Home Дотоод мэдээ Төрсөн өдөр нь тохиож буй Ч.Ганхуягийн сэтгэлийг Хаска хүү нь маш их хөдөлгөжээ. Тэрээр…

Төрсөн өдөр нь тохиож буй Ч.Ганхуягийн сэтгэлийг Хаска хүү нь маш их хөдөлгөжээ. Тэрээр…

19 second read
0
1
5,191

Нэгэн үе “Хасын” гэх нэрээр овоглогдож байснаа өдгөө “Ардын” гэгдэх болсон Чулууны Ганхуяг бол маш хөдөлмөрч, гүйлгээ ухаан сайтай салбартаа өндрөөр үнэлэгдсэн нэгэн билээ.

Тэрээр Унгарт дээд боловсрол эзэмшээд Монголын Хөрөнгийн Биржээс ажлын гараагаа эхэлсэн бөгөөд өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хас банк, Тэнгэр Санхүүгийн Нэгдэл, Ард Санхүүгийн Нэгдэл зэрэг банк санхүүгийн томоохон байгууллагуудаас гадна Монголын Эдийн Засгийн Форум, CEO клуб, “Дуулиан 2020” ТББ, Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх “Улаанбаатар Глобал Шейперс Нийгэмлэг” зэрэг олон арван хэрэгцээт байгууллагыг санаачилж, олон зүйлд анхдагч болжээ.

Тэгвэл Ч.Ганхуяг хуяг хэмээх эрхэм маань маш их ажлын хажуугаар гэр бүлдээ ч маш их цагийг зарцуулдаг нэгэн билээ. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд түүний хүү Хаска өөрийн бодож явдаг сэтгэлийг үгийг хэлэнгээ төрсөн өдрийн мэнд хүргэсэн нь аавынхаа сэтгэлийг ихэд хөдөлгөжээ.

Хатуухан үгтэй ч үргэлж үнэнийг хэлдэгт баярлалаа ааваа. Мөн би маш олон хүмүүсийн өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Таныг ямар их хөдөлмөрлөдгийг, өөрийнхөө биш бусдын төлөө өглөө бүрт эрт босож ажлаа хийдгийг бидний гэр бүл л сайн мэддэг байх.

Саяхан намайг гадуур явж байхад надад нэг настай ах ирээд миний дүү аавдаа миний өмнөөс баярлалаа гээд хэлээд өгөөрэй гэсэн. Өмнө нь Хас банкинд ажиллаж байсан тэгээд миний аавыг өөрийнх нь амьдралыг нь өөрчилсөн гэж хэлсэн.

Таны хийж байгаа зүйл бодож сэтгэж байгаа чадвар хэнтэй ч харьцуулашгүй гайхалтай. Гэхдээ та энэ их ажлын хажуугаар хүүхдүүддээ цаг гаргаж бид нарт үргэлж шинэ юм зааж сургадаг. Надад амьдрах гол шалтгааныг та надад үргэлж ухааруулж ойлгуулсан.

YOU ARE THE ONE IN A BILLION! Тандаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Биднийгээ улам улам гайхшруулаарай ааваа! Хүү нь үргэлж тантай хамт шүү.

First they hate, then they copy. “Giving your son a skill is better than giving him one thousand pieces of gold”

Харин үүнийг уншсан аав Ч.Ганхуяг маш их баярлан ингэж бичжээ: – Аав хүний авч болох мэдрэмжийн оргил. Торгон. Нандин. Баярлалаа. Хүүдээ хайртай. Дүү нартаа сайн чиглүүлэгч байгаарай!

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…