Home Лайфстайл Олон давхар хөнжилдөө муу хүүгээ тас тэврээд л УЙЛAAД ХЭВТДЭГ байснаа би огт мартдаггүй ээ.

Олон давхар хөнжилдөө муу хүүгээ тас тэврээд л УЙЛAAД ХЭВТДЭГ байснаа би огт мартдаггүй ээ.

5 second read
0
0
2,732

Хүний амьдрал баялаг. Аз жаргал элэг бүтэн амьдрал,  эрүүл бие, эд хөрөнгө байвч энэ бүхнээ үл тоох, үр хүүхдээ үл хайхpах эцэг эхүүд байдаг.

Эсрэгээрээ үр хүүхдийнхээ төлөө, бүхнийг умартан зүтгэж, түүнээсээ жинхэнэ аз жаргалыг мэдэрч, хязгааргүй баярлан суух эцэг эхчүүд ч бий.

Тэгвэл алаг эрээн амьдралын олон учир шалтгаан, саад бэрхшээлийн улмаас гэргийгээсээ тив алгасан хол амьдрах ч, энгэртээ тэврээд хоцорсон үрийнхээ төлөө, тосож ирсэн саад бүхнийг даван туулж, ХАЙРААР ДУТААЛГҮЙ бөмбийтөл өсгөөд, бүтээж бий болгосон бүхэндээ урамшин, илүүд хэт шунахгүй, дутууг хайж шаналахгүй, итгэл дүүрэн яваа НЭГНИЙ ТУХАЙ онцлон бичлээ.

Энэ бол Монголд олон байдаг өрх толгойлсон ээжүүдийн нэг биш. Харин толгойлсон аавуудын нэг ЭЦЭГ хүн юм. Тэр бол байхгүйг бий болгож, байгаагаа өөд татаж, хүүгийнхээ төлөө, амьдарлынхаа төлөө шантралгүй зүтгэдэг нэгэн хүүгийн хайртай аав.

Хүүгийнхээ бахархдаг хамгийн ГОЁ ААВ. Түүнийг Батмөнх гэдэг. Энэ аав бол хайр, ухаан, хүнлэг сэтгэл, хөдөлмөрч хичээнгүй үйлдлээрээ бусдаас ялгардаг. Тэрбээр өнөөдөр өөрийн хөтлөдөг цахим хуудсандаа доорх сэтгэл уярам, гэгээхэн бичвэрийг оруулжээ…

…Ганц бие аав ээжүүд эсвэл ганцаардаж гуниглаж ядарч байгаа хэн нэгэн уншиг дээ. Хар үүрээр 05 цагт босч, хөрч хүйтэрсэн байшингаа галлаад, хүүгийнхээ хоол ундыг бэлдэж, завсар хооронд нь, гэр орноо цэвэрлээд,муу  хүүгээ унтаагаар нь орон дотор нь хувцаслачихаад сэрээнэ дээ.

Ингэж сэрээчихээд,  цай ундыг нь уулгачихаад,  хүүгээ үүрээд л гарна. Яармагаас хаа байсан Комбинатад ирж, түрээслэдэг байсан пабаа нээж, муу хүүгээ сандал дээр нь унтуулчихаад л, нарийн хоол, бууз банш хийх махаа татахыг нь татаж бэлдэнэ.

Ингэж амжуулж аваад,  хүүгээ тэврэн цэцэрлэгт нь хүргэж өгөөд цаашаа алхаж Барс зах ороод, 2 шуудай дүүрэн хүнс, ногоо авч үүрээд л, замдаа өчнөөн удаа амарч байж пабдаа ирнэ. Яахав дээ такси барих мөнгөө л хэмнэж байгаа царай.

Тэгээд өдөржингөө завгүй  хоол хийж, орж ирсэн  хүмүүст үйлчилсээр нэг мэдэхэд орой болно.Хүүгээ гялс гүйн очиж цэцэрлэгээс нь аваад, пабынхаа  сул ширээнд суулгаж хоол унд идүүлчихээд, дахиад л хоолоо хийнэ, пиво зарна.

