Москвагийн нэгэн сургуулийн сурагч хүү хичээлдээ ирэлгүй хэд хонолоо… Тэр бараг хоёр долоо хоног хичээлдээ ирсэнгүй гэнэ. Багшийнхаа зөвлөснөөр ангийнхан нь тэднийд очжээ. Лёвагийн ээж хаалга онгойлгов. Түүний царай маш гyниrтай байв.
Хүүхдүүд ч түүнийг гадарлаж санаа зовнисон байдалтай “Лёва яагаад хичээлдээ ирэхгүй байгаа юм бэ?” гэхэд ээж нь: “Хүү минь та нартай хамт сурч чадахгүй болсон. Нvдний хaraлгaa нь амжилтгүй болж харaaгүй болсон тул өөрөө хичээлдээ явах боломжгvй” гэж гyнигтай хариулав. Хүүхдүүд бүгд чимээгүй болов. Гэтэл нэг нь:
– Бид ээлжлээд түүнийг сургуульд хүргэж чадна шүү дээ гэхэд бусад нь ч дэмжин – Бас сургуулиас гэрт нь хүргэж… – Хичээлээ хийхэд нь ч туслана гэцгээв. Тэгээд ангийнхан нь хичээлийг нь хэрхэн тайлбарлаж, яаж гэрээс нь сургуульд хүргэж буцааж аваачих тухай ч ам уралдан ярьжээ.
Ээжийн нүднээс нулимс урслаа. Тэднийг гэртээ оруулан дагуулж Лёвагийн өрөөнд оруулав. Саяхан хөгжилтэй байсан хүүхдүүд нүд нь боолттой гараараа юм тэмтэрч босч буй Лёваг хараад хөшиж орхив. Тэд найздаа ямар з0лгүй явдал тохиолдсоныг одоо л үнэхээр ойлгов бололтой.
Лёва хэцүүхэн хэлэв: “- Сайн уу.” Тэгээд тал бүрээс нь бороо асгарч байгаа аятай л – Маргааш би чамайг аваад сургуульд чинь хүргэж өгье. – Тэгээд бид алгебраар гүнзгийрсэн анги болж байгаа. – Тэгээд би түүхийн ангийг…
Лёва хэний үгийг сонсохоо мэдэхгүй, эргэлзэн толгой дохив. Ээж нь үүнийг хараад нyлимсаа дycлyyлж чимээгүйхэн yйлcaap л байлаа. Гэрээс нь гарсаны дараа найзууд нь хоорондоо төлөвлөгөө гаргаж хэн хэн хэзээ ирж авах, хүргэж өгөх, хэн ямар хичээлийг тайлбарлаж өгөх, яаж гуниглуулахгүй байх талаар хүртэл хэрэндээ л хичээцгээж ярьж байлаа…
Лёва ч сургуульдаа явж эхлэн багш самбар дээр юу бичиж байгааг хажууд нь суугаа жаал нэг нэгэнгүй чихэнд нь тайлбарлаж өгнө. Багш хичээл дуусах үеэр бүгдэнгээс нь хичээлийн талаар юм асуухад Лёва гараа өргөж зөв хариулахад анги тэр чигээрээ баярлаж хөөрөлдөж өөрсдөө хариулснаас илүү хөөрөлдөж байлаа.
Лёва бүх хичээлээ төгс сайн сурч байлаа. Тэр тусмаа математикийн хичээлдээ бүр ч онцгойрч ангийнхныгаа хүртэл чирдэг болов. Найзууд нь түүнд маш их хайртай Лёваг сонгодог хөгжимд дуртай учраас байнга хамт симфони концертод явдаг байв. Өвлийн улиралд ч цан тэшүүр бүх л зүйлсийг хамт хийдэг байжээ.
Лёва сургуулиа алтан медальтай төгсөж их сургуульд элсэн орлоо. Тэнд ч түүний нүд болсон найзууд нь хамт байлаа. Эцэст нь Лёва дэлхийд алдартай математикч, академич Понтрягин гэж дуудуулдаг болжээ.
Лёв Семёнович Понтрягин /1908 -1988/ – ЗХУ-ын математикч, 20-р зууны алдарт математикчдын нэг, ЗХУ-ын ШУА-ийн академич.
Тэр 14 настайдаа хараагүй болсон ч математикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, түүний нэрээр нэрлэгдсэн онолууд, ялангуяа удирдлагын ухааны үндсүүдийн хөгжилд одоо ч маш их нөлөө үзүүлсэн хэвээр байгаа юм.