Тааруу болсон ч эв нь таараад олон хүмүүст хүрчихдэг кино байхад эсрэгээрээ маш сайн хийгдсэн ч олныг хамарч чадалгүй мартагддаг харамсмаар бүтээлүүд гэж бий. Тэгвэл тийм кинонуудыг энэ удаад алдаршуулъя.
Хийморь
Үзсэн хүмүүсээс ихэнхдээ л 10/10 үнэлгээ авдаг боловч яг дийлэнх үзэгчдийг хамарч чадаагүй.
Босyyл
Тодорхой шалтгааны улмаас х0pиглyyлсaн бvтээл. Уг нь с0лиот0й тулаант, түүхэн кино.
Цагаан хадаг
Уг нь их л өндөр хүлээлтийг үүсгээд, кино нь ч өөрөө чанартай болсон ч байлдан дагуулалт хийж чадаагүй.
Од ба Гэгээ
Ер нь л дуулалт иймэрхүү төрлийн кино үзэгч багатай байдаг гэдэг дэлхийн жишиг Монголд ч ижил байв. Үзсэн хүмүүст нэг тийм нандин, гоё мэдрэмжийг өгнө.
Бүү март
Киноны ашигласан тусгай эффект, чанар, хэлэх гэсэн санаа маш сайн. Даан ч хүмүүсийн сонирхлыг төдийлөн татаж чадаагүй.
Lovers
Ийм төрлийн кино Монголд их цөөхөн хийгдсэн шүү. Жинхэнэ урлагийн бүтээл. Угаасаа ч олон хүнд үзүүлэхэд харамламаар кино.
Муу нүүрт
Монголын Knife’s Out л гэсэн үг. Хэрrийн сэжvvрээс атгaaд авлаа гэтэл дахиад л мухардана.
Тю Тю
Эмэгтэй хүмүүст тулгардаг олон ч бэрхшээлийг торгон мэдрэмжтэйгээр гаргасан бүтээл. Уг нь хит болох ёстой байсан юм.
Үндэсний баялаг
Тун дажгүй тулаант кино. Монгол охидуудаа хаpaмласан эрчvvдийн дуу хоолой. Бүр тийм айхтар муу кино биш. Том кинонуудтай зэрэг нээлтээ хийгээд хүмүүст анзaapагдалгүй өнгөрчихсөн.
Шүүдэр дундуур
Тунг нь тааруулаад хийчихсэн гоёмсог бүтээл. Ийм кино угийн л үзэгч багатай байдаг.
Алсын удирдлага
За энэ бүтээл бол гадныханд чамгүй үнэлэгдсэн гайхалтай бүтээл. Манай үзэгчид ойлгож үзэх хараахан болоогүй.
Диваажинд хүрэх зам
Өмнөх 0рк гээд кино нь тун дажгүй явчихсан хэрнээ тэрнээсээ хамаагүй сайжирсан ээлжит бүтээл нь хит болж үзэгчдийг хамарч чадаагүй.
Сүүлчийн шөнө
Маш сайн хийгдсэн романс. Миний бодлоор Монголын бүх насны хосууд хөтлөлцөөд л үзэх ёстой байсан ч тийм зүйл болоогүй.
Над руу ингэж битгий хар
За Үйзэнмаа гэж энэ авъяасны ундарга охинтой ярих юм юу ч байхгүй. Төрчихсөн уран бүтээлч. Энэ кино хэд хоног кино театруудаар гарахад хүмүүс пү па, юу үзчихэв ээ л гэцгээж байв. Уучлаарай бид ийм юм ойлгоход тэр үед хэтэрхий эрт байсан байж мэднэ. “Үйзэнмаа” энэ нэрийг цээжлээд аваарай. Монголын анхны оскар авах эмэгтэй шүү.
Эх сурвалж: Movie Reviews & Meme