
Төгсөлтийн шалгалт өгөх байсан нэгэн сурагч шалгалтандаа шөнөжин бэлдэж хоноод, өглөө шалгалт болохоос хэдхэн минутын өмнө сэрсэн байна.
Ингээд хэрэв хоцорч, шалгалтаа өгч чадахгүй бол, бүхэл бүтэн нэг жил өнжихөөс гадна түүний нөр их хичээл зүтгэл талаар болох байлаа. Ядахад үүний сургууль Сөүлийн хамгийн их түгжрэлтэй хэсэгт байрладаг байна.
Гэрээсээ сургууль хүртэл багадаа 20 минут зарцуулдаг учир, сэргэлэн хүү дүүргийнхээ цагдаагийн газарт очоод, нyлимс дyслyyлан yйлж, үнэн учраа хэлж туслахыг гуйжээ. Хүүгийн сэтгэл зүтгэлийг үнэлсэн цагдаагийн ажилчид түүнийг эргүүлийн машинд суулган МАЯАКАА АСААН, түгжрэлийг зүсэн давхисан байна.
Гэхдээ түгжрэлийн ид оргил үе байсан учраас маяак асаасны зоргоор саадгүй зорчиход хүндрэлтэй байлаа. Цагдаагийн ажилтан машиныхаа цагаан хоолойгоор
“Уучлаарай, уучлаарай!! Төгсөх шалгалтаа өгөх сурагч шалгалтаасаа хоцрох гээд байгаа тул зам тавьж өгөхийг хүсч байна” гэхэд БҮХ МАШИН цагдаагийн машинд зам тавьж өгч байлаа.
Учир нь Солонгост ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ ямар чухал болохыг, тэдний боловсролын систем ямар хариуцлага шаарддаг, босго өндөр, хатуу гэдгийг ЭЦЭГ ЭХ болгон МЭДДЭГ учраас…. Ийнхүү 20 минут зарцуулдаг газар, цагдаагийнхан оролцсоноор, 7 минутын дотор сургуулийнх нь гадна хүргэж иржээ.
Хүү шалгалт эхлэхээс 2 хон минутын өмнө хүрч чадсан бөгөөд, нүдэндээ нyлимс дуслуулан “Баярлалаа баярлалаа, маш их баярлалаа” хэмээгээд шалгалт руугаа хар хурдаараа гүйн орж АМЖСАН байна.
Солонгост төгсөлтийн шалгалт гэдэг сурагчдад маш том хариуцлагатай өдөр байдаг. Энэ өдөр албан байгууллагууд хүртэл төгсөлтийн шалгалт өгөх хүүхэдтэй бол ажилтандаа ЧӨЛӨӨ ӨГӨХ, хоцорч ирэхийг хүлээн зөвшөөрдөг.
Цагдаагийн газрын зүгээс нэмэлт хүч гарган сургуулийн ойр орчимд түгжрэл үүсгэхгүй байх, сигнал дохиолол ашиглахыг хориглодог. Мөн цагдаагийнхан энд тэнд цагдаагийн машинаа байрлуулж хоцрох магадлалтай сурагчдыг хүргэж өгөхөд бэлэн байдалтай байдаг.
Солонгос улс бол боловсролыг 1-т тавьдаг. Тэд ирээдүйд эх орноо авч явах боловсон хүчингээ бэлдсэн шиг бэлддэг юм.