Нэгэн фэйсбүүк хэрэглэгч цахим хуудаснаа Монголчууддаа, хил гаалийнхан, мэргэжлийн хяналтынханд анхааруулах үүднээс Польш алимны тухай өөрийн мэдсэн зүйлсээ хуваалцжээ.
“Польш улсад 200 орчим алимны сорт ургадаг байна. Хамгийн түгээмэл бараг үнэгүй шахам алимыг тухайн улсад фермерт зориулан тариалдаг ба Монгол улсад энэхүү сортыг бид иддэг юм байна.
Польш гахайн мах ба үхрийн мах яагаад амттай үнэргүй байдаг вэ гэхээр тус улсын ХАА-н экспортын гол бүтээгдэхүүний нэг гахайн мах гэж бодохоор, мөн гахайн мах нь яагаад үнэр амтгүй, яагаад польшийн сүүн бүтээгдхүүн амт сайтай байгаа нь фермд тэжээлд алимыг ашигладаг учраас тэр юм.
Польшууд гахай, үхрийн махны экспортоо дээд зэрэгт байлган экспортын бренд нэр хүнд, чанарыг хадгалахын тулд гахай, үхэр, ямаандаа алимыг тэжээл болгон өгдөг нь нууц биш.
Монголчууд Бид тэгээд амьтны тэжээл иддэг хүмүүс болсон юм биш үү. Польш алим 4000-5000 төгрөг гээд байсан нь олон юм бодогдуулхаар. Оросууд хүртэл Польшийн алимны импортод хориг тавьсан нь нэг юм хэлээд байна.
Мөнгө олж болно тэгэхдээ Mонголын ард иргэдийн эрүүл мэнд хүнсний аюулгүй байдлыг бодож бизнес хиймээр санагдана. Үүнийг Польшууд мyy санаандаа явyyлаад байгаа биш хэсэг бүлэг Монголчууд л ашиг хонжоо хайж буй хэрэг. Монголчууд бид Яг үнэндээ юу идэж уугаад байна?!
Хүнсний аюулгүй байдал гэдэг байдаг бол, хүн aмын өBчлөл (хoдooдны хaвдaр гэх мэт болон бусад хүнсний хамааралтай өBчлөл) одоогийнх шиг байхгүй байх боломжтой шүү дээ.!!!!!!
Надад хaрдaж сэpдэx эрх бий гэж бодсондоо бичсэн шүү. Хэн нэгнийг харлуулах гэсэнгүй. Баримттай цаашдаа судлах ч болно.” гэжээ.