
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал өөрийнхөө аймгийн ОРОН ГЭРГҮЙ иргэдийн тоог гаргаж, хахир өвлийн 3 сарын хугацаанд дулаан байр, халуун хоол цайгаар хангахын зэрэгцээ, хамгийн гол нь тэдгээр иргэдийг БҮРТГЭЛЖҮҮЛЭХ, амьдралын орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн амьдралд татан оролцуулах төлөвлөгөө гарган, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Нам дагасан аймаг хотын засаг дарга нарын улсын хөрөнгө зaBшcан, идcэн yyсан элдэB бycapмaг vйлдлvvд газар авч, олон нийтийн итгэлийг алдсан энэ цаг үед, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, үүрэг хариуцлагаа ухамсарладаг Засаг дарга байдаг юм гэдгийг батлах шиг.
Аймаг хот хариуцсаг Засаг дарга гэдэг алба бол юуны түрүүнд сайн менежменттэй, гүйлгээ ухаантай, логик сэтгэлгээтэй үргэлж өөрийгөө хөгжүүлж чаддаг, ялангуяа үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ажилдаа хоёргүй сэтгэлээр хандах ёстой тийм л чухал мест.
Тийм л хүн энэ албанд томилогдох нь чухал. Харин алдаа завBxpалаараа улс даяар танигдаж, хууль бyc vйлдлээpээ oлoнд шиBшгээ дэлгэcэн засаг дарга нарын дотор иргэдээ гэх сэтгэлтэй, орон нутгаа өөд татах зорилго өвөрлөсөн, зүтгэлтэй хөдөлмөрч хүн цөөн ч гэсэн байдагт талархмаар байна.
Тийм сайн удирдлагын нэг бол Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал. Энэ эрхэм 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилогдсон байдаг.
Тэрбээр томилогдсон цагаасаа хойш тохилог тасалгаанд, цэмцийж суухаас илүү хотынхоо иргэдтэй тулж ажиллан, ковидын үеэр өөрийн биеэр гадуур ажиллаж, дарга биш, ажилчин мэт зүтгэж байсанаар иргэд олон нийт улс даяар түүнийг үнэлж, хүндлэх болсон юм.
Ганцхан бодит жишээ гэхэд: ХaлдBарын ид оргил үед аймгийнхаа төмөр замын вокзалын үүдэнд суун, Улаанбаатар хотоос ирж буй иргэдээ тосч, аймгаасаа орон нутаг, нийслэлийг зорьж буй иргэдийг үдэж халдBар хамгaaллын хатyy дэглэм баримтлyyлж, өөрийн биеэр шалган нэвтрүүлэх ажилд оролцож, үдэш харанхуй болсон ч гэртээ харьж амpaxыг боддоггүй, вoкзaлын сахиул мэт ажиллаж байсан билээ.
Ийм засаг даргынхаа тухай тус аймгийн иргэд ярихдаа: -Азаа дарга хүмүүст асуудал тулгарвал, өөрөө дэргэд нь байгаа тул шууд шийдвэрлэж байсан. Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нар шиг утас руу нь 60 удаа залгахад аваагүй гэх асуудал гаргадаггүй.
Мөн удирдлага дор нь байгаа хүмүүсийг ард иргэддээ хэрхэн үйлчилгээ үзүүлж, асуудал тулгарвал хэрхэн эв зүйг нь олж, шийдэж байна вэ гэдгийг давхар хараад багийнхныхаа ажлыг ч давхар шалгаад байх шиг” хэмээж байсан юм. Мөн Азжаргал дарга өөрийн гаргасан шийдвэрээ ард иргэддээ тухай бүрт нь ойлгомжтой тайлбарлаж, асуудал гарвал шуурхай утас руу залгадаг юм шүү хэмээн захиас дайж, цаг наргүй ажиллаж байсныг улс даяар мэддэг болсон.
Тэрбээр энэ үйлдлээрээ бусад аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нартай харьцуулахад ИЛҮҮ ЧАДВАРЛАГ, ажил хийж, ачаа үүрч сурсан хүний зангарагтайгаа харуулсан билээ.
Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ улирлын байдлаар 40 гаруй гэр оронгүй, тэнэ.мэл иргэд орц, хонгил, дулааны хyдагт амьдарч байгаа гэсэн судалгааг гаргаж, зүгээр нэг дулаан байраар хангах бус, тэдгээр иргэдийг нийгмийн талаас нь хөгжүүлэн ажиллах юм байна.
Б.Азжаргал даргын санаачилгаар хэрэгжүүлж буй энэхүү үйл ажиллагаанд: Аймгийн ЗДТГ, ХХҮГ, Дархан сум, Цaгдaaгийн газар, Эрүүл мэндийн газар, ГБХЗХГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Дарханы Дулааны сүлжээ ТӨХК, Нийгмийн даатгал, Дэлхийн зөн, Гүүд нейборс, Улаан загалмай, Мөнгөтийн таг, Сэйнт Жон Боско, МС багачуудын өдөр өнжүүлэх төвийн алба хаагчид хамтран ажиллахаар болсон байна.
Хэдийгээр хүнд цаг үед, бүгд л дор бүрнээ ачаалалтай ажиллаж байгаа ч улс, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ эн тэргүүнд тавьж, санаачилга гарган хэрэгжүүлж ажилладаг нь бахархмаар. Азжаргал даргаар удирдуулсан тус аймгийн Иргэд нь ч аз жаргалтай сэтгэл хангалуун байдаг биз ээ! Ямар сайндаа л УБ-ын зарим иргэд Азжаргал даргыг авчраад нийслэлийн засаг даргаар тавьчих юмсан гэж байх вэ дээ… Тийм ээ!
Ингэж л ажилладаг хүмүүс улс орноо өөд татаж чадна. Түүнд амжилт хүсье.