Home Дотоод мэдээ 2012 оноос хойш мессенжрээр харьцжээ. Би хааяа нэг хариу өгдөг байсан…

2012 оноос хойш мессенжрээр харьцжээ. Би хааяа нэг хариу өгдөг байсан…

5 second read
0
1
1,645

Жүжигчин Ундармаа өөрийн цахим хуудаснаа маш хөөрхөн эерэг, сонирхолтой зүйл оруулжээ. Тэр нь юу вэ гэвэл бүхэл бүтэн 10 жилийн турш жүжигчин Ундармааг хүндэлж, хайрладаг байсан, тоглосон кино жүжиг бүгдийг нь алгасалгүй үздэг байсан бяцхан фэн нь том охин болж жүжигчнээр төгсөөд хамт кинонд тоглосон гэнэ.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ:

3-р ангиасаа эхлээд миний орсолцсон  бүх тоглолт, киног маань үздэг миний фэн /өөрийнх нь хэлдгээр🥰/ охин  мэргэжлийн жүжигчин болжээ. Шинэ уран бүтээлдээ урилгаар орууллаа. 🌹🎬

Хамтдаа 23 хоног натурт яваад ирлээ бараг намайг ээж шиг минь эрхлүүлээд байсан. ❤️ Зураг: 10 жилийн өмнө ба дараа. Хонгорзул ‘Э Хүсэл мөрөөдөл дүүрэн явдаг охидууддаа амжилт!😍🌹

Хөөрхөн шүү цүнхээ бас адилхан үүрчихжээ🥰 “Эхний зураг Үйлдвэрчний соёлын төвийн гадаа тоглолт тараад. Дараагийн зураг “Улаан цэцэг” киноны хөдөө зураг авалт дуусаад 2021/10/20

2012 оноос хойш мессенжрээр харьцжээ. Би хааяа нэг хариу өгдөг байсан. 🙋🏻‍♀️😜

2013 онд намайг зурж өгсөн. ❤️

Жүжигчин Ундармаа нь уран бүтээл, урлагийн салбараас гадна УИХ-н эмэгтэй гишүүдээс ч илүү нийгэмдээ үлгэр дуурайлал болон үнэтэй хувь нэмэр оруулдаг мундаг эмэгтэй билээ.

Тэрээр эртнээс л аль чадлаараа маш олон хүүхдүүдэд, эмнэлэгүүдэд тус дэм болж сайн үйлсийн аян өрнүүлж бяцхан ч гэсэн гайхалтай өөрчлөлтүүдийг авчирч чадсан юм.

Түүний хийсэн сайн үйлсийн аянуудаас дурдвал:

1. Улсын Клиникийн Нэгдүгээр Амаржих Газрын хүлээлгийн танхимыг засаж тохижуулах ажлын хүрээнд анх удаа иж бүрэн камержуулсан аавуудын өрөөг бий болгож, засал, тохижилтын ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгсөн

2.  2013 онд УНТЭ-ийн ЯТТ-ын хүлээлгийн танхимыг засаж тохижуулах ажлын хүрээнд эмч ажилчдын амралтын өрөө, эмч нарын ажлын өрөө, иргэдийн хүлээлгийн танхим,  өвчтөний үзлэгийн өрөө, ариун цэврийн 2 өрөө бүхий нийт 220 м2  талбайг хөрөнгө оруулалтаар засаж тохижуулсан.

3. 2014 оны Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Нэгдсэн Төвийн Хүүхдийн Зөвлөх Поликлиникийн хүлээлгийн танхимыг бүрэн засаж тохижуулсан. Хүлээн авахын нийт 200 м2 талбай буюу  хүлээн авах хэсгүүд, өвчтэй хүүхдүүд тоглох тоглоомын өрөөнүүдийг бүрэн засвар хийж тавилгажуулан засвар тохижилтын ажлыг хариуцан хийлгүүлсэн.

4.  Авъяас хүүхдийн ордны гал тогооны хэсгийн “Анун” ХХК – тай хамтран эрүүл аюулгүй орчин бүрдүүлэн засвар хийн, тавилга тоног төхөөрөмжтэй болгосон.

5.  2015 онд СХДЭМТөвийн харъяа БАЯНХОШУУ САЛБАР амбулторын хүүхдийн кабинет хүлээлгийн танхимийн 136м2 талбайг засч тохижуулсан.

6. 2016 онд Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн тасагийн 508м2 хүүхдийн хэвтэн эмчлүүлэх өрөөнүүд, эмч сувилагчийн өрөө, ажилчдын хувцас солих өрөө, халваргүйгүйжүүлэх өрөө, ариун цэврийн өрөө, амралтын хэсэг, хүүхдийн тоглоомын хэсэг, хүлээлгийн танхим зэргийг засч тохижуулан бүрэн тавилгажуулсан.

7. МУСТА жүжигчин Г.Ундармаагийн санаачилгаар “Мишээл Групп” ХХК ивээн тэтгэж “Өнөр бүл” хүүхдийн төвийн дэргэдэх “Хүүхдийн өргөө-2” төв байрны “Бүжин” бүлгийн бүтэн болон хагас өнчин 8-10 настай хүүхдийн өрөөнүүдийг бүрэн засаж тохижуулсан.

8. СЗСҮТөв, “Итгэлийн танхим” ТББ, “Оюу Толгой” ХХК зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүний оролцоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний эцэг, эх, асран хамгаалагчид зориулсан стандартад нийцсэн, хүртээмжтэй, ээлтэй, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхимыг засч тохижуулан хүлээлгэн өгсөн.

9. 2020 онд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн засвар тохижилтын ажлыг гүйцэтгэв.

 

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…