Home Дотоод мэдээ Би дүүдээ сагсан бөмбөг хэрхэн тоглох тал дээр заагаад байдаггүй. Яагаад гэвэл дүү минь надаас илүү сайн тоглогч

Би дүүдээ сагсан бөмбөг хэрхэн тоглох тал дээр заагаад байдаггүй. Яагаад гэвэл дүү минь надаас илүү сайн тоглогч

14 second read
0
0
890

Өдгөө Монголын хамгийн өндөр хүнд тооцогдож буй хүн бол Шаравжамц гавьяат юм. Тэгвэл түүний хоёр хүү ч гэсэн аавын шийрийг хатаасан том эрчүүд болсон билээ.

Шаравжамцын том хүүг Мөнхийн-од бага хүүг нь Энхийн-од гэдэг бөгөөд Энхийн-од нь Америкт Олон улсын спортын академи буюу “ISA”-ийн лигт сүүлийнхээ жил бүрэн тэтгэлгээр тоглохоор болсон.

Тэрээр NBA-д тоглосон Монголын анхны тамирчин болох зорилготой ба Одоо 19 настай 207 см өндөр түүнийг Америкт “Mike” дууддаг аж.

Харин ах Мөнхийн-одын хувьд түүнээс 3 насаар ах бөгөөд “Этүгэн” их сургуулийн татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн ангийг дүүргэжээ.

Тэрээр мөн дүүгийнхээ үнэнч дэмжигч бөгөөд – “бид мөнхийн нөхөрсөг өрсөлдөгчид, би дүүдээ сагсан бөмбөг хэрхэн тоглох тал дээр заагаад байдаггүй. Яагаад гэвэл дүү минь надаас илүү сайн тоглогч. Харин амьдрал дээр ахын хувиар зааж, сургана.” гэж байжээ. Түүний зорилго ирээдүйд сайн бизнесмэн болохыг хүсдэг гэнэ. Тиймдээ ч өөрийн цахим хуудаснаа өөрийн 2015 онд бичиж байсан зүйлдээ анализ хийж дараах зүйлийг бичжээ.

1. Гадаад хэл сурахгүй л бол монгол хэл дээр чинь маш хязгаарлагдмал мэдээлэл олж авч байгаа. Мөн гадаад улсууд өөр өөрсдийн гэсэн онцлог философ шинж чанартай байдаг. Бүхий л улс өөр өөрсдийн гэсэн давуу болон сул чанаруудтай. Чи тэр болгоныг гадаад хэл сурж байж олж авч чадна.

2. Олсон орлоготой тааруулсан зарлага гарга. Мэдээж хэрэг илүүдүүлж гарга гэсэн үг биш. Мөн мөнгийг хэтэрхий муугаар ярьдаг хүмүүс маш олон бий. Мөнгө бол зүгээр л хэрэглээ, чамд аз жаргал авчрахгүй гэсэн ойлголттой хүмүүс зөндөө байдаг. Энэ нь үнэн хэдий ч, мөнгө харин чамайг ирээдүйд гарах асуудлыг өөдөөс нь сөрөн зогсоход бэлэн болгоно. Чи өөрөө эсвэл өөрийн чинь ойрын нэгэн өвдөх үед эрсдэлийг даваад гарах хэмжээний мөнгө үгүй байна гэдэг ч бас санхүүгийн боловсрол багатайг илтгэнэ.

3. Технологи бол асар их хурдтайгаар хөгжиж байгаа. Бид аж үйлдвэрийн дүгээр хувьсгал руу ороод тийм ч аймар удаагүй байхад 5р хувьсгал төд удалгүй гарч ирэх магагдлал хүртэл бий болж байгаа. Монгол улс технологийн хувьд асар хоцрогдмол орон. Чи технологийг бүрэн мэдрэхийн тулд заавал гадаадад очиж үзэх ёстой.

Тэдний хөгжил биднийг хөгжлөөс ямар их ялгаатай байгааг олж хар! Тэгээд эргэж улсдаа хүрч ирэхдээ улсаа хөгжүүл… Өнөөгийн монгол дахь технологийн салбарын томоохон хувьсал авчирсан гэгдэх E-san app нь Австрали дахь оршин суугчдын амьдралыг хялбарчилсан app-тай маш төстэй, тэндээс санаа авж илүү хялбарчилсан байх магадлалтай. Гол нь уг арр-г хөгжүүлсэн хүн шиг өөрөөр сэтгэж улсадаа хувь нэмэр оруулаарай.

4. Энгийн нууц үг ашигладаг мөн нууц үгээ мартдаг. Маш олон энэтхэг хакерууд интернэтээр дамжуулж олон хүний сошиал хаяглуу халдаж байдаг. Би одоохондоо дундаж статистикийн тоог нь судлаагүй байгаа. Гэхдээ таны сошиал хаягаас өөр хүмүүс нэвтэрсэн байгаа эсэхийг шалгах боломжтой болод удаж байгаа,та яаж гэдгийг нь мэдэхгүй бол хайгаад үзээрэй.

5. Хүмүүсийн тархи нэг бол сөрөг нэг бол хэтэрхий гэгээлэг мэдээлэл илүүтэйгээр татагдаж байдаг. Тиймдээ ч мэдээ мэдээллийг түгээгчид ийн гол ажил нь нэг бол хэт сайн нэг бол сөрөг мэдээллийг бусдад түгээж түүнээсээ ашиг орлого хүртдэг. Бид нийтээрээ хөгжил, амжилт, мөрөөдөл гэх сэдэвт илүү их анхаарал өгдөг болчихвол тэд хоолгүй болохгүйн төлөө арга барилаа өөрчилж л таараа.

