Home Дэлхий Монголын говийн тэмээнүүд Испанийн амьтны циркээс oргoв уу… Мадрид хотын гудамжаар…

Монголын говийн тэмээнүүд Испанийн амьтны циркээс oргoв уу… Мадрид хотын гудамжаар…

5 second read
0
1
1,175

Баасан гарагийн үүрээр хоёр бөхтэй найман тэмээ, нэг лам гөрөөс Испанийн нийслэл Мадрид хотын гудамжаар “зугаалж” байгаад цагдаа нарт саатуулагджээ.

Тэднийг ойролцоох Quiros Circus нэртэй циркээс оргосныг тогтоосон байна.

Амьтдыг ямар нэг эрсдэлд оруулалгүй буцааж, циркт нь хүлээлгэж өгснөө цагдаагийн газар мэдээлжээ. Циркийн менежер Мати Муноз амьтдын торыг хэн нэгэн зориуд эвдэж, нээсэн байсныг илрүүлснээ сэтгүүлчдэд ярьсан байна.

Амьтны эрхийг хамгаалагчид үүнийг үйлдсэн гэж сэжиглэж байгаагаа тэр бас илэрхийлжээ. Жил бүр ийм хөдөлгөөний идэвхтнүүд циркийн амьтдыг суллахыг шаардаж жагсдаг юм байна.

Bactrian Camel гэж олон улсад нэрлэгддэг хоёр бөхтэй тэмээ нь Төв болон Зүүн Азийн говь цөлийн уугуул амьтан юм. Магадгүй Монгол гаралтай ч тэмээнүүд байхыг үгүйсгэхгүй.. Харин Llama гэгддэг лам гөрөөс нь Өмнөд Америк тивийн Андын нурууны уугуул амьтан ажээ.

Mongolian camel

Эх сурвалж: BBC

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Б.Алтантулга: Бид талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авалгүй эд, эрхтэн авах ямар ч боломжгүй

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд зориулж амьгүй донороос эд, эрхтэн авахдаа талийгаачий…