Тэгсээр байтал үдшийн 22-23 цаг ч болж пабаа хаана. Хаачихаад маргаашдаа бэлдэж  цэвэрлээд, бусад зүйлсээ ч бас маргаашдаа бэлтгэж орхиод, аль эрт унтчихсан хүүгээ тэврээд л 1000-ын унаандаа суугаад гэртээ харихад шөнийн 12-01 цаг болсон байдаг. Өдөржин хүнгүй байсан байшин маань мөс шиг хүйтэн болчихсон зэвий дааж угтана даа.

Бушуухан гал түлж, нүүрс хийчихээд л, олон олон давхар хөнжилдөө муу хүүгээ тас тэврээд л УЙЛAAД ХЭВТДЭГ байснаа би огт мартдаггүй ээ. Ингээд л өглөө болонгуут энэ бүхэн дахиад л давтагдана.

Өдөр бүхэн  энэ хурд, энэ хэмнэл, зай завсаргүй зүтгэх нөр их ажил. Гэсэн ч миний хувьд хамгийн чухал нь ХҮҮ МИНЬ, хол байгаа охин хоёр минь байлаа. Тэднийгээ бодохоор энэ амьдралд шантрах эрх ч байгаагүй. Амралтын өдрөөр хүүгээ гэрт нь үлдээгээд янз бүрийн ажил амжуулж явж явж, оройтож ирэхэд хөрш айлын маань эгч,  сайхан цуйван хийгээд хөргөгчинд үлдээсэн байна.

Бууз, хуушуур, банштай цай гээд ямар л хоол хийнэ заавал аав хүү хоёрт хүртээдэг, бас хааяа оройтоод ирэхэд, орж ирээд хүүд минь хоол унд хийгээд өгчихдөг үнэхээрийн ховор сайхан сэтгэлтэй хөрштэй шүү бид хоёр.  Өдөр хуурай аав ээж 2 минь 5 л сүү, тор дүүрэн хөдөөний боорцог, ааруул өгсөн. Аав хүү хоёрт үргэлж сайн сайхан сэтгэлээр харж, хандаж, туслаж байдаг бүх хүмүүстээ ихэд баярлаж явдаг даа.

Ингэж л ажиллаж, маш завгүй ачаалалтай байсаныхаа ачаар л би ганцаардах, гуниглах гиюүрэхийн зовлонг удаан  амсалгүй, ЯЛЖ гарсан байх гэж одоо боддог юм.  Хажуугаар нь өөрийн 4-н охин дүүгээ орох оронтой, оочих аягатай сайн сайхан амьдралыг нь босгоод өгчихсөн. Одоо бол аав хүү хоёр хэдий банкны зээлтэй ч гэсэн сайхан бизнес, тохилог байр, сайн машин, хоол хүнс гээд хүнээс дутах юм алга аа.

Харин ч мөрөөдөж байсан бүх л зүйлээ бий болгосон болохоор жаахан залхуу болчихсон юм шиг санагдах юм. Өнгөрсөн амьдралаа эргэн бодохоор, яаж тэгж амьдарч, зав чөлөөгүй ажиллаж чадаж байснаа  гайхдаг юм.  МИНИЙ ХҮҮ л тэр их эрч хүчийг өгсөн байх даа.

Хүүд маань энэ шинэ жилээр соошл дах сайхан найзууд, бүр дуучин ACool Анхбаяр хүртэл  бэлэг өгөх юм гэнэ. Ажлаа улам сайн эрхлээд илүү сайхан амьдарч та нарынхаа ачийг хариулна аа. Та бүхэндээ баярлалаа. Та нартаа амжилт хүсэн ерөөе…

Бүр алаг нүдний нyлимс цийлэгнэчихлээ………………..ХЭМЭЭН БИЧЖЭЭ.

САЙХАН ААВ, ХӨДӨЛМӨРЧ ЭР ХҮН ТАНД АЗ ЖАРГАЛЫН ДЭЭДИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Лайфстайл
Comments are closed.

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…