Нэгэн донжтой царайлаг залуу буудал захиалга өгөхийн тулд даргатай нь уулзмаар байна гэж. Дарга нь ч ирж түүх өрнөв. Залуу: -39-р уруу хоосон байгаа юу? -Тийм ээ эрхмээ -Захиалж болох уу? -Бололгүй яахав эрхэмээ. -Баярлалаа.
Залуу өрөөндөө орохоосоо өмнө буудлын даргаас хар өнгийн хyтга, цагаан өнгийн 39 см утас, 73 г жүрж авахыг хүслээ. Буудлын дарга хачирхалтай зүйлүүд хүссэнд нь гайхсан хэдий ч зөвшөөрчээ. Залуу ч өрөө рүүгээ орж, юу ч захиалсангүй. Хачирхалтай нь буудлын дарга хажуугийн өрөөнд нь байрладаг байв.
Шөнө дунд болоход даргын хажуугийн (залуугийн) өрөөнөөс хачин жиrтэй дуу сонсогдож эхлэв. Дoгшин амьтдын дуу, чимээ болон сав, суулга газар унaж байгаа мэт. Буудлын дарга тэр шөнө унтсангүй. Тэр яг юун дуу чимээ болох талаар бодсоор байж.
Өглөө болж залуу өрөөнөөсөө гарч түлхүүрээ хүлээлгэн өгөв. Дарга өрөөг эхлээд шууд шалга гэв. үйлчлэгч нар өрөөг шалгаж бүх юм зүгээр байгааг хэлэв. Ямар ч сонин хачин зүйл олдсонгүй.
Тэр ч бүү хэл нөгөө хyтга, утас, жүрж ч ширээн дээр байна гэж. Залуу төлбөрөө төлж үйлчлүүлэгч нарт маш их хэмжээний цайны мөнгө өгч буудлыг инээмсэглэн орхив.
Дарга гайхан үйлчлэгч нартаа шөнө юу сонссоноо хэлсэнгүй. Харин ч өөртөө ч эргэлзэж эхлэв. Жилийн дараа нөгөө залуу маань дахин хүрч ирлээ. Мөн л буудлын даргатай уулзахыг хүсэв. Дарга маань ч зөвшөөрөв.
Залуу нөгөө л 39-р өрөөг захиалж, нөгөө л хар хyтга, цагаан өнгийн 39 см утас, 79 г жүрж хүсэв. Энэ удаад дарга маань бух үнэнийг мэдэхийг хүсэж.
Тэр шөнө дахин нойргүй хонож юу болохыг хүлээв. Шөнө дунд болоход нөгөө дуу чимээ нь гарч эхлэв, гэхдээ энэ удаад өмнөх жилийнхээсээ илүү чанга болон замбараагүй байв. Өглөө нь залуу дахиад л юу ч болоогүй мэт төлбөрөө төлчхөөд үйлчлэгч нарт их хэмжээний цайны мөнгө үлдээгээд явав. Инээмсэглэл нүүрнээс нь салсангүй.
Буудлын дарга залуугийн асууж байсан зүйлүүдийн учрыг хайж эхлэв. Яагаад 39-р өрөө гэж? Хар хyтга нь ямар учиртай юм? Яагаад цагаан өнгийн заавал 39 см урттай утас гэж? Гэсэн ч дарга энэ бух асуулт хариу олсонгүй.
Буудлын дарга тэсэхийн аргагүй гуравдугаар сарыг хүлээж эхлэв, залуугийн ирдэг сар юм. Гуравдугаар сарын эхний өдөр нөгөө залуу хүрч ирлээ. Нөгөө л нэг асуултууд. Нөгөө л өрөө болон эд зүйлүүдийг хүсэв. Дарга дахиад нөгөө дуу чимээгээ сонсоно.
Гэхдээ энэ удаад улам л чанга болсон байв. Өглөө нь залуу буудлыг орхихоос өмнө, буудлын дарга соёлтойгоор уучлалт хүсэн шөнө дунд болдог хачирхалтай нууцын талаар асуув .
Залуу: -Хэрвээ би танд нууцаа задалбал та хэнд ч хэлэхгүй гэдгээ амлаж байна уу?
Дарга: -Би хэнд ч хэлэхгүй гэдгээ амлаж байна.
Эцэст нь залуу даргад нууцыг хэлэв. Мөн дарга ч маш шударга загнаж хэлсэндээ хүрсэн юм. Өдийг хүртэл хэн ч тэр нууцыг мэдээгүй ажээ.
Хүлээгээрэй энэ бол зүгээр л тест хэрвээ та үүнийг уншаад yyр чинь хүрч байвал ойрын үед хэт их юм бодож стpeссд орсон байна. Жижиг зүйл дээр ч хэт их энерги зарцуулж өөрийгөө зовоогоод байна гэсэн үг тиймээс та өөртөө амрах цаг хугацааг гаргаж амралтын өдрөөр цэвэр агаарт гараарай гэж зөвлөж байна. Та бол дахин давтагдашгүй нэгэн шүү өөрийгөө бүхнээс чөлөөлөөрэй амжилт.
Харин уншаад зүгээр л хууртчлаа гээд инээгээд өнгөрч байгаа бол танд гайхалтай эерэг энерги бүх зүйлийг хийж чадах эрч хүч оргилж байна гэсэн үг. Та бол юмсыг өөрчилж шинэ зүйлийг эхлүүлдэг шантрахаа мэддэггүй гайхалтай нэгэн шүү.