
Анжелина Жолигийн тоглосон “Eternals” киноны дэлхийн нээлт үргэлжилсээр.Америкт нээлтээ хийхэд Жоли зургаан хүүхдийн хамт нээлтийн ёслолд оролцсон юм.
Энэхүү кино нь анх Ромд нээлтээ хийсэн байна. Дараа нь Их Британи, Лондонд очжээ. Энэ үед том охин Шейло нь 2019 онд Анжелина Жолигийн өмсөж байсан энэхүү гоёмсог DIOR брэндийн даашинзыг “Eternals” киноны Лондон хот дахь нээлтийн үеэр өмсөж олны анхаарлын татжээ.
Анжелина Жоли болон Брэд питт нар холливуудын хамгийн төгс хос хэмээх нэрийг 12 жилийн турш зүүсэн ч таарч тохирохгүйн улмаас хоёр тийш болцгоосон юм. Тэгсэн ч тэдний дунд мартаж болохгүй маш том зүйл нь тэдний өргөж авсан болон өөрсдийн дундаас гаргасан 6 хүүхдийн хувь заяа байгаа билээ.
Тэдний нэрийг 20 настай Мэддокс, 17 настай Пакс, 16 настай Захара, 15 настай Шило, 13 настай ихэр Вивьен, Нокс.
Одоогоор тэдний 6 хүүхэд ээж болох Анжелина Жолигийн асран хамгаалалтанд өсч байгаа билээ.
Тэгвэл энэ талаар ч мөн өдгөө 57 настай Брэд питт асран хамгаалагчийн эрхийн төлөө маргаан дэгдээгээд байгаа бөгөөд энэ үеэр Анжелина Жоли “-Би тийм ч төгс төгөлдөр сайн ээж биш” гэж хэлсэн нь шуугиан тариад байгаа юм.
Мөн тус кино нээлтийн үеэр ээжийнхээ хуучин даашинзыг өмсөж ирсэн 15 настай Шило охины үзэсгэлэн гоо, аав ээжийн царайны төрхийг нийлүүлсэн төгс төгөлдөр нүүр царай дэлхий нийтийг гайхшралыг төрүүлж ирээдүйд урлагийн салбарт цоо шинэ хуудсыг нээх байх даа гэсэн хүлээлттэй байгаа гэнэ.