Home Дэлхий Монголчуудын ба дэлхийн xapxны уралдаанд хэн хэдэн цаг зарцуулж байгааг та эндээс хараарай…

Монголчуудын ба дэлхийн xapxны уралдаанд хэн хэдэн цаг зарцуулж байгааг та эндээс хараарай…

18 second read
0
0
804

Та амьдралынхаа хэдэн хоногийг, хэдэн цагийг, яг юунд зарцуулж байна вэ? Монголчуудын хувьд дэлхийн бусад улсуудаас маш бага цалинтай тэр нь амьдралд нь хүрэлцэхтэй үгүйтэй, хоёр идэхгүй хоосон хонохгүй ажлаас ажлын хооронд хамаг залуу насаа цаг хугацаагаа сольдог билээ.

Монголчуудын сарын дундаж цалин 1 сая гэж бодоход жилд 12 сая, 40 жилд 480 сая төгрөг болж байна. Та энэ мөнгөөр залуу насаа, цаг хугацаагаа сольсон юм биш биз.. Тэгвэл дэлхий дээр хүн төрөлхтөн ер нь амьдралынхаа туршид юунд хэр их хугацаа зарцуулдаг талаар маш сонирхолтой судалгааг танд хүргэе…

Энэхүү баримтууд нь дундаж наслалтын хэмжээг 75 жил гэж тооцож гаргажээ.

Эмэгтэйчүүд: 136 өдрийг гэрээсээ гарахдаа бэлэн болоход зарцуулдаг. “Skinbliss” байгууллагын гаргасан судалгаанаас харахад эмэгтэйчүүд амьдралынхаа 136 өдрийг усанд орох, хувцаслах, нүүрээ будах зэрэг зүйлст зарцуулдаг юм байна.

Харин эрчүүд ердөө 46 өдрийг зарцуулдаг. Мөн Эрчүүд 11 сарыг, эмэгтэй хүнийг ажиглахад зарцуулдаг. Kodak фирмийн судалгаанаас харахад, эрчүүд өдөрт 43 минутын турш эмэгтэйчүүдийг ажиглахад зарцуулдаг бөгөөд энэ нь амьдралынхаа туршид 11 сар эмэгтэйчүүдийг харна гэсэн үг юм.

3 жилийг угаалга цэвэрлэгээнд зарцуулна. Newstrategist-ын судалгаанаас харахад хүмүүс амьдралынхаа 3 жилийг хувцас угаах, гэр цэвэрлэхэд зарцуулдаг.

115 өдрийг инээхэд зарцуулна. Ocean Village-ын судалгаанаас харахад хүн өдөрт 6 минутыг инээж өнгөрөөдөг гэжээ. Харин 50-аад оны үед хүмүүс өдөрт 18 минут инээдэг байсан байна.

Эмэгтэйчүүд нийт 90 минутыг дур тавилтанд зарцуулдаг. Тэдний нэг удаагийн дур тавилт 1.7 секунд байдаг учир энэ нь 90 минут болж байгаа аж. Харин Эрчүүд: 9 цагийг дур тавилтанд зарцуулдаг. Германы эмч нарын судалгаанаас харахад эрчүүдийн дур тавилт дунджаар 12.4 секунд үргэлжилдэг. Үүний үр дүнд амьдралынхаа туршид 9 цаг 18 секундыг дур тавихад зарцуулдаг байна.

Нийтийн тээврийн хэрэгсэл хүлээх зуураа, та амьдралынхаа 27 өдрийг алддаг байна.

7 жилийг орондоо хэвтэж өнгөрүүлнэ. Канадын судлаачдын дүгнэлтээр хүн бүхэл амьдралынхаа туршид, унтахынхаа өмнө орондоо хэвтэж 7 жилийг өнгөрүүлдэг байна.

Ажил дээрээ утсаар ярихад 4 жил. Лондонгийн Их Сургуулийн судалгаанаас харахад хүмүүс ажил дээрээ нийт 4 жилийн хугацаанд утсаар ярьдаг байна.

Хорин долоон хоногийг болзоонд. TripAdvisor-ын судалгаанаас харахад Британийн хосууд амьдралынхаа 27 өдрийг болзоонд зориулж өнгөрүүлдэг гэжээ.

Үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж 5 сарыг өнгөрүүлнэ. Hilary Blinds-ын судалгаагаар хүн өдөрт 8 минутыг үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж өнгөрүүлдэг байна.

26 жилийг унтахад зарцуулна. Organisation for Economic Co-operation and Development-ын судалгаагаар хүн амьдралынхаа 26 жилийг унтаж өнгөрүүлдэг байна.

Түгжрэлд 38 цагийг өнгөрөөнө. Texas A&M-ын судалгаагаар америкийн иргэн дунджаар амьдралынхаа 38 цагийг түгжрэлд өнгөрүүлдэг байна. Харин томоохон хотуудад энэ үзүүлэлт 60 цаг хүртэл нэмэгдэнэ. Монголд бол бүр ч тамтаггүйгээр барах уу хэдэн сарыг өнгөрөөх бизээ.

11 жилийг ямар нэг дэлгэцээр юм үзэхэд зарцуулна. Чөлөөт цагийнхаа бараг тал хувьд нь хүмүүс зурагт бичлэг үздэг байна.

10 жилийг ажилд зарцуулна. АНУ-ын судалгаанаас харахад 20-65 орчим насны иргэд долоо хоног бүр 40 цаг ажилладаг бөгөөд энэ нь амьдралынхаа туршид 10 жил 3 сарыг ажил хийхэд зарцуулдаг гэсэн үг юм.

Сахал хусахад 4 сар. Reader’s Digest-ын судалгаагаар эрчүүд амьдралынхаа туршид 3000 цаг буюу 4 сарыг сахлаа хусахад зарцуулдаг гэж гарчээ.

4.4 жилийг хоол идэхэд зарцуулна. Хүмүүс амьдралдаа 38003 цаг буюу 4,4 жилийг хоол идэхэд зарцуулдаг байна.

Эмэгтэйчүүд: хувцас сонголтонд нэг жилийг зарцуулна. Matalan фирмийн судалгаанаас харахад эмэгтэйчүүд хувцасныхаа сонголтон дээр нэг жилийг зарцуулдаг байна.

Арван долоон жилийг турахад. Kevin Dorren-ы судалгаагаар эмэгтэйчүүд дунджаар амьдралынхаа 17 жилийг төрөл бүрийн хоолны дэглэм барьж өнгөрүүлдэг гэсэн байна.

Хоногт 150 удаа утсаа шалгадаг. судалгаанаас харахад хүмүүс 6,5 минут тутам утсаа шалгадаг гэжээ.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…