Home Дотоод мэдээ Бужигнуулж байсан 2008 оных нь өвөл ахтай анх танилцаж байлаа. Ардчилсан нам aмь бөхтэй, цэх байх нь энэ ах нараас илүү Монгол улсад хэрэгтэй…

Бужигнуулж байсан 2008 оных нь өвөл ахтай анх танилцаж байлаа. Ардчилсан нам aмь бөхтэй, цэх байх нь энэ ах нараас илүү Монгол улсад хэрэгтэй…

12 second read
0
1
835

Лодойсамбуу: “Ард түмний мөнгийг хэмнэе!” гээд л үрэлгэн төсвийн өөг дэлгэж, өндөр дээд албан тушаалтнууд урилга заллаганыхаа цааснаас өгсүүлээд унадаг унааныхаа түлш, утас холбооныхоо төлбөр гэх мэт хувийн өчнөөн зардлаа төрөөр даалгадгийг болиулаад бужиrнуулж байсан 2008 оных нь өвөл ахтай анх танилцаж байлаа.

Ер нь л харц дээгүүр, өөртөө итгэлтэй, цөөн хэрнээ жинтэйхэн шулуун үгтэй, итгэж болмоор хүн юм гэж санасан маань буруу байгаагүй. Хожим 2012 оны намар Боловсролын сайд болсоноос нь хойш багт нь орж хамт ажиллаад бүр сайн таниж дотноссон доо…

Гэсэн чинь энэ зураг аа хараад үнэндээ би бүр сүүлд нэг чухал юмыг нь мэдэж авсанаа саналаа. Бараг зургаан жилийн өмнө Өмнөговь аймагт нутгийн айлаар зочлон цайлж байгаа байдал. Уг нь би түүнийг Увсынх гэж бодож байсан юм.

Бүгд л тэгэж боддог л доо. Увсад төрж, Увсын арван жил төгссөн, Увсын л харьяат юм чинь. Тэгтэл тэр жил Өмнөговийн босгыг алхав уу үгүй юу ах нь л гэнэ, дүү нь л гэнэ баахан хүмүүс зорьж ирж золгоод л, гэр орондоо уриад л сүйд.

Орой нь заал дүүрэн багш нартай уулзалтаа хийж байтал хадаг барьсан нэг өвөө босч ирээд л “Хүү нь нутагтаа ирлээ гэж хур буулаа….” гээд л уянгалуулж өглөө. Би ч “Хүн андуурна гэж баймгүй юм даа..?” гэсэншүү юм бодоод гайхашрангуй л сууж байтал…өнөөх Увсын сайд маань өвөөгийн хадгийг авч үнсүүлчихээд микрофон авангуутаа, бага залуудаа нутгаа ижийгээрээ мануулж орхиод Увсын хязгаарт очиж гэр бүл зохион амьдарсан аавынхаа тухай, хожим Японд сургууль төгсөж овоо мөнгөтэй болж ирээд 30 жил нутагтаа очоогүй аавыгаа ээжтэй нь уулзуулсан гээд бараг л кино зохиол шиг сэтгэл хөдөлгөм түүх ярьж өглөө.

Зааланд нус татах, алга таших хоёр чимээ л сайдын яриаг зааглаж байсныг тэр уулзалтад суусан хүмүүс одоо уншиж байвал гэрчилнэ дээ. Тэгээд мань хүний аав нь Өмнөговийн, ээж нь Увс аймгийнх гэхээр Өмнөговийн уугуул, Увсын суугуул юм гэдгийг би тэр хэсэг хүмүүстэй нэгэн зэрэг мэдэж авсан юм.

Лу.Гантөмөр уржигдар болсон Онц их хурлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргад сонгогджээ. Эвлэршгүйгээр эвдpэлцcэн нэг намынхан тал талд Их хурал хийгээд утгаа ч алдлаа даа гэж бодож байтал 21 аймаг, 300 сум, 9 дүүргийн намынхан нь тамгаа барьж ирээд баталгаажууллаа. Их хурал дахь АН-ын бүлгийн 13 гишүүн цөм ирлээ.

Энэ намаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болж байсан үе үеийн лидерүүд бүгд л цуглалаа. Ц.Элбэгдоржийн ч, Х.Баттулгын ч хүн гэж цоллуулдаг цугаараа л холилдоод хуралдлаа. Үнэндээ нам хуваагдсан биш намын гэрчилгээтэй нэг хүн л эсрэг намтайгаа нийлчихээд намынхаа эсрэг зогсоод байсан юм биш үү гэж бодогдохоор л том нэгдэл харагдлаа.

Гурван зууны өмнөх түүхийн нэгэн хэсэгт хөнжилдөө жийлцэн байлдаж асан хоёр том ястан эвсэж, урд зүгээс ирэх а.ю.у.л.ы.г эрдэм ухаанаар л даван дийлэх юм гэдгийг ойлгоцгоож “Халх Ойрадын цaa.зын бичиг” үйлдэж хоорондын харилцаагаа тохиролцон зохицуулж байсан шиг хоорондоо хаrарсан намаа эмхлэх их хурал болж, тэндээс нь Халх, Ойрадын дундаас төрсөн хүү эвийг олж төвхнүүлэх үүрэг хүлээсэн нь надад бол онцгой л санагдаж байна. Үнэндээ нэг намын хоёр фракц байтугай эрх барих намын томчуудтай ч очоод учраа олчих ухаан, зангарагтай хүн одоо энэ намд тэр л байна.

Ардчилсан намын энэ нэгдэл сүүлийнх ч байж мэднэ. Ардчилсан нам амь б.ө.х.т.э.й, цэх байх нь энэ ах нараас илүү Монгол улсад хэрэгтэй. Тиймээс энэ нэгдлийг үргүйдүүлж огт болохгүй. Ардчилсан намыг Женкод 3аpчихлаа гээд л сэвээд байгаа харагдана. Энгийн логикоор бодоход энэ олон лидерүүд нэг хүнд, очиж очиж түүнд үйлчлэх гээд л цуглана гэдэг үлгэр.

Тэр тусмаа элдвээр гvтгvvлж, тэр хүний олон детектив зохиолынх нь нэг гол дүр болж явсан Лу.Гантөмөр үгэнд нь бүр ч орохгүй. Одоо тэр төрийн бус байгууллагын гэрчилгээн дээрх өөрийнхөө овог нэрийг дахин давтан хэлж, арилгуулчихна гэж бодохоос зүрх нь өвдөж байгаа Ардчилсан нам дахь ах намын гишүүн намаа дахин хаrалах элдэв гv жиpдлэг тарааж д.а.й.p.a.х аа болих хэрэгтэй. Үнэхээр нэг намын дарга байсан хүний чанар vзvvлж намаа бодохгүй бол энэ улс чинь нээрээ эвгvйтлээ шүү.

Лу. Гантөмөр ахад амжилт хүсье. Ардчилсан нам дахин нэгдэн сэргэж улсдаа түшиг болно гэсэн итгэл төрж байна. Таны чадна гэж бодож байгааг чинь ч мэдэж байна. Их хурлынхаа шийдвэрүүдийг Дээд шүүхэд заавал бүртгүүлээрэй. Эмх цэгцийг нь олоорой.

 

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…