
Эхийн хайртай зүйрлэх зүйл энэ хорвоод үгүй. Хүн ч бай, амьтан ч бай ээж л болсон бол үр зулзаганыхаа төлөө бүхнийг хийх хүсэл төрж, түүнийг энэрэл хайраараа ундаалдаг нь байгалийн жам. Гэхдээ энэхүү байгалийн хууль бүх амьтдад үйлчилдэггүй ажээ.
Зарим төрлийн амьтад төрхөөсөө л эхийн хайр гэдгийг мэдэрдэггүй бөгөөд тэд өлсөж vхэхгүйн тулд, эсвэл зэрлэг амьтнаас өөрийгөө аврахын тулд зулзаrаа з0ли0сл0х нь энгийн үзэгдэл. Ингээд амьтны ертөнц дахь хамгийн муу ээжүүдтэй танилцацгаая.
Эрслэн
Хэрвээ та эрслэнг сайн ээж гэж боддог бол андуурсан байна. Бяцхан гүегүүд өсөж том болсныхоо дараа төрөлх газраа орхиж явах ёстой бөгөөд өөрийн гэсэн засаглалтай болох хэрэгтэй байдаг гэнэ. Залуу арслан хөгшин арсланг х0р00ж, түүний байр суурийг эзлэх ёстой.
Үүнээс гадна хөгшин арслангийн үлдээсэн 2 нас хүрээгүй бүх зулзагануудыг ч а.л.а.х хэрэгтэй байдаг. Энэ үед ээж-эрслэн нь зулзагаа хамгаалах ямар ч алхам хийдэггүй. Харин зүгээр л ажиглаад сууж байдаг юм. Тэр зулзагануудыг нь алсан эр арслангаас дахин зулзага төрүүлж, үр удмаа үлдээдэг байна.
Панда
Эдгээр өхөөрдөм чихмэл тоглоом шиг амьтад хүртэл муу ээжийн жагсаалтад багтсан байна. Ихэнхдээ панда 2 бамбарууш төрүүлдэг боловч ээж панда зөвхөн нэг бамбарууштаа л анхаарал хандуулна. Харин хоёрдахь зулзгаа огтхон ч тоодоггүй. Тиймээс энэхүү жагсаалтад багтсан юм.
Тэрээр өөрийн бүх анхаарал, халамжийг илүү амьдрах чадвартай, том биетэй зулзагандаа хандуулдаг. Энэ маягаар тэр чанарт анхаарал хандуулж сул биетэй бамбаруушаа vхэлд хүргэдэг. Үүнээс гадна панда өөрийн зулзагыг санаандгүй байдлаар унтаж байхдаа дарах, алхаж байхдаа хөл доор байгаа зулзагаа харахгүйгээр гишгэж а.л.а.х тохиолдол гардаг ажээ.
Орог зусаг
Хэрвээ та гэртээ орог зусаг тэжээж байсан бол энэхүү амьтны айм шигтай зарим нэг үйлдлийг мэдэх биз. Орог зусаг нь төрөх үедээ өөрийн зулзагыг иддэг байна. Тэрээр төрсний дараах эрч хүчээ сэргээхийн тулд өөрийн зулзагануудаас и.д.э.х нь энгийн үзэгдэл юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар сүү нь бүх зулзагануудад хүрэхгүй гэдгийг тэд ойлгодог учир ийнхүү зулзагаа и.д.д.э.г гэжээ. Хамгийн түрүүнд ямар нэг асуудалтай, сул дорой төрсөн зулзаганууд ээжийнхээ энэхүү д.а.й.p.а.л.т.а.д өртдөг байна.
Туулай
Туулайн хувьд эхийн хайр гэдэг хачирхалтай ойлголт байдаг бололтой. Учир нь туулай төрмөгцөө бүжингээ шууд хаядаг байна. Гэхдээ тэрээр бүжингээ эргэж, хооллодог хэдий ч энэ нь 25 хоногт нэг л удаа тохиолддог.
Туулай ийнхүү бүжингээ хаядаг шалтгаан нь үүрэндээ зэрлэг амьтдын анхаарлыг татахгүй байхтай холбоотой гэж эрдэмтэд үздэг. Харин тэд бүжин нь өл сөж vхэх магадлалтай гэдэгт огт санаа нь зовдоггүй гэнэ.
Болжмор
Болжморыг маш муу ээжүүд гэж хэзээ ч хэлэхгүй. Тэд бусад ээжүүдийн адил ангаахайдаа анхаарал хандуулж тэднийг хооллодог. Болжмор маш хартай амьтад юм. Эр болжмор хэд хэдэн эмэгтэй болжмортой холбоо тогтоодог бөгөөд бусад эм болжморууд өрсөлдөгчийнхөө үүрийг олж мэдсэн тохиолдолд түүний ангаахайг х0р00д0г аж. Энэ арга замаар тэрээр эрэгтэй болжморын анхаарлыг өөрийн ангаахайд харуулахыг зорьдог байна.
Хар бүргэд
Бүргэдүүд зэрлэг байдлаараа хамгийн муу ээж нарын жагсаалтад багтдаг. Хэрвээ хүүхэд нь буруу зvйл хийж, бусадтай марrалдах, хэp. элдэх тохиолдолд хүмүүс хүүхдэдээ анхаарал хандуулж, амьдралын ухаанд сургадаг билээ. Харин хар бүргэд энэхүү марrааныг таcлан зогсоохгүйгээр ажиглаж суудаг байна. Тэд амьдрахын төлөө нэг нэгнийхээ а.м.и.й.г х0р00ж буй ангаахайнуудаа төдийлөн тоодоггүй. Ээж бүргэдүүд хvчтэй нь дийлж, сyл дорой нь vхэх ёстой гэсэн үзэл баримталдаг гэнэ.
Хөхөө
Хөхөө энэхүү жагсаалтад өөрийн залхуу байдлаасаа болж орсон байна. Эдгээр шувууд эхийн хайр гэдэг зүйлийг төдийлөн мэддэггүй. Тэд ангаахайнууддаа зориулж үүр барьдаггүй, харин бусдын үүрэнд өндгөө орхидог. Хэрвээ зай байхгүй байвал бусдын өндгийг гаргаж шидээд, өөрийнхөө өндгийг үлдээдэг.
Хар баавгай
Хар баавгай ихэнхдээ хэд хэдэн бамбарууш төрvvлдэг. Хэрвээ ганцхан бамбарууш төрвөл тэрээр зулзагаа шууд ха..ядаг байна. Тэд нэгхэн бамбарууш өсгөхийн тулд өөрийнхөө хүч хөдөлмөрийг зарцуулахыг хүсдэггүй. Тэр хүчээ хоёр эсвэл гурван бамбарууш өсгөх зорилгоор хадгалж авч үлдэхийг илүүд үзнэ. Ээждээ хаяrдсан бамбаруушинд а.м.ь.д v.л.д.э.х боломж үгүй.