Шинэ он ч гарч хүн бүр ирэх ондоо сайн сайхан байхын төлөө бодолдоо бясалгаж байгаа бизээ. Энэ жилийн өвөл ч өнгөрсөн жилүүдээс хамаагүй дулаахан сайхан өвөл болж байх шиг. Хүн бүр л өвлийн спортоор хичээллэж, чаргаар гулгаж байна даа
Тэгвэл нэгэн охины аав өөрийн цахим хуудаснаа гулгахаар гарсан охин нь чаргагүй орж ирээд мэл гайхаж цэл хөхpvvлсэн тухай хөгжилтэй болсон явдлыг хуваалцаж олон хүмүүсийн хайр болон инээдийг хүргэж элэr зvрхийг нь хөшөөrөөд авчээ. Учир юу гэвэл дараах зүйлийг бичжээ.
– Охин маань гаднаас чаргагүй орж ирээд гайхаад – чаргаа яачихав миний охин гэхэд: “Нэг өвөө чаргаа түр өгч байгаач… ач охиноо тоглуулж байгаад араас чинь оруулаад өгье” гээд байхаар нь гэрийнхээ хаягийг зааж өгөөд, чаргаа үлдээчихлээ гэв.
Эхнэр бид хоёр, охиноо сайн хүн болж төлөвшиж байгаад баярласан ч “Ийм гэнэн итrэмтгий байж болохгүй шд…” гэх зэргээр жаахан vглэв.
Хоёр цагийн дараа манай хаалгыг хүн тогшихоор нь тайлж өгтөл нэг өвгөн, охины маань чаргыг уут чихэртэй барьчихсан зогсож байна. Тэгсэн охин халааснаасаа нэг юм гаргаж ирэн нөгөө өвгөнд сарвайгаад “Май, таны гар утас…” гэдэг байгаа… гэжээ.
Одоо үеийн хүүхдүүд ч үнэхээр ухаантай, маш хэрсүү болж байна даа. Наад захын жишээ гэхэд л ихэнх хүүхдүүд л зүгээр л Youtube-с хүүхэлдэй кино бусад бичлэгүүд үзэж өсөөд л торохгүй англиар ярьж, бичиж өөрсдөө далд ухамсараараа сурч бүх л зүйлсийг интернет гэх их далайгаас хүссэнээрээ сурч байна даа.
Ирээдүйд бидний хойч үе үнэхээр гэрэлтэй харагдаж байна даа. 🥰🥰🥰