
АНУ-ын Алъяск-н армид ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН ПРОКУРОР, хуулийн офицер мэргэжлээр алба хашиж байгаа ахмад Д.Түмэнтөгс бүсгүйгээр бахархахгүй байхын аргагүй.
Америк улс нь армийнхаа хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг гүрэн. Гэвч дэлхийн шилдэг армид алба хаадаг офицер бүсгүй Түмэнтөгс өөрийн тухай нээх их ярьж, бусдад сайрхаад энд тэнд ярилцлага өгч, зарлаад байдаггүй.

Тэрбээр АНУ-ын Виржиниа мужийн их сургуулийн хуулийн ангийг төгссөн. Тус сургууль нь УЛСДАА ТОП ТАВАН сургуулийн жагсаалтад багтдаг тун ч нэр хүндтэй их сургууль юм. Хуулийн ангид нь элсэхэд маш өндөр шалгуур шаарддаг.
Түмэнтөгс маань бакалавраа амжилттай дуусгаад докторын зэрэг хамгаалахаар суралцсан. Учир нь Америкт хуульчаар ажиллахад ЗААВАЛ докторын зэрэг хамгаалсан байх шаардлагатай байдаг болохоор, докторын зэргээ амжилттай хамгаалсан байна.
Ингээд тус улсын Хууль зүйн яамны хороонд хуульчийн лицензийн эрх авах хэрэгтэй учраас маш өндөр шалгуурыг дахин давж байж лицензээ авсан ҮНЭХЭЭР БАХАРХАМ бүсгүй.
Тэрбээр нэгтээ эх орондоо ирсэн үеэрээ ярилцлага авсан сэтгүүлчид нэг зүйлийг ЧУХАЛЧЛАН өгүүлжээ. Түмэнтөгс:
-…Анх армид орох гээд ярилцлага өгөхөд – “Та ямар үндэстэн бэ?” гэсэн асуултанд нь – “Би Монгол хүн” гэж хариулсан.
Харин МОНГОЛ гэж хэлсэн тэр хариултандаа ХЭЗЭЭ Ч МАРТАГДАШГҮЙ маш бахархам үгс сонссон юм.
Тэр бол: – “Хэрэв Монгол үндэстэн юм бол маш тэсвэр хатуужилтай гэдэг нь тодорхой. Тийм учраас чамайг багийн ахлагчаар нь томиллоо” гэж хэлсэн юм. Энэ томилгоо болон, дүгнэсэн дүгнэлт нь миний сайных биш гэж би боддог. Энэ бол Монголын арми, Монголын зэвсэгт хүчин дэлхийд ямар нэр хүндтэй вэ гэдэгт байгаа юм.
Манай Монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд оролцож, олон оронд үүрэг гүйцэтгэх үеэрээ гадны улсын цэрэг армиас тэсвэр хатуужил, авхаалж самбаагаар ИЛТ ЯЛГАРЧ, тэдний анхаарлыг тод томруун татаж чадсан нь энэ юм.
Мөн тэд Монгол цэргүүдтэй хамт байхдаа тохиолдож байсан хөгжилтэй дурсамжуудаасаа хуваалцахаас гадна “Монгол цэргүүд манай баазыг хамгаалж байх үед, бид шөнө нь санаа зовохгүйгээр унтдаг байсан” гэж олон ч цэрэг, офицерууд хэлж байхыг сонсоод би Монгол цэргүүдээрээ үнэхээр их бахархсан.
Мөн миний анзаарч мэдэрсэн нэг чухал зүйл гэвэл Америкчууд цэргийн алба хаагчдаа МАШ ИХЭЭР ХҮНДЭЛДЭГ. Хаана ч явсан, энгийн иргэд, хүмүүс нь хүрч ирээд “Thank you for your service” (ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БАЙГААД ТАНЬ БАЯРЛАЛАА) гэдэг. Би бүр заримдаа үнэхээр ичдэг шүү.
Жишээ нь ресторанаар үйлчлүүлчихээд хоолныхоо тооцоог хийх гэхээр “Таны өмнөөс тооцоог тань АЛЬ ХЭДИЙН ХЭН НЭГЭН НЬ ТӨЛЧИХСӨН ШҮҮ” гэхтэй олон удаа таарч байлаа.
Гадаа гудамжаар алхаж явахад хүртэл, энгийн иргэд ойртож ирээд хамт зургаа авахуулахыг хүсдэг. Тийм хүндлэлийн хариуд “Би бол зүгээр жирийн хyyльч хүн. Ямар нэгэн дайнд ч явж байгаагүй юм шүү” гэхээр:
“Үгүй дээ. Та бол цэрэг хүн, бидний төлөө, энэ эх орны төлөө та хэзээ ч aмиa алдаж магадгүй. Тийм болохоор та бидний баатар” гэж хэлж байсан юм.
Америкийн ард түмэн нь цэргүүдээ, армиа маш их хүндлэн хайрладаг юм байна лээ…..хэмээн нэгэн ярилцлагын үеэр онцлон хэлсэн юм. Америкийн Алъяск-дах армид ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН ПРОКУРОР, хуулийн офицер мэргэжлээр алба хашиж байгаа ахмад Д.Түмэнтөгс бүсгүйдээ улам их амжилт хүсэж эрүүл энхийг хүсье.