
Хүмүүс намайг гадаад найз залуутай болохоор их даалгадаг байх гэж боддог юм шиг байна лээ 😇. Заримдаа надаас хүмүүс мэр сэр асууж л байдаг. Ерөнхийдөө Австрали хүмүүс эхний ганц хоёр болзоон дээр эмэгтэйгээ даана уу гэхээс цаашаагаа бараг л даадаггүй.
Эмэгтэй эрэгтэй энэ тэнцүү гээд бүх л зүйлээ тэнцүү хуваагаад л явдаг. Болзож эхлэж байхдаа идсэн хоол болгоноо бид хоёр яаг тэнцүү хувааж төлдөг гэдгийг сонсоод аав хүртэл охинд минь хоол аваад ч өгч чадахгүй гэж хүртэл хэлснийг сонсож байсан 😂.
Манай найз залуу хоол авч эрхлүүлэхгүй ч үргэлж л үгээрээ үйлдлээрээ намайг байнга л эрхлүүлж байдаг. Өнөөдөр л гэхэд бүхэл бүтэн 2 сарын хугацаанд 3 кг хассанг сонсоод гайхамшигтай гээд л намайг магтаад байгаа юм чинь. Ёооё 3кг ч дээ.Тэхдээ чамлахаар чанга атга гэдэг байхаа 😇.
Үерхээд 2 жил 6 сар гаран болсны эцэст хамт амьдарч эхлээд сар гаран болж байна. Хараад байхад эндхийн хүмүүс дийлэнх нь бас үерхээд удаагүй байж байгаад хамт амьдарч эхлэдэггүй. Хамишийн найзууд дунд 4 болон 5 жил үерхэж байж хамт амьдардаггүй хосууд байж л байсан. Хамт амьдарч эхэлснээс хойш би биш манай найз залуу л хоол хийгээд, надтай хамт амралтын өдрөө гэрээ цэвэрлээд яваад байдаг.
Би гэртээ өөрөөс нь илүү их цаг байдаг ч намайг хоол хийх ёстой гэж огт боддоггүй. Ус ууя, зайрмаг идэе, тараг уумаар байна гэхээр орой байсан ч хамаагүй дэлгүүр гараад л аваад ирдэг 😍. Би дүүгээ гарынхаа үзүүрт зардаг байж байгаад одоо найз залуугаа зардаг болсоон гэж 😂.
Нээрээ миний болзооны зарчим бол эмэгтэй эрэгтэй бай хамаагүй аль болох юмнуудаа тал талыг нь эсвэл өөрөө өөрсдийнхөө боломжинд тааруулаад гаргаад л явах хэрэгтэй гэж боддог. Эмэгтэйчүүд бас тэхдээ хаяа хаяа (сард нэг удаа эсвэл 2 сард нэг удаа ) найз залуугаараа гоё хоолонд даалгаад, цэцэг авахуулах бол гэмгүй л санагддаг.
Нандин дурсамжууд: Найз залуугаа дагуулаад Монгол хоолны газар очиж хоол идлээ ♥️.
😇 Шарсан хавирга, цуйван, хуушуур гурваас хамгийн гоё амттай нь шарсан хавирга гэж сонгосон. Сиднейн хамгийн гоё хавиргатай газар энэ байхаа гээд л магтаад байсан. Хоолны гоё амттайг нь үгээ олохгүй магтаад л дараагийн удаа найзуудаа авчирна гээд л бөөн баяр найз залуу маань.
😇 Австралид цорын ганц байдаг Монгол хоолны газар шүү дээ гэсэн чинь тийм үү гээд итгэж чадахгүй гайхаад л байна.
😇 Зүгээр ч байхгүй бас ийм гоё амттай хоолны газар байж орчингоо бүр гоё болгочихвол олон хүн ирэх байхаа гээд л байсан 🤣.
😇 Би өөрөө ойрхон байвал л Монгол хоолныхоо газраас хоол идэх дуртай. Ер нь Австралид бизнес эрхэлж буй хүмүүсийнхээ бизнесээр үйлчлүүлэх дуртай. Нэг нэгэндээ хүний нутагт чадах чадахаараа л тус болвол гоё гэж боддог.
Хамтдаа өнгөрөөсөн 2 жилийн хугацаанд бид 2 нэг нэгнийгээ улам их өөрчлөж байгаад сэтгэл маш их хангалуун байгаа ба ийм сайн найз залуутайдаа өдөр болгон шахуу баярладаг. Үргэлж намайг дэмждэг, алдаа дутагдлыг минь шударгаар хэлдэг энгийн даруухан, энэрэнгүй, ухаалаг үнэхээр сайн найз залуутай хүн шүү би.
Миний хамгийн хайртай доорх зурагний түүх
♥️ Бид 2-ийн хамтдаа авахуулсан хамгийн анхны зургийг найз залуугийн маань аав авч өгч байжээ. Хамтдаа зургаа авахуулмаар байдаг байсан ч яагаад ч юм хэлж чадахгүй яваад л байдаг байж билээ 😅. Болзож эхлээд удаагүй байхдаа аавынх ажилладаг амьтны хүрээлэн дээр очоод коало баавгай харах үед аав нь бид 2-ийг алив зогсоорой гээд энэ зургийг авч өгч байжээ.
– Jenny