
Д.Мөнх-Эрдэнэ Архангай аймгийн Булган сумаас гаралтай. 1964 оны луу жил Улаанбаатар хотод төрж байжээ. Эцэг Дуламжавын аав Гомбосүрэн гэж асар их хvч чадалтай хүн байсан боловч лам хүн учраас олигтой бapилдaaгvй байна.
Ингээд Мөнх-эрдэнэ арсланд тохиолдсон ам дамжсан нэгэн хөгжилтэй хөгтэй явдалыг танд хүргэж байна.
Мөнх-эрдэнэ арслан шинэхэн арслан цол хүртсэнийхээ дараахан хүн болгоноор л “Арслан” гэж дуудуулах дуртай болчихсон байж л дээ. Яг тухайн үедээ хөдөөний нэгэн айлд орж гэнэ.
Айлын охины хөөрхөн, айрагны амт сайхан ч гэж жигтэйхэн байх юм гэнэ. Арслан ч нэлээд айраг уусны эцэст морь харахаар гартал араас нь өнөөх хөөрхөн охин ч гараад ирж.
Мөнх-эрдэнэ арслан залуухан ч байж халуухан ч байж одоо л надтай уулзах нь гэж бодож зогстол араас нь шингэн хоолойгоор “Арслааан” гээд дуудаж л дээ. Мөнх-эрдэнэ арслан ч нүүр дүүрэн инээмсэглээд л мушилзан эргэж хартал “Таныг биш ээ” гэж жуумалзаад нохойдоо савтай хоолыг нь тавьж өгч байсан гэдэг.
Д.Мөнх-Эрдэнэ нийслэлийн 28-р сургуульд сурч байхдаа Монголын пионерийн ордны бөхийн дугуйланд Гомбо багшийн шавь болсон нь бөх болох замнал нь эхэлжээ. Д.Мөнх-Эрдэнэ Өвөрхангай аймагт тойргийн барилдаанаас аймгийн начин цол, армийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанаас цэргийн аpслан цол авчээ.
Эцэг Дуламжав нь дөрвөн охин, хоёр хүүтэй бөгөөд Мөнх-Эрдэнийн дүү Мөнхбаяр 1998 онд Төв аймгийн баяр наадамд үзүүрлэж аймгийн заан цол авсан. 2000 оны улсын баяр наадамд дөрев даваад тавын даваанд улсын заан Ц.Цэрэнпунцаг / гарьд/-т унаж байжээ.
Д.Мөнх-Эрдэнэ арсланг олон жил төрийн наадамд амжилттай сайн барилдаж байсныг төр засаг өндрөөр үнэлж Монгол улсын гавьяат тамирчин цол тэмдэгээр 1998 онд шагнажээ.