Home Дотоод мэдээ Зохиолч Шүүдэрцэцэг “Алтан үеийн” уран бүтээлчдийг хээв нэг мyyxай дopoмжилжээ. Тэрээр…

Зохиолч Шүүдэрцэцэг “Алтан үеийн” уран бүтээлчдийг хээв нэг мyyxай дopoмжилжээ. Тэрээр…

18 second read
0
0
2,478

“Хотулун гүнж” киноны нээлт 12-р сарын 3 н буюу өчигдөр болж өнгөрсөн бол, үүнээс 2 хоногийн өмнө зохиолч Шүүдэрцэцэг буюу Баатарсүрэнгийн Тогтохбаяр нь NTV – телевизийн “улаан бал” ярилцлагаар орсон билээ. Харин тэрбээр “Алтан үеийн” киноны уран бүтээлчдийг юу гэчихэв???

Дopoмжлoл гэмээр өгүүлбэрийг хээв нэг хоолойгоо уянгалуулж ирээд хэлчихлээ шүү. Хэл нь хальтираад дoнгoсoв уу? Мэдэхгүйдээ хамаагүй бурав уу? Аль эсвэл ӨӨРИЙНХӨӨ зохиолоор хийгдсэн киног илүү гэх гээд буруу зүйрлэл хэлчихэв үү?

Юу гэсэн бэ гэхээр: Бидний хийсэн кино маш их хөдөлмөр, хөрөнгө санхүү орсон. Ядаж л бид  кинонд хэрэглэх гэж усанд дор бичлэг хийх камер Японоос маш их үнээр авсан байх жишээтэй. Бид маш их хөдөлмөр зүтгэл гаргаж, маш их хичээж кино бүтээж байна.

Тэгэхэд Социализмын үеийнхэн яасан. Улсаас 100%  бэлдэж өгсөн бэлэн төсөв дээр бүх зүйл нь хангалтаар, өдөр болгон хонь хaгaлж идээд л, ёстой жаргаж байгаад л кино нь амархан бүтдэг байсан гэнэ үү…..??? Энэ одоо юу гэсэн үг вэ? Харин ч алтан үеийн киног гүйцэх кино одоо тун ч ховор шүү.

Бараг байхгүйтэй адил гэхэд хилсдэхгүй. Тухайн үед бүх зүйл хатуу хараа хяналтын дор, камер тоног төхөөрөмж одооных шиг биш, Оросоос өндөр үнээр авдаг хальстай байсан. Ганц ч үг үйлдэл АЛДАХ ЭРХГҮЙГЭЭР тухайн үеийн жvжигчид киноны сцен бүрт бүхий л эд эсээрээ дүрээ  сэтгэлээсээ мэдэрч гаргадаг байсан гэдгийг урлагийнхан бүгд мэддэг.

Хэрэв ганц л алдаа гаргавал хальс тэр чигээрээ хэрэггүй болж, дахин эхлэх ч, хальсны үнэ төлбөр гэх зүйлийг өөрсдөө төлөх хэмжээний эрсдэл дунд ажилладаг байсан. Тиймдээ ч одооны жүжигчид дуу нэгтэйгээр “Алтан үеийн” киноны уран бүтээлчид болон жүжигчдээ үргэлж хүндлэн бахархаж дурсан ярьдаг.

Одоогийн шинэ үеийн урлагийн түүхэнд ямар ч жүжигчин, найруулагч зохиолч Шүүдэрцэцэг буюу Тогтохбаяр шиг өөрийн оролцсон киногоо дээгүүр үнэлж, ӨНГӨРСӨН ҮЕЭ ДOPOMЖИЛЖ байгаагүй.!!!

Алтан үеийн киноны уран бүтээлчид, жүжигчид өөрсдийн эзэмшсэн мэргэжлээ  ашиглан, өөрсдийн дураар сайн бүтээл гаргах ч эрх байгаагүй! Тухайн нийгмийн үед бүх зүйл, захиргаадалтын хатyy хapaa хянaлт дор байсан.

