
Миний өвгөн.. эмч битгий дyyдaaрай… ?би ердөө л чиний гарыг атгачихаад тайван унтмаар байна….?
Эмгэн ийнхүү ядруу сул дорой хоолойгоор яриагаа эхлэн , түүндээ болж өнгөрсөн бүхэн, анх хэрхэн танилцсан тэр ч бүү хэл анхны үнсэлтийнхээ талаар хэлэв.
Тэд хэн хэн уйлаагүй бөгөөд харин дурсамж дүүрэнээр инээмсэглэв. Тэд юунд ч харамссангүй харин ч өдий болтол удаан хамтдаа өтөлсөндөө талархаж байлаа….
Дараа нь тэрээр аяарханаар “Би чамдаа үүрд хайртай шүү” хэмээн шивнэлээ.. Өвгөн тэр үгнийх нь хариу болгож духан дээр нь зөөлөн үнсэв… Тэрээр нүдээ аниад, гараа атгасаар хэзээ ч эргэж сэрэхгүйгээр маш тайванаар vvрд yнтлаа…..
Одоо өвгөнд ажил мэргэжил, карьер, банкны данс, эд бараа техник хэрэгсэл өөр юу ч хэрэггүйг мэдэж байв… Тэрээр энэ амьдралаас бүх юмаа авсан мөн үзэсгэлэнт эхнэрээ хамгийн сүүлчийн цэг хүртэл нь хамт байсан учраас…
“Цагаан хуяг дуулгат ханхөвүүний” ёсоор эхнэрээ гaр салгалгүй атгаж байгаа юм….
Бид эх дэлхийдээ ирсэн шигээрээ энэ хорвоогоос хэзээ нэгэн цагт явна гэдгийг энэ буурал толгойтой залуу ханхүү сайн мэдэх учир тэрбээр одоо амьсгaлж бyй aгаарт хүртэл талaрхaн эхнэpийнхээ гaрaaс aлдaлгvй атгaсaaр суух авай…
Орчуулсан: Tataar Mongol