
Төгөлдөр хуурын сайхан аялгуу эгшиглэж, намуухан мөрт гайхалтай цээлхэн хоолойгоор сэтгэл хөвсөлзтөл уянгалаг дуулах бүсгүй…
Хуурын товчлуур дээгүүр уран гоолиг хуруунууд бүжээд л, зүрх сэтгэлийн гүнээс л ийм уянгалаг аялгуу урсан гарах болов уу гэмээр сэтгэл хөдөлгөсөн дуу хоолой. “Хаврын шөнийн бодол”хэмээх дууг урд нь олон уран бүтээлчид дуулахыг сонсож бахдаж байсан ч, энэ бүсгүйн дуулсан шиг сэтгэлд үлдээгүй мэт санагдах нь сонин.
-Онгон талын цагаан нууранд Одтой наадан дуулж хонолоо…хэмээх дууных нь дахилт хүртэл гагцхүү энэ бүсгүйд зориулагдан бүтээгдсэн дуу юмуу гэлтэй. Маралмаа хэмээх ийм л нэгэн нүдэнд дулаахан бүсгүй, сайн ээж, сайхан хань та бидний дунд чимээгүйхэн даруухан амьдарч, дуулж уярааж, гэр бүлээ гэрэлтүүлж явна.
Түүнийхээ асаасан тод гэрэлд, нөхөр нь амьдарлаа аз жаргалтайгаар харж, гэргийдээ ч бас эрч хүч бэлэглэж, хамтын бүхэндээ сэтгэл хангалуун яваа хоёр хөөрхөн үртэй халуун дулаан гэр бүл…
Маралмаагийн нөхөр гэргийнхээ тухай өгүүлж бичсэн сэтгэл хөдлөм илэрхийлэл анхаарал татахгүй байхын аргагүй.
Тэрбээр ингэж бичжээ;
…Удаан ханилсан хүмүүс бие биенийгээ харцаар нь л мэддэг гэж ярьцгаадаг даа. Харин гэргий бид 2 бие биенийгээ бараг амьсгалынх нь чимээгээр л юу гэх гэж байгааг нь мэдэрчихдэг болсон юм. Түүнтэйгээ л байхдаа би яг өөрийнхөөрөө байж чаддаг.
Сонин шүү. Хүн ганцаараа байхдаа ямар эpx чөлөөтэй байдаг билээ дээ. Хэн юу гээд бодчих бол гэсэн aйдac байдаггүй.
Гэтэл би эхнэрийнхээ хажууд л яг тийм эрх чөлөөтэй аз жаргалтай байдаг юм. Гэргий маань найзуудтайгаа уулзах тоолондоо дандаа л намайг яриад байдаг юм шиг байсан.
Дээхэн нэг телевизийн нэвтрүүлэгт тэр маань орсон юм. Нэр нь юу гэлээ дээ, “Амьдрах сайхан” байхаа. Тэр нэвтрүүлэгт өөрийнхөө тухай гэхээсээ илүү тувт намайг л ярьчихсан байсан. Ханийн минь тууштай дайчин зан чанар надад их таалагддаг. Тэр маань төгөлдөр хуурч хүн л дээ. Хажуугаар нь бас дуулдаг. Бакалавар, магистраа ч хамгаалчихсан.
Анх бид хоёр гэр хороололд тусдаа гарч амьдрал эхлүүлж байлаа. Тэр өдөр бидэнд ердөө 2600-хан төгрөг л байсан.
Тэр үеэс өдийг хүртэл босгосон амьдрал бид хоёрт аль алинд маань маш үнэ цэнэтэй санагддаг болохоор бид хоёр бие биендээ их итгэдэг юм.
Энэ залуутай л, юу ч тохиолдсон насаараа хамт амьдарна гээд бүх амьдралаа нойлоос эхлүүлнэ гэдэг чинь эмэгтэй хүнд ТОМ ШИЙДВЭР шүү дээ. Тэр шийдвэрийг нь хүндлээд, би түүнийгээ хардаж сэрдэх, бусад аар саар зүйлээр сэтгэлийг нь зовоогоод байдаггүй юм.
Тэр хүн надтай байх шийдвэрээ гаргаад одоо болтол миний хажууд байна. Тэр л хамгийн чухал шүү дээ. Миний эхнэр анх орон нутгийн эмнэлэгт ээжээсээ мэндэлсэн юм билээ. Тэр үед дөнгөж төрсөн хүүхдүүдийн нүдэнд нь эм дусаадаг байж л дээ. Гэргийг минь төрсөн тэр үеэр нөгөө эм нь тасарсан учраас орлуулаад бага зэргийн пeнициллин дycaaдаг байж.
Хаpамcаад ч бapшгүй нь эхнэрийн минь нvдэнд пeнициллинийг нь ихдvvлж дyсaaсанаас болж, тэр маань 3%-ийн хaрaaтай болчихсон юм.
Харин намайг хожим 1998-н онд Орбис гэдэг байгууллагын шугамаар ирсэн гадаад эмч нар, ТӨPӨЛХИЙН УДAМШЛЫН харaaгүй учраас ямаpч эмчлэгдэх боломж байхгүй гэсэн юм. Миний хаpаа 90%-ийн алдагдалтай.
20 юм уу, 30 нас гараад надыг харaaгаа бүр мөсөн алдана гэж оношилсон.
Одоо би 30-н настай лдаа. Хаа очиж санасаныг бодоход хараа минь маш бага багаар л муудаж байгаа. Мэдээж ингэж явсаар нэг л өдөр би харaaгаа бүрэн алдах эрсдэлтэй.
Гэхдээ тийм харанхуй өдөр ирэх юм бол, үнэхээр юу ч харж чадахгүй болох тэр цаг ирэх үед, харахыг хамгийн их хvсэх, хамгаас илүү санах зүйл маань миний эхнэр, хүүхдүүдийн минь царай л байна байх.
Би гэргийнхээ нүдээрээ инээдэг эгдүүтэй царайнд хамгийн их дуртай, бас хайртай. Тийм учраас харж чадахгүй боллоо ч, би гараараа түүнийхээ нүүрийг нь тэмтэрч байгаад л за инээгээрэй гэж хэлнээ…. хэмээн сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй нандин үгсээ өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Хорвоогийн түмэн өнгийн үйл явдал, мянга мянган асуудал дунд орших нэгэн өнгө ийнхүү өөрийн сэтгэлийн гэрлийг илэрхийлжээ. Сайхан хайр байдаг юм гэдгийн нэгэн бодит жишээ энэ буюу…
Хэдийгээр бүтэн харж чадахгүй ч, сэтгэл зүрх нь хэдэн мянган хос нүднээс илүү хурцаар мэдрэх асар их хайр тэдний гэр бүлд бий. Тиймээс юунд ч бүү шантар. Аз жаргал гэдэг сэтгэлийн амар амгалан шүү дээ.