Home Дэлхий Ядуугийн тyйл хэрнээ сая доллараас татгалзсан гaлзyy ч юм шиг залуугийн түүх

Ядуугийн тyйл хэрнээ сая доллараас татгалзсан гaлзyy ч юм шиг залуугийн түүх

1 second read
0
0
2,154

Оросын математикч Григорий Перельман бол сая доллараар шагнахад огтхон ч тоолгүй татгалзсан математикийн суут ухаантан юм.Тэрбээр 2003 онд Пуанкарегийн гипнозын нууцыг тайлж, таамаглалыг НОТОЛСОН юм.

Энэ нь 100 гаруй жилийн урт түүхтэй, нүхгүй ямар ч дүрсийг бөмбөрцөг хэлбэрт оруулж болно гэсэн байв. Дэлхийн хамгийн ухаалаг хүмүүсийн нэг гэж тооцогддог Перельман 2002, 2003 онд теоремын хоёр нотолгоогоо хэвлүүлж л дээ.
Хамгийн гайхалтай нь Перельман үе үеийн математикчдын нөр их хөдөлмөр зарцуулаад ч шийдэж чадаагүй алдарт таамаглалыг баталж орхисон юм.

Гэтэл шалгаж үнэлэх ёстой шилдэг математикчдын баг түүний нотолгоог БҮТЭН ДОЛООН ЖИЛИЙН ДАРАА 2010 онд дөнгөж шалгаж чадсан байна. Энэхүү сорилт нь Кембрижийн Клэйн Математикийн Хүрээлэнгийн Мянганы долоон сорилтын нэг байсан байна. Эдгээр бэрхшээлийн аль нэгийг нотолсон нөхцөлд олгох шагнал нь нэг сая доллар бөгөөд, Нобелийн математикийн шагналтай тэнцэх Филдсийн одон юм.Ингээд долоон жилийн дараа түүний нотолгоог шалгаж дууссанаар түүнд сая долларын шагнал өгөхийг санал болготол суут ухаантан Перельман шууд татгалзсан гэнэ. Шагналаас татгалзах шалтгаанаа Перельман хэлэхдээ: -Уйгагүй зүтгэлийн үр дүнд олж авсан МЭДЛЭГ нь санхүүгийн хөшүүргээс илүү үнэ цэнэтэй !!! Би мөнгө болон, алдар нэрийг огт сонирхдоггүй, жинхэнэ математикчид сая доллар хэрэггүй!! Миний хувьдхамгийн чухал зүйл бол өөрийн ялалтын мэдрэмж юм гэжээ.

Гэтэл түүний энэ бодлыг дэлхийн жишгээр хэмжих нь ердөө боломжгүй юм.
Энэ мэтээр математикч Перельман шинжлэх ухааны салбарын маш олон шагналаас татгалзсан байдаг. Тэр бас хэлэхдээ: -Хоосон байдал хаа сайгүй байдаг үүнийг тооцоолох боломжтой бөгөөд, энэ нь бидэнд гайхалтай боломжуудыг олгоно. Би орчлон ертөнцийг хэрхэн ажиллуулахаа мэддэг. Надад нэг сая долларын араас гүйх хэрэг ч, зав ч үгүй юм хэмээжээ.

Григорий Перелман бол айлын ганц хүүхэд биш, эгчтэй. Түүнийг Елена гэдэг. Тэр бас математикч, 2003 онд Елена Перелман Рейцман Реховотын Хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан. бөгөөд Стокгольм хотод амьдардаг.

Нэрт математикч, суут ухаантан маань. Гэсэн ч өөрөө эд хөрөнгө, мөнгө санхүүг үл ойшоодог. Ээж нь насаараа математикийн багшаар ажилласан бөгөөд одоо өндөр настай юм. Суут математикч Перельманыг дэлхий дахинаа мэддэг. Бүр Испанийн хаантан өөрийн гараар түүнд гардуулах ёстой байсан Филдсийн шагналаас ч татгалзсан.
Мэдээж агуу хүмүүс л ийм агуу зүйлээс татгалзах чадвартай байх.

Григорий Перельман 1966 онд Ленинград хотод төрсөн. Ирээдүйн суут ухаантаны аав эгэл жирийн инженер хүн байсан ч 1993 онд гэр бүлээ орхин Израйль руу цагаачилсан. Одоо Перельман тэтгэвэрийн насны өвчтэй ээжийнхээ хамт ядруухан амьдардаг боловч, энэ байдлаа тэрээр ядуу гэж огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй.

Математикч маань харин гэр бүлийн амьдрал зохиож үзээгүй, эхнэргүй. Түүнтэй харьцдаг бусад хүмүүсийн яриагаар бол ээж, хүү хоёр яалт ч үгүй ядуу амьдардаг гэнэ. Гэвч суут ухаантан маань өөрийнхөө үнэлэмжээр бол маш баян бөгөөд, ялалт бүрээсээ, олж тогтоосон нотолгоо бүрээсээ тооцоолж баршгүй их аз жаргал мэдэрдэг бололтой.

Түүний хувийн онолоор аз жаргал нь мөнгө нэр алдар биш, олон олон нээлт, нотолгоо хийж сэтгэлгээний таашаал авах л юмуу даа. Даанч түүнийг нээлтээ танилцуулах тоолон дэлхий дахинаас, орон орноос урьж залаад, шагнах гээд алтан цагаас нь хумслах гээд тун төвөгтэй байдаг бололтой…

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…