Гэвч энэ бүтэшгүй асуудал, тиймээс үүнийг уншиж байвал ядаж та хэвлэл мэдээллийнхэнд тархиа бага угаалгаж байгаарай. Тэд үнэнг мэдээллэх нь гол ажил нь ч, бодит байгаа сайн сайханг хэтэрхий бага мэдээллэж, харин сөрөг бүхэнг ил болгосноор анхаарлыг чинь өөрсдөдөө татаж мөн энергийг чинь бага байлгасаар байдаг. Бусдад биш өөрийн амьдрал дээр илүү төвлөрч амьдраарай,харин үнэхээр сөрөг зүйлсийг та хэрвээ өөрчилье гэж боддог бол гэр оронгүй хүмүүс, замын цагдаа, мөн ТҮК-н ажилчидад таарахдаа чадвал идэх зүйлээр чадахгүй бол сэтгэлийн дэмээр шалтгаангүй туслаарай.

6. Хүний хүрээлэл бага байх тусам илүү чанартай гэдэг. Энэ хэдийн үнэнч гэсэн таньд харилцааны чадвар хэзээ ч суулгаж өгөхгүй. Та шинэ хүрээлэлд орж байж хөгжих боломж гарч ирнэ, хөгжсөн үед амьдрал чинь илүү хялбар болох болно. Үүнээс илүүг хэлэх хэрэггүй байх та өөрөө хичээж байж л сайхан амьдралыг туулна, харилцаа бол эхний хэдэн түлхүүрийн нэг.

7. Монгол улсын иргэдэд олон давуу тал байдаг,харин сул талуудаас хамгийн том гэж тооцогдох эгнээнд залхуурал байдаг. Залхууралгүй болчихвол бид маш олон зүйлийг оролдож үзэж,маш олон номыг уншиж дуусгаж, ядаж л улсын маань хагаралдуулж байгаа хүмүүсийн эсрэг тэмцэх хүмүүс илүү олон болно. Альваа зүйлд хандахдаа за энгээд явж байхад болондоо биш, би үүнийг болгондоо гэж хандаж байгаарай. Эцсийн эцэст та залхуурлыг өBдөлт авж байж л мэдэрч хөгжиж чадах болно.

8. Эрүүл мэнддээ анхаардаггүй. Үнэнийг л хэлье би эрүүл мэнддээ анхаарал хандуулдаггүй байсан. Үүнээс болж олон ч алдаа гаргаж, өвдсөн үед хэнд ч тоогдохгүй орхигдож байсан үе ч бий. Өнөө маргаашаа харж амьдравал та өнөөдөр яаж хувцаслах, юу идэх, юу уух, хэзээ унтахаа та юунд ч баригдахгүйгээр хязгаараас нь хэтрүүлж байж болно. Удаан хугацаанд бодвол бүх зүйл маш том х0р хөн өөлтэй. ӨBчин хийсэж ирдэг гэж яг үнэндээ худлаа, өнөөдрийн тань амьдралын хэв маяг таныг маргаашдаа, дараа сардаа эсвэл жилдээ хэрхэн явахын үндэс нь болдог.

Мөн ганц эрүүл мэндийн ном унших цаггүй өөрийн болон ойрын хүмүүстээ анхаарал огт тавьдаггүй хүмүүс маш хөrийн санагддаг. Чи өнөөдөр vxчихBэл чиний ойрын хүмүүс дараа нь з0Bно, харин ойрын хүн чинь ялангуяа үр хүүхэд чинь х0рт хаBдар тусах юм бол чиний олон жилийн хариуцлагагүй үйлдлээс үүдсэн гэсэн үг. Тиймээс ном унших завгүй эсвэл унших үнэхээр боломжгүй бол ойрын таньдаг эмч байвал нэг зөвөлгөө авчихдаг байгаарай. Эмчид ханддаг бол бүүр ч сайн шүү.

9. Бусдын санаа бодлоос хэт хамаарах. Үг бүрийг нь ойлгож уншаарай. Хэт хамаарах гэсэн болохоос бүрэн хамаарах гэж байгаа пи биш шүү. Би өөрийнхөөрөө байна бусад надад юу гэх нь хамаагүй гэж боддог хүмүүс эцсийн эцэст та нийгэмшилд хөлд тавьсан цагаасаа хойш таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг санаарай.

18р зууны quote байдаг. Таны өөрийн бодол таны 50н хувыг илэрхийлэх бол бусдын бодол таны үлдсэн 50н хувыг илэрхийлж чаддаг. Энэ бол аль нэг талд хэт баригдахгүй хамгийн зөв ойлголтуудын нэг юм. Олон хүн намайг сайлсан ч би муу хүн байж болно, олон хүн намайг муулсанч би сайн хүн байж болно мөн яг эсэргээрээ чи бодож байгаа шигээ сайн эсвэл муу хүн биш ч байж болно. Бүх ойлголт нь тэнцвэртэй байдлыг эрхэмлэдэг болно…

10. Өнгөрснөөрөө амьдрах. Энэ хамгийн хэцүү асуудлуудын нэг байсан миний хувьд гэхдээ үнэхээр л өөрөө хүсэж байж хүн хөгжиж бас өнгөрсөнөө мартдаг. Бурхан надад өдөр болгон шинэ боломж өгч байхад би тэр өдөрт ахин дахин амьдраад байх шиг утгагүй зүйл байхгүй. Гэхдээ мэдээж хэрэг тэр өдрөөс сурсан зүйлээ хэзээ ч битгий мартаарай.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…