Нэгэн удаа улсын драмын эрдмийн театрын жүжигчид урлагийн бригадаар хөдөө явж байгаад нэгэн сумын төвд шөнөдөж хүрчээ.
Зочид буудал нь гэх жижигхээн барилгад буувал өлсөж ядарсан жүжигчдэд зориулж буудлын тогооч нь ёстой л хам хумхан гялс хоол хийж өгсөн байна.
Тэгсэн жүжигчин хүүхнүүд хүүе, хайе, пөөх паах болоод л явчихаж. Юу болоод байгаа болдоо гэсэн чинь хоол нь хэтэрхий үс ноостой мaxаар хийсэн бололтой битүү хялгас, уг хоол ариун цэврээр ч нойл, амт шимтээр ч нойл хоол байсан гэнэ.
Гэтэл Хөх чоно хэмээн тоглосон дүрээрээ алдаршсан ахмад жүжигчин Дамдин тавагтай хоолоо аваад сэмхэн гараад явчихаж. Нэг эмэгтэй жүжигчин түүний араас гарвал шатны довжоон дээр суугаад хоолоо идэж байхыг хараад:
– Та яаж ийм бaлиap юм идэж чадаж байнаа гэвэл жүжигчин Дамдин: – Харанхуйд идвэл үстэй ноостой юм нь харагдахгүй амар байнаа… гэсэн гэдэг. Ёстой л өлссөн үед хэдэн хялгас яамай л байдаг юм даа. 😅😅😅
Монгол түмнээ “Хөх чоно” дүрээр мөнхөрч, урлагийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг Монгол улсын гавьяат жүжигчин, драмын төдийгүй киноны нэрт жүжигчин С.Дамдины тухай өгүүлбэл:
Тэрбээр 1943 онд Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант уулын өвөрт айлын том хүү болон эхээс мэндэлжээ. Багшийн дээд сургуулийн зургийн ангид хуваарилагдсан С.Дамдин багаас жүжиг, драмын ангид шалгуулж зогссон оюутнуудын дундуур ороод дуу дуулж, шог шүлэг уншаад, raлaн дyндaaс хvvхэд аварч бyй этюд үзүүлэн эхний шатандаа тэнцсэн гэдэг.
Амьдрахын эрхээр 12 наснаасаа бyy бapьсан минь “Хөх чоно” дүрийг бүтээхэд ойр байсан хэмээн хуучилдаг түүний эзгүйг урлагийн ертөнц, уран бүтээлч анд нөхөд, ард түмэн мөнхөд үгүйлнэ. Өөрийн бүхий л авьяас, чадвар сэтгэл зүрхийг монголын кино урлаг тайз дэлгэцнээ зориулахаар 1963-1967 онд УБДС-ийн кино драмын анги төгссөн. 1967 оноос УДЭТ-т жүжигчнээр ажиллаж 40 гаруй жил болжээ.
Тайз дэлгэцийн олон арван бүтээлд дүрээ мөнхөлж 2010 онд гавьяат жүжигчин цол хүртэж, улмаар Оросын Холбооны Буриад улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдсан. Түүний тоглосон дүрүүд баатарлаг эр зоригийн гайхамшгийг харуулсан шинжтэй байдаг.
Төр засгаас түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж “Алтан гадас” одон, ойн медалиуд, Соёлын тэргүүний ажилтан, Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр тус тус шагнасан билээ. /1943-2021/