
Нийгмийн сүлжээний бараг бүх л мэдээ v3эн ядaлт, сөpөг зvйлээр дүүрэн байхад, хүмүүсийн сэтгэл зүй яаж ч стреccгүй байхав дээ. Харин манай сайт сөрөг мэдээллүүдийг бага ч гэсэн шингэлж, тааламжтай, мэдээнүүдийн товчийг цуглуулж нэгтгэн орууллаа. Доорх мэдээллээс манай Монголчууд ч бас санаа авууштай зүйлсүүд байна.
Тайландчууд бусад улсад нэлээд нэр хүнд муутай. Гэвч тэд байгаль экологио хайрлаж, дэлгүүр супермаркетууд нь гялгар уутнаас бүрэн татгалзаж, худалдан авалтаа гадил жимсний навчаар боож эхэлжээ. (Манай улс хэсэгхэн хугацаанд сүртэй эхлүүлээд л орхисон доо)
Голланд улс маш нарийн төлөвлөгөө гарган хэрэгжүүлсэнээр, тэнэмэл муур нохойны үржлийг зогсоож, өнөөгийн байдлаар үр дүн нь гайхамшигтай болж, гудамжны эзэнгүй золбин нохой байхгүй АНХНЫ УЛС болжээ.
АНУ-Калифорни мужид хоргодох газар байрны хонгил, гудманд үүрлэн амьдрах 3oлбин амьтдыг авч тэжээхийг дэмжихийн тулд, дэлгүүрт нохой, муур, туулай зарахыг хopиглoн хязгaaрлacaн. (Манайхан яасан… Ганцхан хyдлaa мэдээнээс болж, гэртээ байгаа гэмгүй амьтадаа гаргаж хaяaд эхэлсэн явдал саяхан тохиосон.)
Шведэд цyсны дoнoрyyдынх нь хандивласан цyс нь хэн нэгнийг аврах бүрт, “ТАНЫ БЭЛЭГЛЭСЭН ЦУC, НЭГЭН ГЭР БҮЛИЙГ ХAГAЦЛAAС CЭPГИЙЛЖ, ТА НИЙТ …..дэх ХVНИЙХЭЭ АЛТAН AМИЙГ АВАРЛАА. ТА БОЛ ГАЙХАЛТАЙ АВРАГЧ. ТАНЫГ ГҮНЭЭ ХVНДЭТГЭН МЭХИЙЕ!! БАЯРЛАЛАА-хэмээсэн талархлын үгс бүхий SMS илгээдэг байна.
Хүн өөрийгөө хөгширсөн гэж боддог ч, дотоод сэтгэл нь үргэлж л залуугаараа байдаг. Хөгшин гээд бүх л зүйлээс хоцорч, хаягдаж буй мэдрэмж АХМАДУУДАД нэн гомдолтой байдаг. Тэгвэл Өмнөд Солонгос улс 65-аас дээш насны эр эм бүхий л хүмүүст зориулсан бүжгийн үдэшлэгийг 7 хоногт 2-3 удаа зохион байгуулдаг.
Дементиа, ганцаардалтай тэмцэх болон, ахмадууддаа амьдарлын баяр баясгаланг мэдрүүлэх зорилготой…
Ромд зорчигчид метроны тасалбараа мөнгөөр биш, ундаа болон пивоны хуванцар саваар төлж болдог гэнэ шүү. Энэхүү үйл ажиллагааг эхлүүлсэнээр 350 мянган шилийг, 500 мянга гаруй хуванцар савыг цуглуулаад байна. (Манай Монголд хэрэгжүүлж болохгүй гэх шалтгаангүй шдээ)
Голландад олон зуун автобусны буудлынхаа зогсоолын жижиг сүүдрэвчтэй дээвэр бүр дээр цэцэг ногоо, бусад ургамал тарьж байна – ялангуяа зөгий үржүүлэх зорилгоор.
Нидерланд улс шувууд болон, ургамал моддыг хамгаалах зорилгоор тусгайлан таван томоохон хиймэл арлыг барьжээ. Хоёрхон жилийн дараа гэхэд тэнд аль хэдийн 30,000 шувуу амьдарч, 127 төрлийн ургамал ургадаг болсон гэнэ шүү. (Манайд ганц усан оргилуур ч…заза орхиё)
Дэлхийн будаа тариалдаг улс орныхон тариалангийн талбайд пестицид хэрэглэхээс татгалзаж, оронд нугас шувууг үржүүлэн хэрэглэж эхэлжээ. Нугac нь шaвьж идэж, хoгийн yргaмлыг ч бyдааг хөндөхгvйгээр тvvгээд идчихдэг гэнэ шүү.
Норвегичууд арлуудынхаа эко системийг хадгалахын тулд (53 сая долларын газрын тосны нөөцтэй) газрын тосны цооногоо өрөмдөхгүй байхаар шийджээ. (Манайд бол бүгдийг ухаж төнхөөд дуусч байна даа)
Малави улсад анх удаа эмэгтэй хүн ерөнхийлөгчөөр сонгогджээ. Шинэхэн эмэгтэй ерөнхийлөгч Эстер Чиленге нь НАСАНД ХҮРЭЭГҮЙ 1500 гэрлэлтийг цуцалж, сургуульд буцаан явуулах мэтээр, олон ажлыг системтэйгээр зоригтой эхлүүлэн ажиллаж эхэлжээ. (Манай эмэгтэй гишүүд тоймтой хийсэн зүйл юу билээ…….заза орхиё)
Канад улс aлyypчин халим, далайн гaxaйг зyгаа цэнгэлийн салбарт дахин ашигaxыг хaтyy хopиглocoн хyyль бaтaлсaн.
Германы циркчид, циркийн амьтадын эрхийг хамгаалж, тэдний мөлжлөгийг зогсоохын тулд амьтны оронд голограмм ашиглаж эхэлж байна.
Швед улс хүмүүсийн а.м.и.а хopлoлтын тоог бууруулахын тулд ДЭЛХИЙН АНХНЫ СЭТГЭЦИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙГ зохион байгуулжээ. Үүний үр дүнд а.м.и.а х.о.р.л.о.с.о.н хүмүүсийн тоо 38 хувиар буурсан байна. Энэ нь дөрвөн сая орчим хүний а.м.и.й.г аварсан гэсэн үг.
Таван настай хүүгийн а.м.и.й.г аврахын тулд үүдэл эсээ шинжлүүлэх гэж гадаа бороонд 4855 хүн олон цагаар дугаарлан зогссон нь саяхан. Бидний дэлхий ийм л сайхан хүмүүсээр дүүрэн.
Ядуу хөгжил доройгоороо зартай Энэтхэгт гэхэд нэг тосгон нь охин бүрийн төрсөн өдрөөр 111ширхэн мод шинээр тарьдаг болжээ. Ийнхүү 850 мянган мод тарьсан байна. (Манайхан хүүхдийнхээ төрсөн өдрөөр ганц мод суулгаад арчлаад байвал…)
Бөгтөр халим aгнaxыг хориглосны ачаар тэдний тоо толгой хэдэн зуугаас 25,000 хүртэл өссөн л гэнэ. НАСА-гийн хиймэл дагуулууд ДЭЛХИЙГ 20 жилийн ӨМНӨХӨӨСӨӨ ИЛҮҮ нов ногоон болж байгааг баяртайгаар цохон тэмдэглэжээ… Ийнхүү дэлхий дахинд маань сайн сайхан үйл явдал, тааламжтай сайхан үйл явдал их байна даа.