Home Лайфстайл “Гэртээ ганцаараа” киноны Маколэй Калкины найз бүсгүй Монгол уу?…

“Гэртээ ганцаараа” киноны Маколэй Калкины найз бүсгүй Монгол уу?…

25 second read
0
0
6,001

“Гэртээ ганцаараа” киноны Маколэй Калкин, найз бүсгүй Бренда Ариунаагынхаа хамтаар шинэ оны босгон дээр анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Баяр хүргэе Калкин!

Түүний хадам аав Дундговь аймгийн харьяат улсын начин Ц. Галхүү зээ хүүдээ Жигмэд гэж нэр хайрласан байна. Монголын үрс маш олон болтугай гэсэн хошигносон буюу худал мэдээлэл сошиалд тархаад байгаа билээ.

Тэгвэл дээрх мэдээлэлд зарим хүмүүс итгээд байгаа учир Маколэй калкин ба түүний эхнэр Бренда Сонгийн талаар хүргэж байна.

Шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүлж өгдөг алдарт “Гэртээ ганцаараа” киноны жүжигчин Маколей Калкин 2017 оны аравдугаар сард Америкийн жүжигчин Бренда Сонгтой үерхэж эхэлсэн билээ.

Бренда Сонгийн хувьд Тайланд гаралтай 1988 онд Америк улсад төрж өссөн жүжигчин ба нэлээдгүй олон кинонд тоглосон бөгөөд үүнд Secret Obsession, The Social Network, Like Mike, Get a Clue, Camp Rock, Tinker Bell, A Cinderella Story, Special Delivery болон бусад олон кинонд дүр бүтээж байжээ.

Бренда болон Калкин нар энэ оны 4-р сарын 5-нд анхны хүүгээ өлгийдөж авсан ба 2008 онд авто ocлooр нac бapcaн эгчийнхээ Дакота хэмээх нэрийг хүүдээ өгчээ.

Хосууд энэ тухайгаа Esquire сэтгүүлд нийтэлж , “Бид маш их баяртай байна” гэж хуваалцаж байжээ. Одоогоор Hulu’s Dollface кинонд тоглож байгаа Брендагийн биеийн байдал сайн байгаа бөгөөд эрүүл байгаа гэж уг мэдээллийн эх сурвалж мэдээлэлжээ.

Хосууд одоо Алим, Дуд, Санта гэсэн гурван муур, Cinnamon нэртэй загас, шинэхэн мэндэлсэн хүүгийн хамтаар аз жаргалтай амьдарч байгаа аж.

Маколэй Калкины хувьд өдгөө 41 насыг зооглож байгаа бөгөөд өмнө нь xap тaмxинд дoнтoж амьдрал нь тэр чигээрээ yрyyдаж хүмүүсийн aм хэлний бай болон хэцүүхэн жилүүдийг өнгөрүүлж байсан ч эхнэртэйгээ учирснаар бүх зүйлийг шинээр сайхан эхлүүлж чаджээ.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Лайфстайл
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…