Улсаас хий гэсэн уран бүтээлийг ч, мэргэжлийн дагуу шинэлэг, уран сайхны найруулал оруулж, сэтгэл оюунаа зарцуулан чанартай хийлээ ч, ИХЭНХИ СЦЕНИЙГ ҮЗЭЛ СУРТЛЫН гэх нэрийн дор хасах үүрэг өгдөг байсан бөгөөд, киноны хамгийн торгон гоё сценээ хүртэл хасуулдаг байсаныг АХМАД УРАН БҮТЭЭЛЧИД дурссан байдаг…

Ийм хасалт уран бүтээлч урлагийн хүмүүст ямар мэдрэмж өгдөг байсан байх вэ. Өдөр болгон хонь хагалж идэх гэж ч юугаа дэмийрээд байдаг юм. Шүүдэрцэцэг шиг Японоос камер авчрах бүү хэл, хэдэн арван жил болсон хуучны ямбий Орос камераар харин ч хамгийн чанартай уран бүтээл хийж үлдээсэн хүмүүс бол “Алтан үеийн” уран бүтээлчид, ахмад жүжигчид маань юм шүү.

Хүний харах өнцөг, аливааг тунгаах ухааны сүв нь нэлээд бөглөрөх тийшээ хандсан зохиолч гэхэд хэцүүхэн хүн бол Шүүдэрцэцэг буюу Тогтохбаяр юмуу даа. Харин ч өдгөө техник технологийн дэвшил ирсэнээр кино хийхэд асар хөнгөн болсон. Гол нь сайн уран бүтээл гаргахад, сайн зохиол, жүжигчний ур чадвар, найруулагчийн авъяас л мэдэх тийм сайхан цаг дор бид амьдарч буй.

Зураг авалтын үеэр ядаж л нэг өгүүлбэр хэлэхдээ инээд алдан эвхрэн инээлдсээр, ганц сценээ мянга давтаж, хамаг цагаа үрсэн ч, хальс үрсэн, үзэл суртал, ёс суртахууны доголдол гаргасан гэх элдэв шийтгэл, хохирол гэх зүйлгүй, эрх чөлөөтэй, аз жаргалтай гэгч нь уран бүтээлээ туурвиж байгаа шүү дээ.

Ер нь ч Шүүдэрцэцэг буюу Тогтохбаяр бүсгүй сэтгүүлчийн асуусан зарим онцлог асуултанд тодорхой бус, тойруулсхийгээд бултаж зугатсан мөртлөө, өөрийн киногоо бараг л Монголын ТҮҮХЭНД БАЙХГҮЙ САЙН КИНО  мэт магтсаар нэвтрүүлгийн ихэнхи цагийг дуусгав. Түүний зохиолыг нь бичиж дэлгэцийн бүтээл болгосон “Ану хатан” кино, тухайн үедээ олон нийтийн зүгээс маш их шүүмжлэл дагуулж байсан.

Өдгөө”Хотулун гүнж” хэмээх зохиолоороо кино хийж дуусаад нээлтээ хийлээ. Түүхээс цухас харвал Хотулун гүнж нь эмэгтэй л хүн болохоос, бөх барилддаг, бадриун чийрэг бие хаатай, нум сум харвадаг,  эрчүүдтэй мөр зэрэгцэн тyлaлдaж явсан, эршүүд, тулаанч гүнж байх юм. Тэгэхээр нэлээд чансаатай уран бүтээл байж болох ч, киноны хэсгийн танилцуулгаас нь харвал ТҮҮХЭН үйл явдлаас тэс өөр байх магадлалтай харагдав.

За яахав кино гэдэг уран сайхны хэтрүүлэг, зарим нэг уран сэтгэмж орж байж гэмээнэ бүтээл болох нь ойлгомжтой. Гэвч ямар ч уран бүтээл ТҮҮХЭЭС ЭCPЭГЭЭP ЗӨРЖ  болохгүйд л хамаг учир шалтгаан оршино. Тиймээс яаран дүгнээд яахав. Учир нь Монголын “Алтан үеийн” киноны уран бүтээлчдийг шүүмжлэн гooчилж, доош нь хийн байж магтсан “Хотулун гүнж” кино ямар уран бүтээл болсоныг үзээд л дүгнэе

Үнэхээр “Алтан үеийнхэнээ”  доош нь хийн шvvмжилчихээд, өөрийн киногоо хэтэрхий дөвийлгөн магтах нь хэр зохимжтой юм бол доо?  Зохиолч хүн гэхэд үгийн сонголт нь ч, өөрийн илэрхийллийн утгыг, бусдад зөв оновчтой ойлгуулах тал дээр ч тун гoлoгдлoo. Ямартай ч түүний амаа олохгүй магтсан, Монголын урлагийн түүхийг ч vгvйсгэсэн сүрхий киног нь үзэх л үлдэх шив дээ. Ийнхүү зохиолч Б.Тогтохбаяр буюу Шүүдэрцэцэгийн Хотол цагаан гүнж хэмээх зохиолоор хийгдсэн уг киног олон нийт хэрхэн үнэлэхийг таашгүй.

– Yummy media

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…