Home Дотоод мэдээ Манай гэр бүл УБ-д дөнгөж нүүж ирээд хаана суурьшихаа мэдэхгүй явахдаа ээжийнхээ ахынд…

Манай гэр бүл УБ-д дөнгөж нүүж ирээд хаана суурьшихаа мэдэхгүй явахдаа ээжийнхээ ахынд…

2 second read
0
1
3,998

Зээ, энэ сайхан өдөр, нэгэн эрхэм хүнээр жишээ аван та бүхэндээ урам өгөхөөр шийдлээ!  Юун аймар, бөөн шөрмөс булчин болсон залуу болоод явчихваа гэж бодож байна уу?  Энэ хүн чинь нөгөө Түвшин ш дээ! Шинэ цэрэг! Бас хамгийн гол нь манай ҮЕЭЛ ах маань.

Манай гэр бүл УБ-д дөнгөж нүүж ирээд хаана суурьшихаа мэдэхгүй явахдаа ээжийнхээ ахынд буюу Төрөө ахынд хамт амьдардаг байсан. Үнэхээр цэвэрч нямбай, бид нарыг торддог мундаг ах байж билээ.

Төрөө ахыг анх жүжигчин болно гэхэд олон хүн дургүйцэж байсан. Хүн бүрийн амьдрал хэцүү байхад жүжигчин гэдэг нэрнээс цаашгүй, мөнгө төгрөг ч олдоггүй хачин ажилд орох гэлээ гээд… Гэхдээ Төрөө ах маань тэр бүхэнд нугараагүй!

Маш олон ажил зэрэг хийж гэр бүлдээ туслахын хажуугаар, сургалтын төлбөрөө төлж, бидэнд бас тусалдаг байсан. Яаж амжуулдаг байна аа гэмээр өдөр шөнөгүй гүйгээд л байдаг.

Тэгээд Төрөө ах маань 4 жилийн дараа жүжигчний мэргэжлээр сургуулиа төгсөж, дүр авч эхлэхэд хүмүүс бүгд дуугүй болсон! Бүгд өө бас болдог юм байна гэж хэлж байсан. Би ч бас дотроо ахаасаа суралцдаг байлаа! Болдог юм байна гэж…

Түүний тоглосон олон кино, жүжгийг та нар мэдэх байх. Би тэгээд л байнга уулзах биш хааяа хааяа Цагаан сар энэ тэрээр таараад аймар их зантай болчихсон байхдаа гээд бодхоор халтайсан бид хэдтэйгээ, инээгээд л тоглоод л бүр нэг энгийн гоё байдаг.

Одоо харин Төрөө ах маань үнэхээр тэвчээр, хөдөлмөр, тууштай байдлын үр дүнг бодитоор нь харуулж байна. Түүнийг нөгөө туниа муутай Түвшин гээд цэрэг байсныг санаж байгаа биздээ?! Харин тэр өнөөдөр ийм болсон!

Үүнийг хэн ч хүнд хийж өгдөггүй! Зөвхөн өөрөө бий болгодог! Хүмүүсийг унтаж байхад гүйж, бусдыг амарч байхад бэлтгэл хийж, бусдыг юу ч хамаагүй идэж байхад биеэ барьж байдаг! Үүнийг хараад би хэлэх үггүй болов.

Зарим хүмүүс энэ зургийг муухай гэж хэлж байсан. Энэ хүн хэн нэгэнд сайхан харагдахын тулд өдөр бүр өөрийгөө зовоогоогүй! Харин өөрт байгаа хүсэл мөрөөдлийнхөө төлөө, зөвхөн өөртөө зориулан тэр хөдөлмөрлөж байна. Тууштай байдал юунд хүргэдэгийг харуулж байна!

Хүмүүс жүжигчин олны танил хүмүүсийг их л буруугаар боддог юм шиг байсан харин Цагаанаа (Төрөө ах ихэр. Тэгээд бид нар Төрөө ахыг Цагаанаа нөгөө ахыг Бороо гэдэг хэхэ) ах маань үнэхээр сайн зүйлийн үлгэр жишээ болдог энгийн сайхан ах минь юм аа!

Та нар маань ч гэсэн энэ түүхээс, тууштай байвал юу ч бодит болж болдогийг хараарай! Охидоо та нар чадна! Зөвхөн өөртөө итгэх л хэрэгтэй! 🙏🙏🙏

Бичсэн – Zuugii Zoey Boldbaatar

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дотоод мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…