Home Дэлхий Будран орж буй гайхалтай цacыг идcэн хvv нac бapж, алган дээрээ тавьсан нь…

Будран орж буй гайхалтай цacыг идcэн хvv нac бapж, алган дээрээ тавьсан нь…

10 second read
0
0
3,108

Цас орох үед орчин чимээгүй болдог. Цасан ширхэг нь хүрээлэн буй орчны дуу чимээг өөртэйн шингээн бууруулж чимээг багсагдаг байна.

Учир нь цасан ширхэг хоорондох агаар мандалын чичиргээг бууруулдаг , цас орвол чимээгүй болдог. Байгалийн үзэсгэлэнтэй үзэгдэл болсон цасыг манай дэлхийн хүн амын тал нь огт үзээгүй бөгөөд ердөө гэрэл зурагнаас харсан байдаг ажээ.

Хамгийн романтик, ид шид, ариухан мэдрэмж төрүүлж чаддаг цасны тухай сонирхолтой баримтыг хүргэе.
Цасан ширхэгийн найрлагын 95 хувийг агаар, 5 хувийг ус эзэлдэг бөгөөд дундаж жин нь 1 мг байдаг.

Цасан ширхэг тэнгэрээс унах дундаж хурд цагт 0.9 км/мин буюу минутад 15 метр доошилдог. Нэг шоо метр цасанд 350 сая цасан ширхэг байдаг.

Их хэмжээний цас орсны дараа нэг цагийн хугацаанд л агаарын бохирдол 90-95 хувь цэвэрших боломжтой.


Цасыг цагаан гэдэгтэй хэн маргах билээ. Мэдээж цас ихэвчлэн цагаан байдаг. Харин хойд туйл болох уулсын бүс нутгуудад ягаан тэр бүү хэл улаан өнгөтэй цас орох нь бий.

Талст хооронд амьдардаг организмууд цасыг ийм өнгөтэй болгодог гэнэ.  Талстын бүтэц нь хоорондоо ив ижилхэн цасан ширхэг гэж байдаггүй. Цэнхэр, ногоон, саарал өнгөтэй цас орж байсан тохиолдол хэдэнтээ гарч байжээ.

1955 онд Калифорнид фосфортсон туяатай ногоон цас оржээ. Гайхалтай цасыг идэх гэж эрсдэлтэй алхам хийсэн зарим хүмүүс удалгүй нac бapcaн бол харин гар дээрээ тавьж үзсэн хүмүүсийн apьcaн дээр тyyрaлт гарч байжээ.

1969 онд Шведэд Зул сарын баяраар хар цас орсон нь олон хүнийг цoчиpдyyлcaн гэдэг. Харин 2001 онд Колорадод шийгуаны амттай ягаан цас оржээ. Мөн ийм цас 2006 онд Приморьед орж байсан гэнэ.

Цас ус руу орохдоо “дуулдаг” гэнэ. Өөрөөр хэлбэл хүний чихэнд сонсогдохооргүй тийм чимээ гаргадаг аж. Эрдэмтдийн баталж байгаагаар энэ чимээг загас сонссдог бөгөөд “цасны дуу”-нд их дургүй гэнэ.

Хамгийн том цас 1887 оны нэгдүгээр сарын 28-нд АНУ-ын Монтана мужийн Форт-Кеод оржээ. Энэ цасан ширхэг 38 см орчим диаметртэй байжээ. Цасан ширхгийн диаметр ихэвчлэн таван мм байдаг бөгөөд жин нь 0.004гр байдаг байна.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий
Comments are closed.

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…