Home Дотоод мэдээ Монгол эр хүн махан биендээ түүртдэггүй, өөрийн бие төдийгүй хань ижил, үр хүүхдээ өргөөд явчих…

Монгол эр хүн махан биендээ түүртдэггүй, өөрийн бие төдийгүй хань ижил, үр хүүхдээ өргөөд явчих…

2 second read
0
1
1,026

Ерөөлттүвшин: ЯС САЙТАЙ МОНГОЛ ХҮН.. Монголчууд булчин сайтай хүн гэж ярьдаггүй, харин ЯС САЙТАЙ хүн гэж ярьдаг бөлгөө. Энэ яг юу гэсэн утгатай үг юм болоо..гэдгийг нь ШУ талаас сонирхож, судалж үзлээ.

Аливаа хүнийг ЭРҮҮЛ амьдрахад ХАМГИЙН чухал зүйл нь ЯСНЫ ХӨГЖИЛ байдаг ажээ. Яс харахад & барьж үзэхэд хатуу ч гэлээ байнга ШИНЭЧЛЭГДЭЖ, хөгжиж байдаг эрхтэн юм байна. Байнгын ДОРГИСОН хөдөлгөөн ЯСЫГ бат бөх, хөгжил сайтай байлгадаг.

Доргисон хөдөлгөөн гэдэгт ердийн алхаа ч орно. Анзаарч харвал хүний алхалт эхэлж өлмий гишгээд дараа нь өсгий газарт хүрч, бага хэмжээний доргилт бүх биед өгч байдаг. Хүн төрөлхтний бүтээсэн унадаг дугуй, мотоциклоос авахуулаад бүх төрлийн автомашинууд хүний ясанд өгч байх ЁСТОЙ байгалийн доргилтийг үгүй хийдэг.

Тийм учраас дугуйн спортын мэргэжлийн тамирчид ЗААВАЛ үсэрсэн, доргисон бэлтгэл давхар хийдэг ажээ. Бид бол хүн гэдэг амьтан юм! Байгалийн хуулиараа бүх амьтад МӨНХИЙН хөдөлгөөнд оршин байх зүй тогтолтой байдаг.

Ажиллах ёстой эрхтэн удаан хугацаанд хөдөлгөөнгүй байхаар эсийн түвшинд энэ тухай тархинд мэдээлэл очиж, цусны болон бусад хуваарьлалтууд тэр эрхтнүүдэд бага очиж эхэлдэг. Ингээд л хүний биеийн тэр хэсэг хурдан хөгширч, үхжиж эхэлдэг байна.

Харин НҮҮДЭЛЧИН амьдралын хэвшил, ялангуяа морь унах чинь тэр чигээрээ яс & шөрмөсийг чангаруулж, ХӨГЖҮҮЛЖ, хүнийг ЭРҮҮЛ байлгадаг байжээ. Булчин хэт хөгжих нь цуцаа ихтэй болгодог бол харин яс,шөрмөс сайтай хүн БҮХЭЛ ӨДРИЙН турш хол зам туулах, ямар ч хүнд ажил хийсэн ядрах нь бага байдаг..гэдэг.

Энэ нарийн зүй тогтлыг сайн мэддэг байсан учраас Монголчууд ЭРҮҮЛ, бие чангатай хүнийг ЯС САЙТАЙ ХҮН нэрлэдэг байжээ. Ер нь бол аливаа Монгол эр хүн махан биендээ түүртдэггүй, хурд & хүч сайтай, өөрийн бие төдийгүй хань ижил, үр хүүхдээ өргөөд явчих тэнхээтэй байх ЁСТОЙ ажгуу.

Хөдөлгөөний дутагдлаас гарч, гэдэс гүзээнээсээ салж, бие чангатай, стресс багатай, ЭРҮҮЛ амьдрахыг хүсдэг бол хөдөө АГААРТ гарч,  ЗҮГЭЭР л морь унаж, хээр тал, уул толгодоор давхи! Сэтгэл санаа ч сайхан болно! Амьдрал ҮРГЭЛЖ сайхнаараа.❤.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…