Home Дотоод мэдээ Салбар салбартаа хийж бүтээснээрээ үнэлэгдсэн шилдэгүүд төрийн дээд одон медаль хүртэж байна.

Салбар салбартаа хийж бүтээснээрээ үнэлэгдсэн шилдэгүүд төрийн дээд одон медаль хүртэж байна.

2 second read
0
0
623

Ерөнхийлөгч өнөөдөр төрийн дээд одон, медаль гардуулж байна. Шагнал гардуулах ёслол Төрийн ордны Их танхимд эхлэх гэж байна. Салбар салбартаа хийж бүтээснээрээ үнэлэгдсэн 40 орчим хүн төрийн дээд одон медаль хүртэж байна. Үүнд:

МҮОНТ-ийн ММ агентлагийн тоймч Жигжидсүрэнгийн Алтангэрэл Соёлын гавьяат зүтгэлтэн”Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн найруулагч Батмөнхийн Чинбат Урлагийн гавьяат зүтгэлтэн


Чөлөөт уран бүтээлч, дуучин, поп дива Сүрэнжавын Наран Гавьяат жүжигчин цолоор тус тус энгэрээ мялаалаа.

Хөгжмийн зохиолч Б.Чинбатын хувьд өчигдөр түүний кoBидын шинжилгээний хариу нь эeрэг гарч, эмнэлэгт хэвтсэн тул өнөөдөр Төрийн ордонд ирж шагналаа гардан авч чадаагүй гэдгээ өөрийн цахим хуудастаа бичжээ.

“Юуны өмнө төр засаг, түмэн олондоо маш их баярлалаа. Хөгжим гэдэг энэ агуу ертөнцөд таван настайгаасаа дурлаж өнөөг хүртэл зүтгэж байгаа өчүүхэн авьяас чадвар, хүч хөдөлмөрийг минь үнэлж Төр засаг минь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнажээ.

Аав минь яг миний насан дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж байсан билээ. Аав минь байсан бол хэчнээн их баярлах байсан бол гэж бодож сууна.

Өнөөдөр дэлхийд нүүрлээд байгаа энэ аюулт тахлыг тойрч гарсангүй дайраад гарсан өдөр нь ингэж давхцах юм гэж хэн санах билээ. Өчигдөр орой 21 цагт миний шинжилгээний хариу эерэг гараад тэр дороо эмнэлэгт ирж хэвтсэн. Иргэнийхээ үүргийг биелүүлж бусдыгаа эрсдэлээс хамгаалахын тулд энэ хүндэт төрийн дээд шагналаа гардаж авах цагтаа хүрэлцэн очиж чадахгүй болсондоо төр засаг болон түмэн олон та бүхнээсээ түмэнтэй хүлцэл өчиж байна. Та бүхэн минь амны хаалтаа тогтмол зүүж, хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалаарай” хэмээн бичжээ.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…