжээнд биш хэвлэлээр дамжуулж УУЧЛАЛТ гуйх байтал өнөө гайхал кoBидын хaлдвap aвчиxcaн учраас эмнэлэгт тусгаарлагдчихлаа. Тиймээс та бүхнээсээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлал хүсч байна.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…