Home Дотоод мэдээ Сувд шиг сайхан бүсгүйтэй цуг явах сайхан л байдаг юм. Гэхдээ бас гaйтaй юм билээ. Тэрнээс болж…

Сувд шиг сайхан бүсгүйтэй цуг явах сайхан л байдаг юм. Гэхдээ бас гaйтaй юм билээ. Тэрнээс болж…

4 second read
0
0
10,195

Гавьяат жүжигчин Н.Сувд, Ч.Алтан-өлзий хоёр цэл залуухан үедээ Сансар хорооллоос Драмын театр руугаа автобусаар цуг явдаг байжээ.

Эрэгтэй юм болохоор Алтан-өлзий нь нэрэлхүү зангаар дандаа билетний мөнгөөр “шатдаг” байж л дээ. Нэгэн удаа шатдагаараа шатаад Ленин клубын буудал дээр буухад Сувд хогийн савруу нэг юм шидчихээд хоёулаа олны нүдийг мялаасаар алхаж явтал Сувд нь гэнэтхэн “Хүүеэ! Би мөнгөө хаячихаж” гэж дуу алджээ.

Тэгсэн Сувд гартаа атгаж байсан гурван төгрөгөө хогийн савруу цаас гэж бодоод чулуудчихсан юмсанж.

Хөөрхий Алтан-Өлзий нь бас л эр хүн юм болохоороо олны харцан дор нөгөө хогийн савыг онгичин байж Сувдын гурван төгрөгийг олж өгөхдөө нүүр нь час улайчихсан байсан гэдэг.

Хожим Алтан-Өлзий гавьяат “- Сувд шиг сайхан бүсгүйтэй цуг явах сайхан л байдаг юм. Гэхдээ бас гaйтaй юм билээ. Тэр гурван төгрөгнөөсөө болж миний ичсэн гэж” хэмээн ярьжээ.

– Урлагийнханд тохиолдсон хөгжилтэй явдалууд номноос…

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…