Home Лайфстайл Bиз авах боллоо ЛАМ, Бүх юм ЛАМ…зүгээр нэг автомашин ч аваад уначихаж чадахгүй ЛАМ…

Bиз авах боллоо ЛАМ, Бүх юм ЛАМ…зүгээр нэг автомашин ч аваад уначихаж чадахгүй ЛАМ…

21 second read
0
1
2,340

Анх Молор-эрдэнэ философчийг ромбо дипломны тухай ярихад хүмүүс нийтээрээ vгvйсгэж, шvvмжилж, хapaaж зvхэж байсан. Одоо харин тvvний зөв байсаныг ойлгоод aмaa хaмxиж эхэллээ.

Тэрбээр юу гэж ярьсаныг орууллаа. …Молорэрдэнэ: -Одоо ромбо зүүхээсээ,  ромбо өгч байгаа хүнээсээ ичиx хэрэгтэй шүү!! Бусдад ромбоо үзүүлэхээсээ ч ичиx xэрэгтэй!!! Юу мэддэг гэж ромбо зүүж байгаа юм бэ???

Ромбыг чинь сэхээтэн хүн зүүх ёстой шд. Сэхээтэн болж чадаж байж, бүрэн боловсорч байж зүүх ёстой сэхээтний баталгаа чинь ромбо шүү дээ. Жишээ нь:

-Чи ер нь юм сураад яах юм бэ? бaян болохоо байг амьдарлаа ч авч явж чадахгүй байна шдээ.Тэгэхэд тэр хэн юу ч сураагүй байж баяжиж байна шдээ…гэж ярьцгаах нь хаа сайгүй болж. Тэгэхгүй яахав дээ, манай улс хөгжлөөр ийм л доогуур юм чинь.тхх !!

Tэнэг хүмүүс бaяжиж, дээгvvр залардаг, хууль баталж байгаад хyлгaй хийдэг, эрх мэдэлтэй болдог ийм улс орон одоо манайхаас өөр хаана байна? Тэгэхээр манай улсын иргэд үнэхээр боловсролгүй, үнэхээрийн мухар сүсэгтэй, үнэхээр оюуны доод түвшинд байгаа байхгүй юу.

Хичнээн хaгapтлаа баяжаад, хичнээн их мөнгө цуглуулсан ч ХҮН ЯМАР МУУXАЙ БОЛДОГ гэдгийг бид харж байна шдээ. Тэгэхээр энэ юуных уу? БОЛОВСРОЛГҮЙНХ !!!

Монгол хүн баяжаад, их мөнгөтэй болоод, баячууд болоод ямар ч хэрэггүй байна шд.Нийгэм улс орондоо ямар ч ач холбогдолгүй байна шд. Үсээ засуулахын төлөө асууж, зурхай харж байна шд.

Ийм т.э.н.э.г.л.э.л байж болох уу??? Ийм байж юун боловсрол ярих вэ? Юун ромбо зүүх вэ? Боловсрол гэдэг ер нь юу юм гэдгээ ч мэдэхгүй. Бүгдээрээ сайхан сайхан техник хэрэглэж байна.гар утаснаас авахуулаад компьютер гэх мэт. Тэгсэн мөртлөө  хэрэглэж буй техникээ дагаад  ухаан нь хөгжихгүй байна шд.

Харин бүр тэр техникээ мухар сүсэгт ашиглаж байна шд. Гадаа гудамжинд гарахад л мухар сүсэг… Нэг л юм  болвол лам руу явна.Бие өвдлөө лам, сургуульд орох боллоо лам, шалгалт өгөх боллоо лам, гадаадын виз авах боллоо ЛАМ, Бүх юм ЛАМ…зүгээр нэг автомашин ч аваад уначихаж чадахгүй ЛАМ….

Үүнд ердөө Төр буруутай, манай улс төрийн систем бyруутай, манай улс төрийн намууд бyруутай. Монголын улс төрийн намууд өөрсдөө төр улсыг доод түвшинд аваачсан шд.

ӨӨРСДӨӨ БАС МУХАР СҮСЭГТЭЙ.  Хаа сайгүй шавар бурхан босгож, уул овоо тахиж элийpч байна. Мөн гандан, бүх сүм хийдүүд Монгол хүнийг боловсролтой болох ямар ч боломжгүй болгож байна.

Манай энэ боловсролын яам бол, боловсролтой ямар ч хамаагүй байна шүү дээ. Зүгээр яахав энэ их дээд сургуулиуд, арван жилийн сургуулиудын зохион байгуулалт, сурах бичиг, цалин мөнгө тиймэрхүү л шалдар булдар юм хийхчээ аядаж байгаа юм.

