Home Дэлхий Vлэг гүрвэлийн төгс хадгалагдсан үр хөврөл дэлхийн шинжлэх ухаанд том нүүдэл болохыг…

Vлэг гүрвэлийн төгс хадгалагдсан үр хөврөл дэлхийн шинжлэх ухаанд том нүүдэл болохыг…

6 second read
0
0
1,806

Хятадаас маш сайн хадгалагдсан үлэг гүрвэлийн өндөг олджээ. Эрдэмтэд яг тахиа шиг өндөгнөөс гарахад бэлэн болсон үлэг гүрвэлийн төгс хадгалагдсан үр хөврөл илрүүлсэнээ зарлалаа.

Судлаачдын үзэж байгаагаар, тус өндөг нь шаварт урссан, эсвэл солироос хамгаалагдан газарт булагдсан байх магадлалтай аж. Хятадын өмнөд хэсэгт орших Ганжоугаас тус өндгийг олсон бөгөөд судлаачид дор хаяж 66 сая жилийн настай гэж үзэж байна.

Шинэ олдвор нь шүдгүй теропод үлэг гүрвэл буюу овирапторозавр аж. Түүнийг “Baby Yingliang” гэж нэрлэжээ. Судлаач, доктор Фион Файсам Ма хэлэхдээ “Түүхэнд байгаагүй хамгийн шилдэг өндөг” гэв.

Энэхүү нээлт нь судлаачдад үлэг гүрвэлүүд болон орчин үеийн шувуудын хоорондын уялдаа холбоог илүү сайн ойлгох боломж олгосон байна. Чулуужсан олдвор нь үр хөврөл “нугалах” гэж нэрлэгддэг буржгар байрлалтай байсан бөгөөд энэ нь шувуунд ангаахай гарахын өмнөхөн ажиглагддаг байрлал аж.

“Өндөгний хyлгaйч гүрвэл” гэсэн утгатай овирапторозаврууд нь 100-66 сая жилийн өмнө Цэрдийн галвын сүүлчээр одоогийн Ази, Хойд Америкийн нутаг дэвсгэрт амьдарч байсан өдтэй үлэг гүрвэл юм.

Дэлхий дээр нийт 330 гаруй төрлийн үлэг гүрвэл байсныг одоогоор олж тогтоосон бөгөөд түүний 16% нь Монголоос олдсон юм. Монгол нутаг дээр үлэг гүрвэлийн орчин үеийн анхны судалгааг 1920-1924 онд Америкийн Байгалийн түүхийн музейн судалгааны багийнхан хийжээ.

“Төв Азийн судалгааний баг” гэж нэрлэгдсэн байсан тус багийн гол зорилго нь бич, хүн хоёрын тасарсан холбооны талаар олж судлах, түүний хажуугаар Төв Азийн ургамал судлал, амьтан судлал, археологи, геологи, экологийн гэх мэт өргөн хүрээг хамарч байжээ.

Үлэг гүрвэл өндөглөдөг, бас “Монголийн говь бол палеонтологийн асар том музей юм байна” гэдгийг дэлхийд зарласан энэ хүн дэлхийн газар зүйн тэмдэглэгээнд”Говь” гэдэг үгийг тэр чигээр нь gobi гэж оруулсан гавьяатай юм. Тэдний олсон үлэг гүрвэлийн яснууд эдүгээ Нью-Йоркийн Байгалын түүхийн музейд монголоороо овоглон хадгалагдаж байна. Тэдний нээсэн үлэг гүрвэлийн арвин олдвор бүхий газар нь “Flaming Cliff” буюу “Асаж буй толгод” гэсэн нэрээр дэлхийд алдартай болсон Баянзаг юм.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий
Comments are closed.

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…