Утга зохиолын хүрээнд Момо багш хэмээн алдаршсан зохиолч, утга зохиол судлаач П.Батхуяг таалал төгсчээ.
Тэрээр 1997 онд Дорно дахины утга зохиолын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн магистрантур, 2004 онд МУБИС-ийн аспирантур төгссөн. Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/ “Алтан өд”-ийн таван удаагийн шагналт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, хүүрнэл зохиолч, утга зохиол судлаач байв.
П.Батхуяг нь оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадамд олон ч удаа үзүүрлэж байсан бөгөөд энэ жилийн наадамд “Агь нүдэлж байлаа” өгүүллэгээрээ тэргүүлсэн билээ.
Тэрбээр “Алтан өд” шагналын зургаан удаагийн эзэн, “Гэгээн муза” шагналын эзэн, зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгч, хэл бичгийн ухааны доктор, профессор хүн юм. Ар гэр, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
П.Батхуяг: Бусдыг харж тэднээс суралцаж байж би өөрийгөө олсон. Чи сайн зохиолч бол өөрийнхөө түвшний сайн зохиолчийг тодорхойлогч, нээгч байх ёстой.
Батхуяг утга зохиол бичихээ больтлоо “шинэ” байх юмсан гэсэн ганцхан зорилго тээж явна. Ном бүхэн нь шинэ байх.
Д.Батбаяр багш надад нэг удаа ингэж хэлсэн: “Би бол насаараа зохиолч явж байна. Яагаад гэвэл би автобусанд эрх чөлөөтэй, гудамжинд дураараа явж байна.
Би бичихийн тулд хүмүүсийг, нийгмийн амьдралыг чөлөөтэй ажиглах хэрэгтэй биз дээ. Хэрвээ чи нэр алдартай болчихвол бусдыг ажиглаж чадахаа болино. Учир нь бусад хүмүүс чамайг ажигладаг болчихно” гэсэн. Хэрвээ зохиолч болохыг хүсч байгаа бол нэр алдарт дурлаад байх нь утга учиргүй юм л даа.
Урлагийн шүүмж бичээд сайн нэрийг олно гэж бодох нь аль ч нийгэмд үнэмшилгүй л дээ. Яг манай өнөөгийн урлагийн харилцаанд юу дутагдаад байна гэхээр урлагийнхан бие биенээ сайн танихаа байсан, хэн нь хаана юу хийгээд байгааг харуулах нэгдмэл харилцаа байхгүй болсон.
Багш хүн шавьдаа сэтгэлээ асгаж сурах хэрэгтэй. Эргээд сэтгэл ирнэ. Өөрийнхөө гаргасан сэтгэлийн урам, бусдаас ирж байгаа сэтгэлийн урмаар л багш хүн амьдардаг.
Мэргэжлийн зохиолч гэж утга зохиолын боловсролтой, системтэй мэдлэгтэй хүнийг хэлж болно. Дээр нь бүтээгч байх ёстой. Нэгэн хэвийн өнгө төрхтэй онол биш олон үзэл бодлын олон өнцгүүд урлагийн сургуулиудын сургалтад нэвтрэх ёстой.
Тэгж байж хүүхдүүд задарна. Одоо бол бид хангалттай ном ярилаа шүү дээ, хө. Оюутнууд тэнд цагаа үрээд, төлбөрөө төлөөд л суугаад байдаг. Тэгээд төгсөөд гартал багшийнх нь дөрвөн жил заасан юм нь нэг номон дээр байж байвал гунигтай.
Манай сайн гэсэн зохиолчид гуравхан боть ном гаргах өв л үлдээдэг. Өрнөдийн зохиолчид бол жинхэнэ сууж хийдэг байжээ. Нүдээ сoxopтoл, чөмгөө дундартал суудаг байсан. Тэгж байж Л.Толстойн 40, Стандалийн 40 боть гарчээ. Гэтэл манайд Л.Түдэв гуайгаас өөр 50 боть гаргаж байгаа зохиолч алга.
Надад мөнгөгүй үе зөндөө байсан, харин мөрөөдөлгүй өдөр нэг ч байгаагүй юм шүү, дүү нар минь. Гүйцээ…
|Ярилцлагуудаас нь тоймлон авав|- Chinzorig Uranzaya