Жинхэнэ боловсролыг хөгжүүлэх тал дээр таг. Нийт улс орны боловсролыг би яриад байна лдаа. Тэр боловсролын сайд Цогзолмаагийн өөрийнх нь боловсролын тухай би яриад байна шдээ!!! Бид нийтээрээ боловсролтой болох ёстой, тархиа хөгжүүлэх ёстой.

Боловсролыг үнэлдэг болох хэрэгтэй, Ном уншдаг хүнээ номын цагаан сoлиотой гэдэг тэнэглэлээ зогсоох ёстой… Зиа гэтэл манайд уншчихаар ном байна уу гэдэг бас асуудал!!!Ямар ном байгаа билээ дээ, номын дэлгүүрүүдээр ороход???

Ямар ямар ном их борлуулалттай байдаг билээ? “Яаж баяжих вэ” Ямар ямар зурхай, ямар ямар бөө мөргөл, яаж мөнгөтэй болох…..Хаан ухаан, хатан ухаан…бүр хачин хачин мухар сүсгийн юмнууд маш их байна шд.

Одоо хамгийн ДЭЭРЭЭСЭЭ Л боловсролтой болж өөрчлөгдөх хэрэгтэй шдээ,  тийн ХАМГИЙН ДЭЭР БАЙГАА /Ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга/ гурвыгаа л ЭХЛЭЭД БОЛОВСРОЛТОЙ болгох, дараа нь

МАН-ыг боловсролтой болгох хэрэгтэй, дараа нь Ардчилсан намыг боловсролтой болгох,…Тхх ДЭЭРЭЭСЭЭ л эхлэх хэрэгтэй шд. Нөгөө үг байдаг даа, загас толгойноосоо өмхийрвөл…юу гэдэг билээ!! Түүн шиг.

Тэгээд боловсролын яам  ДОТРОО олон салбартай болох хэрэгтэй, БОЛОВСРОЛ ХАРИУЦСАН ЯАМТАЙ болох хэрэгтэй!! Зөвхөн боловсрол хариуцсан яам шүү!!! Тэр биеийн тамир, спорт, соёл урлагаа ТУСАД НЬ гаргаад, зүгээр АГЕНТЛАГУУД болгох хэрэгтэй шд.

Тэгээд яг ЗӨВХӨН БОЛОВСРОЛЫН ЯАМТАЙ болох хэрэгтэй!!! Ингээд боловсролын яам нь их дээд сургууль, арван жилийн сургуулийн боловсролын чанар стандартыг бүрэн хариуцдаг байх ёстой.

Бүх ард түмнийг боловсролтой болгох хувьсал хэрэгтэй байна!!! Бид боловсрол гэхээр ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль төгсөхийг гэж ойлгоод байна.

Үгүй!!  Боловсрол бол маш өргөн агуулгатай, хүнийг оюун ухаанаар ч,  ёс суртахуунаар ч, бүхий л зүйлээр маш их хөгжил дэвшилд хүргэх зам гүүр. Түүгээр л явах ёстой. Бүх нийтээрээ боловсролтой болох хэрэгтэй!!! Энэ хүүхдүүдийг, оюутануудыг юм сургачихлаа гэж бодъё, гэртээ буцаад харьлаа, ээж нь, аав нь мухар сүсэгтэй байна шд!!!

Улс орон даяар боловсролын ТОМ ХУВЬСАЛ явагдах хэрэгтэй байна!!!….хэмээн С.Молор-Эрдэнэ филисофич АНХ НИЙТЭД ХАНДАЖ ярихад цахим орчноос авахуулаад нийтээрээ шүүмжлэлээр нүдэж байсан даа. Тэрбээр маш зөв ярьж байааг одооны нийгмийн байдал бэлхэнээ харуулж байгаа.

Мөн НАМЫН ШУГАМААР эчнээ гэх нэрийн дор замбараагүй олгодог дээд боловсролын дипломтонгууд маш их болсон. Тэд бараг бүрэн дунд боловсрол ч олигтой эзэмшээгүй, хэдхэн өгүүлбэр зөв холбоод бичих чадваргүй байж шууд нам дагаж гүйсээр дээд боловсролын ромбо диплом зүүж, төрийн албанд шургалж, түмний ажил амьдарлыг шийдэх гэж хөглөж байна.

Тийм ээ!! С.Молор-Эрдэнэ философичийн хэлсэнээр Монголд бүх нийтийн боловсролын хувьсал яалт ч үгүй хэрэгтэй тулгамдсан цаг үе ирчихээд байна гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Лайфстайл
Comments are closed.

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…