Home Дэлхий Америкийн реалити шоуны супер од эмэгтэйн yнгacны бизнес дэлхийг гайхшруулаад байна…

Америкийн реалити шоуны супер од эмэгтэйн yнгacны бизнес дэлхийг гайхшруулаад байна…

16 second read
0
0
1,649

Америкийн TLC сувгийн “90 Day Fiancé” реалити шоуны 31 настай од Стефани Матто өнгөрсөн онд өөрийн yнгасыг шилэн саванд хийж зараад нийт $200,000-ыг олсон байна.

Эхлээд тэр фэнүүдээс нь ийм хүсэлт ирэхэд хошигнол гэж бодож байжээ. Дараа нь тэр туршиж үзэхээр шийдээд 97 ширхэг шилэн саванд yнгасаа савлаад тус бүрийг нь $500-аар зарахад богино хугацаанд дууссан байна.

Хоёр дахь удаагаа $1,000-ын бүтээгдэхүүний багц гаргахад бас л зарагдаж дуусжээ. Нийтдээ тэр $200,000-ыг энэхүү бизнесээсээ олсон байна.

Гэвч Зул сарын баярын үеэр бүтээгдэхүүнийх нь эрэлт дийлдэхээ больж, эрүүл мэндэд нь нөлөөлсөн тул эмнэлэгт үзүүлжээ. Стефани yнгасаа ахиухан гаргахын тулд уургийн шэйк, хар шошны шөл ихээр хэрэглэсэн нь эрүүл мэндийн асуудал үүсгэж, эмч түүнд бизнесээ зогсоохыг зөвлөсөн гэнэ.

“Унгaсаа ингэж удаан зарвал эрүүл мэндэд минь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй болсон тул би бизнес загвараа өөрчлөх талаар бодож эхэлсэн” гэж Стефани Матто хэвлэлд ярьжээ.

Гэтэл түүнтэй нэгэн дижитал уран бүтээлч холбогдож, yнгастай шилнүүдийг NFT (Non-Fungible Token) болгож зарах санал тавьсан байна.

Ингээд Fart Jars NFT нэртэй бүтээгдэхүүн өнгөрсөн Лхагва гарагаас эхлэн зах зээлд 0.05 этериумийн ($186) үнээр борлуулагдаж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл yнгастай шилэн савнуудыг дижитал зураг, энимэйшн хэлбэртэй болгон зарж эхэлсэн байна.

Зарим NFT-д нь Стефанигийн гарын үсэгтэй дотуур хувцас, маш ховорт тооцогдох yнгас бүхий шилэн сав бодитоороо дагалдах гэнэ.

Эх сурвалж: Business Insider, Ny post

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…