Home Дотоод мэдээ Охиндоо магадгүй Benz, Rangerover ч юмуу, эсвэл Porsche аваад өгье гэвэл аваад өгөхөөр л байлаа. Гэхдээ…

Охиндоо магадгүй Benz, Rangerover ч юмуу, эсвэл Porsche аваад өгье гэвэл аваад өгөхөөр л байлаа. Гэхдээ…

4 second read
0
1
2,847

Сайн байцгаана уу. Өнөөдөр сайхан баяртай өдөр байна. Миний том охин Энэрзаяа маань шинэ машинтай болж байна. Suzuki Jimny гэдэг машинтай болж байна. Яагаад ийм шинэ машинтай болж байгаа вэ гэхээр миний охин өнгөрсөн есөн сард буюу хоёр сарын өмнө дэлхийд 10-т ордог Лондогийн их сургуулийг онц дүнтэй төгссөн.

Тиймээс хөөрхөн охин маань жолооны курс төгссөн, бас иогийн багш болсон юм юм л хийгээд бүтээгээд байгаа энэ мундаг охиноо аав ээж хоёр нь сайхан машин авч өгнө дөө гэж бодож байсан юм.

Харин ямар машин авч өгдөг юм бэ гээд хоорондоо яриад санаа бодлоо уралдуулж байтал охин маань өөрөө Сузуки Жимни гэдэг машин байвал яаж байна гэхээр нь миний охин өөрөө хүсч байвал авъя гэсэн. Ингээд бид нар Bridge группын Suzuki дээр ирээд энэ машиныг худалдаж аваад байна.

Нэлээд аятайхан төлбөрийн нөхцөл, лизинг олгож байгаан байна лээ. Ахыг нь лайв хийж байгаа болохоор танд баярлалаа гээд дөрвөн өвлийн дугуй бэлэглэлээ. Ийм гоё өнгөтэй машиныг миний охин авч байна. Охины минь аяны зам өлзийтэй байгээ.

Охин Энэрзаяагийн хувьд: “Би яагаад энэ машиныг сонгосон бэ гэвэл аягүй гоё дизайнтай юм шиг санагдсан. Бас маш хялбар мөртлөө машины бүх сайн талыг шингээсэн юм шиг санагдсан. Нэг удаа сууж үзсэн. Ирсэн чинь энэ машин 2020 оны европын холбооноос шагнал авч байсан юм байна лээ.

Дэлхийн хамгийн эко буюу байгальд ээлтэй машин дээр нь маш энгийн, хөнгөн илүү дутуу зүйлгүй машин болохоор энэ шагналыг авсан гэж бодож байна. Би машиндаа дуртай байна.” гэжээ

Гүндалай: Миний охин дэлхийн 10-т ордог сургуулийг төгссөн болохоор аав ээж хоёр нь охиноо шагнаад магадгүй бенз ч юмуу ренж ровер ч юмуу, эсвэл порше аваад өгье гэвэл аваад өгөхөөр л байлаа. Гэхдээ энэ бол миний охины өөрийнх нь сонгол. Охиныхоо сонголтыг хүндлээд өөрийнх нь хүссэн машиныг нь авч өгье гэсэн юм.

Сайн охин шүү. Ийм мундаг охинд хөөрхөн машин авч өгсөн. Миний охин замын хөдөлгөөний дүрмийг сайн бариарай, соёлтой байгаарай, явган зорчигчийг гаргаж байгаарай, миний охин Монголын хамгийн соёлтой NICE жолооч болно гэдэгт итгэлтэй байна.

Ингээд бүгдэд нь ажлын амжилт хүсье. Аяны шар зам нь өлзийтэй байх болтугай. гэжээ.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ
Comments are closed.

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…