Home Дэлхий Дэлхий дээрх хамгийн түрүүнд сансарт ниссэн амьд биетийн “Гашуун” түүх…

Дэлхий дээрх хамгийн түрүүнд сансарт ниссэн амьд биетийн “Гашуун” түүх…

4 second read
0
0
911

Нохой бол дэлхийн бүх амьтдаас хамгийн түрүүнд сансарт ниссэн амьтан. Түүний төлөөлөл бол зурганд харагдаж буй “Лайка” нохой юм.

Тэрээр үнэндээ бол зүгээр л Москвагийн гудамжны нохой байсан. Түүнийг нисгэсэн хамгийн гол шалтгаан нь сансар амьд организмд хэрхэн үйлчлэх тухай мэдлэг олж авах туршилт байсан юм.

ЗХУ 2002 он хүртэл “нохойг өвчин мэдрүүлэлгүй vхvvлсэн” гэж мэдэгдсээр байсан. Харин 2002 онд Москвагийн Биологийн Институтын доктор Дмитрий Малашенков үнэнийг хэлсэн:

“- Лайка нохойн толrойr хөдөлгөөнгүй гинжээр уясан байсан, бүхээгт хүчилтөрөгчийн болон хөргөх төхөөрөмж суурилуулсан боловч нислэгийн үед хөлгийн гадаргуу хэт халалт үүссэнээс бүхээгт үүссэн хэт халуун орчинд нохой 5 цаг бөгчимдөж байгаад уушиг нь халуун агаараар дүүрч, б00ж vxcэн” гэж мэдэгдсэн байна.

Лайка нохой ниссэнээс хойш дөрөвхөн жилийн дараа хүн төрөлхтөн сансарт ниссэн юм. Багийнхны хэлж байсан сэтгэл өвтгөж байсан нэгэн зүйл бол “…Лайкаг саванд хийж, амыг нь хаахаас өмнө бид түүнийг амьд үлдэхгүйг нь мэдээд хамрыг нь үнсэж, сайн сайхныг хүсэн ерөөсөн юм…” гэжээ.

Энэ тухай нууцлагдаж байсан баримтаас дэлгэхэд нийтдээ 20 орчим нохойг тойрог замд илгээсэн ч эдгээр нохойнуудаас дөрвөн нохой энэ үеэр ү.х.с.э.н боловч зөвхөн Лаикагийн алдар нэр дэлхийд түгэж түүний л хөшөө л тэдний тэмцлийг төлөөлсөн байна.

Энэхүү нислэг нь 1957 онд хийгдсэн бөгөөд хүн сансарт нисэх боломжийн талаар тодорхой мэдээлэл олох зорилготой туршилт байв – Тухайн үед Зөвлөлт Орос, АНУ-ын хоорондох өрсөлдөөн, хурцадмал байдал асар хурдацтай өсөхийн хэрээр хүнтэй анхны нислэгийг тойрог замд оруулах хүсэл эрмэлзэл ч бас нэмэгдсэн байна.

Хоёр тал ижил зорилгод хүрэхийн тулд НАСА болон Зөвлөлтийн сансрын хөтөлбөр хоёулаа энэ сэдвээр мэдлэгээ дээшлүүлэхийн тулд эргэлзээтэй туршилт, ажлуудад хөрөнгө оруулалт хийсээр байв. Лаикагийн аялал нь эдгээр оролдлогуудын нэг байв.

Load More Related Articles
Load More By yummymn
Load More In Дэлхий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Хятад улсыг цочроосон гэмт хэргийн эзэд ялын дээд хэмжээ авчээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд…

Хятадад 2020 онд шинэ гэр бүл зохиохын тулд 2 настай охин, 1 настай хүүгээ хөнөөсөн харамс…